-
2030, 2034 оны өвлийн олимп зохион байгуулах хотуудыг зарлав

Ирэх 2026 онд өвлийн 25 дугаар олимп, паралимпын наадам Италийн Милан болон Кортина хотод зэрэг явагдах бол 2030 оны өвлийн олимпын наадам Францын Альпинд, 2034 оны өвлийн 27 дугаар олимпын наадам АНУ-ын Солт-Лейк хотод тус тус зохион байгуулагдахаар боллоо.
-
Гэрэл зурагчин Ч.Ганбатын зураг шилдгээр шалгарчээ

Парисын олимпын наадмыг сурвалжлахаар Спортын сэтгүүлчдийн холбооноос 2 сэтгүүлч, 2 зурагчин нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл, мэдээллийн баг Франц улсыг зорьсон. Тэгвэл гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбатын авсан зураг “Парис-2024” олимпын нэгэн өдрийн /Canon Olympic One Day/ шилдэг зургаар тодорчээ. Олимпын наадамд нийт 45,000 сайн дурынхан ажиллаж буй. Тэдгээрээс нэгэн хосын дөрөө харшуулан үнсэлцэх ховор агшныг тэрээр камертаа…
-
“Парис-2024”: Испанийн шигшээ баг эхний хожлоо авлаа

Парисын олимпын наадмын хөлбөмбөгийн төрөл өчигдөр эхэлсэн билээ. Токиогийн олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан амжилттай Испаний шигшээ баг тэмцээний “С” хэсэгт өрсөлдөж буй. 1992 оны Барселонагийн олимпын наадамд түрүүлж цор ганц алтан медалиа хадгалсаар яваа Испаний шигшээ энэ жил Европын аваргын цом дээр нэмээд олон жил хүлээсэн Олимпын алтан медалиар хөгжөөн дэмжигч нартаа бэлэг…
-
Олимпын шилдгүүд Эйфелийн цамхгийн хэсэг орсон медалийг үүрд хадгална

Гурав дахь удаагаа олимпын наадмыг зохион байгуулж буй Франц улс Дэлхийд алдартай LVMH группийн “Chaumet” компанитай хамтран 2024 оны Парисын олимпын медалийн дизайныг гарган зохион бүтээжээ. Ингэхдээ алт, мөнгө, хүрэл медаль бүрд 1889 оны Дэлхийн үзэсгэлэнгийн яармагт зориулан барьсан гайхамшигт дурсгалт Эйфелийн цамхгаас авсан 18 грамм жинтэй зургаан өнцөгт төмрийг ашиглан урлажээ. Медальд орсон төмрийг…
-
Хамгийн гоё медальтай олимп аль нь вэ

Зуны олимпын 33 дугаар наадам маргааш моодны хот Франц улсад албан ёсоор нээлтээ хийнэ. Тус улс ийнхүү 3 дахь удаагаа олимпын наадмыг зохион байгуулж буй юм. Бид уншигч та бүхэнд олимпын талаар мэдээ, мэдээллийг хүргэсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаа олимпын наадмуудын медалын загвар хийц ямар байсан талаар сонирхуулахаар бэлтгэлээ. “Сидней 2000” Диаметр: 68 мм…
-
Аргентинчууд ФИФА-д гомдол гаргажээ

Аргентины хөлбөмбөгчид Олимпын наадмын хөл бөмбөгийн тэмцээнд Мароккогийн шигшээ багт 1:2 харьцаагаар хожигдсоны дараа Аргентины хөл бөмбөгийн холбооноос /AFA/ ФИФА-гийн Сахилга батын хороонд хандан албан ёсоор гомдол гаргасан байна. Үүнийг AFA-гийн Ерөнхийлөгч Клаудио Тапиа баталлаа. “Өнөөдөр Сент-Этьенд аргентинчууд бидэнд тохиолдсон явдал бол үнэхээрийн гунигтай. Хувцас солих өрөөнд 2 цаг орчим хүлээсний эцэст манай хөлбөмбөгчид талбайд…
-
Олимпын хошой аварга Энди Муррей Парисын олимпын дараа зодог тайлна

Парис хотоос мэдээлж байна Олимпын 2 алтан медальт Энди Муррей 2024 оны Парисын олимпын дараа теннисний спортоо орхино гэдгээ мэдэгдлээ. 2012, 2016 оны зуны олимпын наадмын талбайн теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дараалан түрүүлсэн Их Британы тамирчин Энди Муррей 5 дахь олимпын наадамдаа оролцох гэж байна. Цагтаа Дэлхийн чансааг тэргүүлж явсан 37 настай тэрээр “Парис 2024” олимпын…
-
Дэлхийн мөргөлдөөн дунд үргэлжилсэн зуны Олимпын наадмын түүхэн тойм

Орос Украиныг олон жилийн турш эзлэн түрэмгийлж, Израил болон Хамас бүлэглэлийн хооронд Газын зурваст дайн үргэлжилж байгаа энэ үед 2024 оны Парисын олимпын наадам болох гэж байна. Гэвч Олимп бол Дэлхийн улс орнуудын энх тайван, сайн санааны бэлгэдэл билээ. Орчин үеийн Олимпын наадмаас өмнө өнгөрсөн зуунд Дэлхийн мөргөлдөөн, халдлагуудын үеэр болсон олимпын наадмуудын талаар тоймлон…
-
Улсын харцага Т.Бэгзсүрэн уучлалт гуйжээ

Завхан аймгийн Отгон сумын баяр наадамд барилдахдаа улсын харцага Т.Бэгзсүрэн 14 настай хүүг хүчтэй савж, унагаасныг үзэгчид шүүмжилж байна. Улсын харцага Т.Бэгзсүрэнд унасан хүүгийн аав нь “Нутаг орныхоо баяр наадмыг хүндлээд, хүүгээ зодоглууллаа. Гэтэл улсын харцага Т.Бэгзсүрэн хүүхдэд эр бяраа гаргаж, хүчтэй савлаа. Хөлөө хүрэх газар хүртэл нь явна. Монголын үндэсний бөхийн холбоо болон баяр наадмын комисс энэ…
-
Их насны морьд уралддаг 25 км зайд дугуйгаар уралдана

Монголын дугуйн холбооноос зохион байгуулдаг “Морь хурдан уу, дугуй хурдан уу” уралдааны даагаа нэхэх уулын дугуйн тэмцээн энэ сарын 27-ны өдөр Хүйдолоонхудагт болох гэж байна. Уулын дугуйн спортыг сурталчлан хөгжүүлэх, хичээллэгчдийн хүрээг тэлэх зорилготой уг тэмцээн өсвөр үе, мастер, сонирхогч, элит зэрэг нийт 22 насны ангиллаар явагдана. Дугуйчид уулын 25 км зам туулж өрсөлдөнө. Ийм зайд Үндэсний их…