-
“Олимп-эв нэгдэл” аймаг, дүүргийн олимпын зөвлөлийн чуулга уулзалт Хэнтий аймагт болж байна

Аймаг, дүүргийн Олимпын зөвлөл, олимпын танхимын бүтээлч үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга туршлагыг харилцан солилцох, улмаар бүх шатны сургуулийн сурагч, ард иргэдэд олимпын боловсрол олгох, олимпын үнэт зүйлс болон олимпын медальтнуудыг сурталчлах зорилготой “Олимп-эв нэгдэл” чуулга уулзалт Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт эхэллээ. Чуулга уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч…
-
Өсвөрийн ДАШТ-д 20 жүдоч зодоглоно

Болгарын София хотноо наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн ДАШТ-д 68 орны 479 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Харин манай улсаас өсвөрийн 20 бөх өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа базааж байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Бадар-Ууган, 60 кг-ын жинд Н.Тэгш-Очир, Б.Цолмон-Од, 66 кг-д Ч.Тэмүүлэн, 73 кг-д Б.Далайцэрэн, Б.Тэмүүлэн, 81 кг-д Б.Мөнгөндөл, -90 кг-д Н.Амартүвшин, +90 кг-д Г.Мөнхбагана…
-
“AFC Challenge league” тэмцээний урьдчилсан шатны тоглолтын зөвлөгөөн боллоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд “AFC Challenge League” тэмцээний тоглолт эргэн ирж байна. Тодруулбал маргааш буюу наймдугаар сарын 12-ны өдөр 2024-2025 оны Монголын Дээд лигийн аварга “СП Фалконс” клуб өөрийн талбайдаа Тайваний Тайчунг Футуро багийг хүлээн авч тоглоно. Тус тоглолтын техникийн зөвлөгөөн өнөөдөр болж, багийн төлөөлөл болон дотоодын зохион байгуулагчдад Азийн хөлбөмбөгийн…
-
Г.Монголжин Дэлхийн наадамд 4-р байрт орлоо

4 жилд нэг удаа болдог Дэлхийн 12 дугаар спортын наадам БНХАУ-ын Чэндү хотноо гурван өдрийн өмнө эхэлсэн. Наадмын жюү жицүгийн төрөлд холбооны ранкаараа уригдан анх удаа оролцсон Г.Монголжин дөрөвдүгээр байрт орлоо. Тэрээр хэсэгтээ Филиппин, Канад улсын тамирчдыг ялж, хэсгийн аваргын төлөө Швед улсын тамирчин Схолин Амтридтай барилдсан. Ингээд хүрэл медалийн төлөө Унгарын тамирчинтай барилдаж ялагдсанаар Дэлхийн…
-
“SG Apes” дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж чадах уу

Монголын сагсанбөмбөгийн холбооны 2025-2026 оны улирлын Үндэсний дээд лиг 10 дугаар сарын 1-ний өдөр хөшгөө нээнэ. Лигийн шинэ улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд багууд шинэ бүрэлдэхүүнээ зарлаж, тамирчдын шилжилт хөдөлгөөн эрчимжиж байна. Энэ зун хамгийн сайн ажилласан баг яах аргагүй “SG Apes”. Тус багийн гэнэтийн бэлэг дуусаагүй гэдгийг багийн эзэн О.Мөнхжин мэдэгдээд буй. Тэд…
-
Монголын эрэгтэй дугуйчид Дэлхийн чансаанд 37, Ази тивдээ гуравдугаарт жагсаж байна

Олон улсын дугуйн холбоо улсуудын чансааг шинэчилжээ. Тус чансаанд Монгол Улсын эрэгтэй элит баг 921.82 оноотойгоор 37 дугаар байраа хадгалав. Ази тивийн багуудаас Казахстан хамгийн дээгүүр буюу 1323.99 оноогоор №31 дүгээрт жагссан бол Японы баг 1104.99 оноогоор №34 дүгээрт эрэмбэлэгдэж, чансаагаа хоёр байраар ахиулсан байна. Харин манай улсын баг тус хоёр улсын дараа Ази тивдээ…
-
Жүдочид олон улсын тэмцээнээс 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

ОХУ-н Красноярске хотод жүдо бөхийн “Fonbet Russia Tournament” тэмцээн боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцсоноос 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд С.Гүнжинлхам, -52 кг-ын жинд О.Нандинэрдэнэ, +78 кг-ын жинд Э.Жаргалмаа нар тус тус мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -60 кг жинд Т.Түмэнжаргал хүрэл…
-
“Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15 сая төгрөг хүртэнэ

Монгол түмний язгуур өв соёл, үндэсний дархлаа, бахархлын илэрхийлэл, Баянхонгор аймгийн түүхийн цадигт нэрээ мөнхөлсөн эрхэм цолтнуудад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам болон “Хонгорын шигшмэл хурд” уралдаан наймдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болно. Уг наадмын хүчит 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдөр болон маргааш цахимаар бүртгэж байна. Уг барилдааны түрүү бөх 15 сая, үзүүр бөх…
-
The MongolZ “BLAST Bounty Fall 2025″ тэмцээний финалд өрсөлдөхөөр боллоо

500.000 долларын шагналын сантай “BLAST Bounty Fall 2025” тэмцээний урьдчилсан шатанд “The MongolZ” баг ENCE багийг 2:1, Бразил улсын paiN Gaming багийг 2:0 харьцаатайгаар тус тус хожив. Ингэснээр уг тэмцээний үндсэн шат буюу lan final-д шалгарлаа. Урьдчилсан шатанд нийт 32 баг оролцсон бөгөөд нугалааны зарчмаар хожигдсон баг тэмцээнээ шууд өндөрлүүлсэн. Манай залуус 8-дугаар сарын…
