-
“Улаан ах” Роналдо замналынхаа 920 дахь гоолоо орууллаа

Португалийн шигшээ баг болон Саудын Арабын “Аль-Насср” клубын домогт тоглогч Криштиану Роналдо нэгдүгээр сарын 26-ны ням гарагт Саудын Арабын Про лигийн 17-дугаар тойргийн тоглолтоо Аль-Фатегийн эсрэг хийв. Энэ тоглолтын үеэр тэрээр карьерийнхаа 920 дахь гоолоо орууллаа. Ингэснээр Роналдо “Аль-Насср” багийнхаа хамт Аль-Фатег 3:1-ээр хожсон байна. Одоо түүнд замналынхаа турш 1000 гоол хийхэд 80 гоол дутуу…
-
МҮОХ “Харбин-2025” Азийн өвлийн наадмыг сурвалжлах МССХ-ны баг хамт олныг хүлээн авч уулзлаа

Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам 12 хоногийн дараа БНХАУ-ын Харбин хотноо нээлтээ хийнэ. Уг наадамд Монгол Улсаас 4 спортын 7 төрөлд 36 тамирчин өрсөлдөх юм. 29 жилийн дараа Харбин хотноо дахин зохион байгуулагдаж буй Азийн өвлийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 19 гишүүн сурвалжлан ажиллах юм. Энэ өдөр Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд…
-
“SG Hawks” өнгө төрхөө өөрчилж, бүрэлдэхүүнээ зузаатгасан ч лигийн аварга болж чадсангүй

Өчигдөр мөсөн ордон буюу “Степпе Арена”-д волейболын дээд лигийн хүрэл медалийн төлөөх тоглолтууд боллоо. Эмэгтэй хүрэл медалийн төлөө “Хилчин Уурхайчин” “Хөвсгөл Эрчим” багуудын хожлын цувралын харьцаа 1:1 болж дахин нэг тоглолтоор медалийн эзэд шийдэгдэхээр боллоо. …..Ямартай ч финалд шалгарч, цаашлаад энэ жилийн лигийн “АВАРГА” баг гэгдэж байсан “SG Hawks” хүрэл медаль дээр буулаа. Эрэгтэй хүрэл…
-
Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар алт, мөнгөн медаль хүртлээ

Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал ээлжит тэмцээн Швейцарь улсын Саас Фий хотод болж өндөрлөлөө. Эл цомын тэмцээнд нийт 20 орны 125 шилдэг тамирчин өрсөлдсөнөөс Монгол улсаас эмэгтэйчүүдийн “Хурд” төрөлд оролцсон Н.Сэлэнгэ 11.83 секундын амжилтаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр тэрээр мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнээс “АЛТАН МЕДАЛЬ” хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин…
-
Америк тоглогчоор хүч нэмсэн “Аравт”-ууд аваргуудыг илүүрхэв

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн эмэгтэй багуудаас плэй-оффт өрсөлдөх 4 баг тодорч, цувралын эхний тоглолтуудаа хийгээд байна. Нийт зургаан багт өрсөлдсөнөөс плэй-оффын шатанд “Улаанбаатар Амазонс” VS “АОДЭ М Винкс” багууд, “Омни Хүлгүүд” VS “Аравт” багууд хоорондоо тоглохоор учраа таарсан. Тэгвэл энэ улирал эмэгтэй тоглогчтой хамгийн өндөр буюу 40 сая төгрөгөөр гэрээ хийж шуугиан…
-
“Хасын хүлгүүд”, “Бишрэлт металл” баг Азийн аваргуудын лигт өрсөлдөхөөр боллоо

Азийн аваргуудын лиг буюу Basketball Champions League Asia (#BCLAsia) 2025-д МСБХ-ны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга “Хасын хүлгүүд” болон дэд аварга “Бишрэлт металл” баг оролцох болсныг Олон Улсын Сагсан Бөмбөгийн холбоо (ФИБА) өнөөдөр албан ёсоор зарлалаа. Манай бүсэд Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонез улсын баг өрсөлдөх бөгөөд 2 баг #BCLAsia финалын шатанд өрсөлдөнө.…
-
Cтефен Көрри НБА-ийн “Бүх Оддын” тоглолтод 11 дэхээ оролцоно

Өнөөдөр НБА -ын 2025 оны “Бүх оддын” тоглолтын гарааны тоглогчдын нэрсийг НБА-аас зарлалаа. “Голден стэйт уорриорз” багийн хамгаалагч Стефен Көрри “NBA All star game”-д 11 дэх удаагаа тоглохдоо 10 удаа гарааны тоглогчоор нэрлэгдэв. Мөн тэрбээр “Бүх оддын” тоглолтод хамгийн олон удаа оролцсон “Дайчин”, одоо тоглож буй НБА-ийн тоглогчдоос нэг багаас хамгийн олон удаа “Бүх оддын”…


