-
Б.Эрдэнэбаяр улсын хошой аварга боллоо

Жүдо бөхийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д “Парис” 2024 олимпын наадамд зодоглосон, ОУХМ Э.Эрдэнбаяр түрүүлж, алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр улсын хошой аварга болж байна. Энэ жинд мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин Л.Энхдөл хүртсэн бол хүрэл медалийг “Женко” клубийн тамирчин А.Өсөхжаргал, “Хэнтий”…
-
М.Ичинхорлоо улсын аварга цолыг гурав дахь удаагаа хүртлээ

Жүдо бөхийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлсэн. Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Ичинхорлоо түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2022, 2023 онд 57 кг-ын жинд аваргалж байв. Харин өсвөрийн дэлхийн аварга, Токиогийн Их дуулгын хүрэл медальт, залуухан ОУХМ Т.Ариунзаяа түүнд вазаригаар ялагдан мөнгөн медаль хүртлээ. Түүний…
-
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулна

Монголын чөлөөт бөхийн холбооноос үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах журам гаргажээ. Тодруулбал тус холбооны 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар дасгалжуулагчдын багуудыг сонгон шалгаруулах журмыг баталсан байна. Энэхүү журмын дагуу эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид тус тусдаа 3 хүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох боломжтой болжээ. Сонгон шалгаруулалтад орох материалуудыг 2025 оны 1…
-
“Сэлэнгэ бодонс” баг Демаркус Казинсыг багтаа нэгтгэснээ албан ёсоор зарлалаа

Демаркус Казинс буюу сагсан бөмбөгийн фанатууд түүнийг “Boogie” хэмээн хочилдог. Тэрбээр 2015-2018 онд NBA-н бүх оддын тоглолтод 4 удаа сонгогдож байсан туршлагатай тамирчин билээ. Мөн 2016 оны Рио Де Жанейрогийн олимпын алтан медаль, 2014 оны дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний алтан медалийг хүртэж байжээ. Демаркус Казинс Монголын дээд лигийн “Сэлэнгэ бодонс” багтай гэрээ байгуулснаар…
-
ТАНИЛЦ: 2025 онд болох спортын томоохон тэмцээнүүд

2025 он бол “Милан-Кортина 2026″ өвлийн олимпын XXV наадам,”АНУ-Канад-Мексик 2026” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээний өмнөх жил гэдгээрээ онцлог. Тэгэхээр шинээр айлчилсан 2025 оны хамгийн том спортын тэмцээн нь зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 13-нд болох ФИФА-гийн Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Дэлхийн тив, бүс бүрээс шалгарсан хөлбөмбөгийн 32 шилдэг баг АНУ-ын…
-
Волейбол дээд лиг: “Хасу мегастарс” хагас шигшээд шалгарч, шинэ рекорд тогтоолоо

Өчигдөр “Степпа арена”-д волейболын Үндэсний дээд лигийн гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтууд болж өнгөрлөө. Эдгээрээс үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн нь “SG Hawks” “Хасу мегастарс” багуудын тоглолт байлаа. Учир нь тэд хэн нь хагас шигшээд нэгээр гарахаа шийдэх байсан юм. Ингээд ордонд цугларсан үзэгчдийн халуун уур амьсгал дунд талбайн сүрийг үзүүлэхээр хоёр багийн тамирчид гарч ирсэн.…
-
“League of legends”-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНСУ-д болно

Дэлхийн хамгийн алдартай компьютер тоглоомуудын нэг болох “League of legends” (LoL) жил бүр болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд Өмнөд Солонгост болно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жилийн 10-р сард БНХАУ-д, ирэх жил Хойд Америкт, 2027 онд Солонгос улсад болно гэж Riot Games-аас мэдээллээ. Өмнөд Солонгос улс 2023 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион…
-
Мөсөнд авиралтын тамирчид Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөнө

Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээн Солонгос улсын Чонгсонг хотноо 01 сарын 10-ны өдөр буюу маргааш эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас 8 тамирчин оролцохоор өнөөдөр Солонгосыг зорив. 2025 оны анхдугаар цомын тэмцээний хурдны төрөлд Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ, Ж.Амина, Б.Мөнхбаатар, А.Зоригтбаатар нар өрсөлдөнө. Харин хурд, техникийн төрөлд О.Сайханжаргал, Б.Баярмаа нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаажээ. Тэд Дэлхийн…
-
Олимпын таеквондогийн их наадам “Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая” уриан дор Сэлэнгэ аймагт болно

Олимпын таеквондогийн VII их наадмыг “Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая” уриан дор нийт 7 төрлөөр 1 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хөтөл хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн их наадамд 41 байгууллагын 1000 гаруй тамирчин ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн байна. Их наадмын тулааны төрөлд оролцох тамирчдын мэдээллийг Монголын таеквондогийн холбооны цахим бүртгэлийн…
-
Сон Хён Мин 2026 он хүртэл Тоттенхэмд хүчин зүтгэнэ

БНСУ-ын хөлбөмбөгчин Сон Хён Мин Тоттенхэмтэй гэрээгээ сунгаж, 2026 оныг дуустал багтаа хүчин зүтгэхээр боллоо. Өдгөө 32 настай тэрээр Германы Бундеслигт анхлан тоглож, 2015 оны наймдугаар сард Тоттенхэмд элссэн билээ. Ийн Спөрсийн төлөө 431 тоглолтод оролцож 169 гоол оруулаад байна. Мөн тэрээр Английн Премьер лигийн 325 тоглолтод оролцохдоо 125 гоол оруулж, 68 гоолын дамжуулалт бүртгүүлээд…