-
Улсын начин А.Давааням жүдогийн ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

АНУ-д Лас Вегас хотноо жүдо бөхийн Гранд мастерс буюу ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 69 орны 1000 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээний хоёр дахь өдөр M3 буюу (40-44 нас)-ны +100кг жинд өрсөлдсөн Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин А.Давааням хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Бразилын бөхөд ялагдаж, дагах барилдаанд Ангол…
-
Лале Горунович “SG Apes” багт эргэн ирлээ

Өнгөрсөн жил “IHC Apes” багийг дасгалжуулж байсан Серби улсын мэргэжилтэн LALE GORUNOVIC эргэн ирлээ. Тэрээр шинэ өнгө, дүр төрх брэндийг бүрдүүлсэн “SG Apes” багийг ахлах дасгалжуулагчаар ажиллана. Ингэхдээ удаан хугацаанд хамтран ажиллахаар болсон гэдгийг тус баг онцлов. 2024 оны шинэ улирлын эхэнд “SG Apes” багийн ахлах дасгалжуулагчаар “Хасын Хүлэгүүд” багт 6 жил дасгалжуулсан Р.Отгонжаргал ажилласан.…
-
Ш.Энхийн-Одын баг талбайдаа ялалт байгуулав

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо) -ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний 2024-2025 улирлын тоглолт эхэллээ. Ш.Энхийн-Од буюу Майк энэ улирлын анхны тоглолтоо Ютес багтайгаа “Alcorn state braves” багийн эсрэг хийж 100-59 гэсэн харьцаагаар илт давуу хожлоо. Энэ тоглолтод Ш.Энхийн-Од гараанд гарч 10…
-
Жүдо бөхийн Гранд Мастерст манай улсын тамирчид амжилттай оролцож байна

АНУ-д Лас Вегас хотноо жүдо бөхийн Гранд мастерс буюу ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж эрэгтэй 30 тамирчин эмэгтэй 17 тамирчин нийт 47 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр М6, М7, М8, М9 ангилалд өрсөлдсөн тамирчдаас М6 буюу (55-59 нас) -60кг жинд Х.Нямдорж алт, М6 буюу ( 55-59нас) -60кг жинд Орхон аймаг Эрдэнэт…
-
Их Мастер Б.Мөнгөнтуул хоёр хожоод байна

Казахстан улсын Шымкент хотод шатрын эмэгтэйчүүдийн 2024-2025 оны цуврал гранпри тэмцээн аравдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн. Өнөөдөр тэмцээний зургаа дахь өдөр. Эл тэмцээнд манай улсаас оюун ухаанаа сорин Их мастер, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнгөнтуул өрсөлдөж байна. Тэрээр Герман улсын их мастер Элизабет Пехтз, Оросын Катерина Лагно нарыг хожиж, Грекийн Ставрула Цоладику,…
-
“Хасын хүлэгүүд” нэг ч хожигдолгүй лигийн хүснэгтийг тэргүүлж байна

Монголын Сагсан бөмбөгийн холбооны 2024 оны шинэ улирлын Үндэсний Дээд лигийн тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр UG Arena-д үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн тоглолт дээд лигийн аварга “Хасын хүлэгүүд” болон шинэ дүр төрхтэй болсон “SG Apes” багуудын хооронд боллоо. Энэ тоглолтод 65:55 харьцаагаар “Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө ялж, улирлын 6 дахь хожлоо байгуулав. Тоглолтын эхний хагас…
-
The MongolZ “Thunderpick World Championship”-д түрүүлж 500 мянган ам.доллар авлаа

Нийт 16 баг оролцсон тус олон улсын тэмцээн өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөлөө. Тэмцээний гранд финал Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 4-ний үүрээр болж, Mongolz баг уг тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Норвегийн Heroic багийн эсрэг тоглож, 3-1 харьцаагаар илүүрхэн хожлоо. Ийнхүү Mongolz баг “Thunderpick World Championship 2024” тэмцээний аваргын цомыг гардан…
-
Олимпийн аварга Имане Хелиф Vogue сэтгүүлийн нүүрийг чимлээ

“Парис 2024” олимпийн гол баатар Алжирын боксчин Имани Хелиф алдарт Vogue сэтгүүлийн нүүрийг чимлээ. “Би эмэгтэй хүн гэдгээ дэлхий дахинд чангаар хэлмээр байна” хэмээн ярилцлага өгч байсан тэрбээр олимпод ялалт байгуулснаасаа хойш анх удаа BottegaVeneta брэндийн загварын шоунд оролцож хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараанд ахин өртжээ. Боксчны гайхалтай замнал нь түүнийг Алжирын үндэсний баатар болгож, дэлхийн…
-
Волейболын Үндэсний дээд лиг өнөөдөр эхэлнэ

Монголын Волейболын Холбооны Үндэсний дээд лигийн 2024 оны шинэ улирал өнөөдөр хөшгөө нээж байна. Энэ жилийн лигт эмэгтэй 9, эрэгтэй 7 баг аваргын цомын төлөө өрсөлдөнө. Өнөөдөр 12:00 цагаас эхний тоглолт “Ховд Ижил Алтай Торгууд” Хилчин багуудын хооронд болох бол “Хашхан Өвөрхангай” “Хобби Эйс” багууд учраа таарна. Эрэгтэй багуудаас лигийн мөнгөн медальт “Хилчин Алтайн…
-
Ц. Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Албани улсын Тирана хотноо болсон чөлөөт, сонгомол бөхийн олимпын бус жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Алдар” спорт хорооны тамирчин Ц. Цогбадрах хүрэл медаль хүртлээ. Тэрээр эрэгтэйчүүдийн 61 кгд өрсөлдсөн юм. Манай Улсын шигшээ баг тамирчид ДАШТ-ээс 1 мөнгө, 1 хүрэл медаль, 2 тамирчин шагналт тавдугаар байрын эзлэн өндөрлөж байна