-
Олимпын галт бамбарын буухиа Парис хотноо ирлээ
Парис хотоос мэдээлж байна. 2024 оны 04 сарын 16-ны өдөр эртний Грек олимпын өлгий нутгаас буухиалсан галт бамбар өнөөдөр 33 дугаар олимпын наадмыг зохион байгуулагч Парис хотод ирлээ. Франц улсын 65 хот, дүүргийн 400 гаруй суурин газраар 10000 тамирчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буухиалж олимпын нээлтээс 3 хоногийн өмнө ийнхүү нийслэл хотноо ирээд байна.
-
Жүдочид Парис руу хүлгийн жолоо заллаа
Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид зуны 33 дахь олимпын наадамдаа оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов. Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлаган дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо болон шигшээ багийн -60, -66, -73, -48, -52, -57кг /жин/-гийн тамирчид Парисыг зорилоо. Жүдо бөхийн төрөл 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд болно. …
-
Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ
Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг тамирчид Парис Олимпын тэнгэр дор хуран цуглаж байна. 7 дугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийх зуны XXXIII Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 32 тамирчин спортын 9 төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн болоод байна. 16 өдрийн туршид спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчдийг уйдах завгүй байлгах шударга өрсөлдөөн, эв…
-
“Парис 2024”: Олимпын наадмын сонирхолтой баримтууд
Хамгийн алс олимп Зуны 33 дахь олимпын наадмын гол зохион байгуулагч хот Парис боловч Францын бусад 16 хотод олимпын наадмын зарим арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Тухайлбал Серфингийн тэмцээн Францын Полинезийн засаг захиргааны төв Таити арал дээр Номхон далайн алдарт Тихупо‘о давалгаанд зохион байгуулагдах юм. Парис хотоос 15,000 км зайд орших серфингийн тэмцээн нь олимп зохион…
-
Олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн шилдэг 10 тамирчин
Хурд, хүч, тэсвэр тэвчээр, сахилга бат, уян хатан тууштай байдлаараа залуу насаа бүхэлд нь спортод зориулж тэр хэрээрээ олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн шилдэг 10 тамирчныг та бүхэнд танилцуулъя. 4 жилд нэг удаа болдог олимпоос 10 гаруй медаль авна гэдэг хэр их хугацааг зарцуулж, бас ямар золиос гарган уг амжилтыг бүтээснийг тэдний амжилт бидэнд ойлгуулах биз…
-
Монголын багийн тугчдаар П.Сэр-Од, О.Есүгэн нар томилогдлоо
Хүн төрөлхтний их цэнгэл наадам Зуны олимпын XXXIII наадам “хөшиг”- өө нээхэд 4 хоног үлдлээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна. Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид…
-
Г.Алтаншагайгийн даага түрүүлжээ
Энэ онд нийт 108 сумын түүхт 100 жилийн ой тохиож байна. Хэнтий аймгаас ганц Норовлин сум өнөө жил ойтой. Тус сумын 100 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайгийн бор даага түрүү магнайд хурдалжээ
-
Монголоос Парис хүрэх зам “Олимпын найдвар”
Д.Сарантуяа Хүн төрөлхтний их баяр цэнгэл спортын эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпын наадам Франц улсын Парис хотноо хөшгөө нээхэд 8 хоног үлдээд байна. Монгол улс 1964 оны Токиогийн зуны олимпын наадамд анх оролцсоноос хойш өдгөө 15 дахь зуны олимпын наадамдаа оролцох гэж байна. Энэ хугацаанд нэг удаа буюу 1984 оны Лос-Анжелесын наадмыг өнжсөн түүхтэй. Монгол улс…
-
Мбаппе 7 хоногт монгол мөнгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийн цалин авна
Францын шигшээ багийн ахлагч 26 настай Килиан Мбаппе Реал Мадридтай 2029 он хүртэл 5 жилийн гэрээ байгуулсан. Тэрээр Испанийн аварга, аваргуудын лигийн 15 удаагийн аварга Реал Мадридаас жилд 16,2 сая долларын цалин авах болзолтойгоор тус багт нэгджээ. Үүнээс гадна /signing bonus/ буюу гэрээ хийсний урамшуулал гэж 163 сая доллар авсан байна. Түүний 7 хоногийн цалин…
-
Триатлончид Цэнхэрмандалд аваргаа тодруулна
Триатлоны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20, 21-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд болно. Тамирчид 500 метр замыг усанд сэлж, 15 км дугуй жийж, таван км гүйн тэсвэр тэвчээр сорин өрсөлдөж, аваргаа тодруулна. Тус тэмцээнд 60 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. 2005 оноос эхлэлтэй улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил анх удаа Хэнтий аймгийн…