-
Боксын ДАШТ-д оролцох 10 боксчины найм нь тодорлоо

Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх удаа нэг дор зохион байгуулах гэж…
-
А.Дюплантис 13 дахь удаагаа Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов

Шведийн тамирчин, олимпын хошой аварга Арман Дюплантис тулгууртай харайлтын Дэлхийн дээд амжилтыг 13 дахь удаагаа шинэчлэн тогтоолоо. Тэрээр Будапешт хотноо болсон Иштван Дьюлаигийн нэрэмжит тэмцээний үеэр 6 м 29 см-ийн өндөр дээгүүр харайснаар өөрийн тогтоосон өмнөх рекордоо эвджээ. Түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард Стокхолм хотноо болсон “Diamond League” тэмцээний үеэр 6 м 28 см өндөр дээгүүр харайснаар тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн…
-
“СП Фалконс” клуб Азийн челленж лигт Тайваний багийг хожлоо

Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Challenge League” тэмцээний урьдчилсан шатны тоглолт өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд боллоо. 2024-2025 оны Монголын Дээд лигийн аварга “СП Фалконс” клуб өөрийн талбайдаа Тайваний “Тайчунг Футуро” багийг хүлээн авч тоглож үндсэн цагт 3:1 харьцаагаар хожлоо. Ингэснээр тэд Азийн челленж лигийн хэсгийн шатанд өрсөлдөхөөр болов. Тоглолт эхлээд ердөө 6 минут болж…
-
Г.Өлзийбат, Л.Олонбаяр нар Дэлхийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Ченду хотноо “World Games Chengdu 2025” спортын наадам 6 дахь өдрөө үргэлжилж байна. Наадмын пара жюү жицү дуо төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдсөн “Unique jiujitsu” академийн тамирчин Ганганмөрөнгийн Өлзийбат, туслах тамирчин Лхаасүрэнгийн Олонбаяр нар тус тус мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн наадам нь олимпын гадуурх, хамгийн нэр хүндтэй спортын наадам бөгөөд 4 жилд…
-
Ховдод хүүхдийн дугуйн уралдаан болно

Монголын дугуйн холбоо, баруун бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газрууд хамтран Монголын олон өдрийн дугуйн тэмцээний нэрэмжит хүүхдийн дугуйн уралдааныг 8-р сарын 14-нд Ховд аймгийн төвд зохион байгуулна. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор болох эл уралдааныг хүүхэд, залуучуудын дугуйн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд нь…
-
Казухито Сакайя: Монголын тамирчид Дэлхийд илүүрхэх бүрэн боломжтой

Монголчууд чөлөөт бөхийн төрөлд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, зуны XXXIII их наадам Парисын олимпоос “ганзага хоосон” ирээд байгаа билээ. Тэгвэл ирэх Лос-Анжелес 2028 оны олимпод “шархаа нөхөхөөр” бэлдэж эхлэв. Монголын чөлөөт бөхийн холбооны зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар болсон Японы нэрт дасгалжуулагч Казухито Сакайя-ийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж ярилцлаа. Казухито Сакайя…
-
Триатлоны шүүгч Б.Тэлмэн “Бахрейн-2025” наадмыг дэнсэлнэ

“Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмын триатлоны төрөлд Монгол Улсын иргэн, олон улсын шүүгч Батжаргалын Тэлмэн шүүгчээр ажиллана. Тэрээр триатлоны спортоор манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, Монгол Улсын аварга цолыг гурвантаа хүртсэн төдийгүй 2007, 2008 онд Азийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль зүүж байжээ. Азийн залуучуудын III наадам нь 2025 оны аравдугаар сард Бахрейн улсын…
-
Монголын залуу боксчид Азийн аваргаас 4 медаль хүртлээ

Боксын U19 болон U22 ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо 7-р сарын 30-наас 8-р сарын 12-ний өдрүүдэд болж шилдгүүдээ тодрууллаа. Азийн аваргын рингэнд тулалдсан Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн U22 насны ангиллын 55 кг жинд Х.Дөлгөөнсайхан мөнгөн медаль, 65 кг жинд Д.Пүрэвдорж хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн U22 насны ангилалд 45-48 кг жинд С.Биндэръяа,…
-
“Хангарьд” клуб өнөөдөр Тайваны багтай тоглоно

Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge League 2025-2026” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт өнөөдөр болно. Монголын “Хангарьд” клуб Тайваний дээд лигийн аварга “Tainan City FC” багтай Тайпэй хотын төв цэнгэлдэх хүрээлэнд зочлон тоглоно. Тэд 2024-2025 оны улиралд Монголын хөлбөмбөгийн Дээд лигт дэд байр эзэлсэн амжилтаараа анх удаа Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ны албан ёсны олон улсын тэмцээнд…
