-
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны чуулганд оролцохоор Швейцарь улсад очоод байна

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь 1 дүгээр сарын 30-ны өдөр буюу өнөөдөр болох ОУОХ-ны чуулганд оролцохоор Швейцарь улсын Лозанн хотноо хүрэлцэн очоод байна. Энэ удаагийн чуулганаар ОУОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч долоон гишүүний мөрийн хөтөлбөр, танилцуулгыг хүлээн авах онцлогтой болох юм. 2025 оны 3-дугаар сард Грек улсын Афин хотноо болох ОУОХ-ны 144 дүгээр чуулганаар олимпын…
-
Волейбол дээд лиг: Аваргууд тодорч, шилдгүүд шалгарсан дээд лиг хөшгөө хаалаа

Монголын Волейболын Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирал гурван сарын хугацаанд үргэлжилж өчигдөр аваргууд, шилдгүүдээ тодруулан, хөшгөө хаалаа. Энэ жил эрэгтэй 6, эмэгтэй 9 баг Дээд лигийн аваргын төлөө өрсөлдсөн билээ. Ингээд та бүхэнд лигийн үр дүнг танилцуулъя. Эрэгтэй багуудаас аваргын алтан медаль, цомыг ОУХМ А.Даваажаргал ахлагчтай, И Сон Гю дасгалжуулагчтай Хасу Мегастарс баг хүртэж,…
-
NBA хэдэн легионертэй вэ?

National Basketball Association (NBA) буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбоо нь манай гарагийн сагсанбөмбөгийн хамгийн хүчирхэг, хамгийн шилдэг нь гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Наян насыг бараг шүргэж буй ( NBA нь 1946 онд байгуулагдсан) NBA-д олон арван жилийн турш Америкийн тоглогчид давамгайлж ирсэн түүхтэй. Харин дэлхий “хавтгай” болсон өнөө үед ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисоос хамгийн…
-
Сагсан бөмбөгийн Азийн топ багуудтай Монголын лигийн аварга баг өрсөлдөнө

Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-26 оны улиралд МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах болсныг зохион байгуулагчид зарлалаа. Энэхүү лигт Азийн сагсан бөмбөгийн хүчирхэг орнууд болох Япон, Өмнөд Солонгос, Тайван, Филиппин, Макао, Хонгконг зэрэг улсын лигийн аварга багууд өрсөлддөг байна. Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн 2024-2025 оны буюу энэ улирлын аваргаар…
-
“Их Наран”-гийн сүмог эзэгнэсэн “Монгол аархал”

Одоогоос 33 жилийн өмнө буюу 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монголын идэр өсөх 6 залуу арлын Японыг зорьсон гэдэг. Тэрхүү анхны 6 нь Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Ц.Батжаргал, Д.Батбаяр, Б.Энхбат, Н.Цэвэгням нар. Энэ бол Их Наран улсын, сүмогийн ертөнцөд монголчууд хөл тавьсан түүхийн эхлэл байлаа. Хүний нутгийн хэл, соёл, уламжлал, хатуу ширүүн бэлтгэл, дэг жаягтай…
-
“Харбин –2025” Азийн өвлийн наадам эхлэхэд 8 хоног үлдлээ

Ес дэх удаагийн Азийн өвлийн наадам албан ёсоор 2025.02.07-нд “хөшиг”-өө нээнэ. Гэхдээ олон оролцогчтой спортын төрлүүд болох шайбтай хоккей, кёрлинг зэрэг спортын төрлүүдийн тэмцээн хоёрдугаар сарын 3-ны өдөр эхэлнэ. Монголын шигшээ тамирчдын тухайд энэ удаагийн өвлийн наадамд 4 спортын 7 төрөлд 36 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм. Манай улсаас кёрлингийн холимог хосын төрөлд Булганхүүгийн Баяр, Ганбатын…
-
Парисын “Их дуулга”-д оролцох жүдочид Францыг зорилоо

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Парисын “Их дуулга” бямба гарагт (хоёрдугаар сарын 1) Францын нийслэл Парис хотод эхэлнэ. Тавь дахь удаагийн “Их дуулга”-д 54 орны 318 жүдоч хүч үзэхээр мэдүүлэг өгөөд байна. Харин манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй долоон тамирчин Парисын татамид өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын…
-
Ёкозүна зөвлөл: Монгол аваргууд бүгд учир дутагдалтай байсан

Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, өнгөрсөн тэмцээний аварга озэки Хоошёорюүд санал нэгтэйгээр ёкозүна цол олгохоор шийдвэрлэлээ. Тус зөвлөлийн тэргүүн Ямаүчи Масаюки “12 давж, 3 унасан гэдэг даруухан үзүүлэлттэй ч нэмэлт халз барилдааныг оруулах юм бол 17 барилдсан түрүү. Гурав дараалан барилдаж давсан сэтгэлийн хүчийг бид өндөр үнэлсэн” гэж ёкозүна цол олгох болсон шийдвэрээ…
-
Бельгийн хөл бөмбөгч Раджа Найнгголан хар тамхины сүлжээтэй холбоотой хэргээр баривчлагджээ

Бельгийн хөл бөмбөгч Раджа Найнгголаныг хар тамхины сүлжээтэй холбоотой хэргийг мөрдлөгтэй холбогдуулан баривчилсан байна. Тодруулбал, 36 настай хөл бөмбөгч Раджа Найнгголаныг кокаины төрлийн мансууруулах бодисын хууль бус наймааны хэргийг мөрдөн шалгах хүрээнд Бельгийн цагдаа нар сэжигтнээр татан, даваа гарагийн өглөө баривчилжээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан Бельги улсын хэмжээнд хэд хэдэн баривчилгааг нэгэн зэрэг явуулсан бөгөөд нийслэл…
-
Морьтны соёл музейд үлдэх юм биш биз?!

“Монголын балчир хүүхдүүд хоёр, гуравтайгаасаа л морь унаж, давхиж эхэлдэг бөгөөд биеийн галбирт нь тохируулж нум өгнө”. Энэ бол Италийн нэрт аялагч, санваартан Плано Карпини 1240-өөд оны тэмдэглэлдээ бичиж үлдээсэн мөр. Монголчууд бидний дунд “Морьгүй хүн, далавчгүй шувуутай адил” гэдэг хэлц үг бий нь Карпинигийн тэмдэглэж үлдээснээс ч урт байж таарах нь. Гэтэл бид яал…