-
“Этүгэн ирвэсүүд” баг Азийн оюутны аваргуудын лигт өрсөлдөнө

“AUBL” буюу Азийн их сургуулиудын оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээн Хятад улсын Ханжоу хотноо энэ сарын 18-25-ны өдрүүдэд болно. Энэхүү лигт 12 улсын оюутны лигийн аваргууд өрсөлдөх юм. Манай улсаас “Оюутны лиг”-ийн 3 удаагийн аварга “Этүгэн ирвэсүүд” баг оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Багийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Баярцогт удирдан ахалж байгаа юм. Тэд хэсэгтээ…
-
Дугуйн олон өдрийн уралдаан Говь-Алтай аймгаас эхэллээ

Монголын дугуйн спортын 2025 оны хамгийн том сорилго, хамгийн олон өдөр, хамгийн хол зайд тамирчдын бэлтгэл, тэсвэр тэвчээр, шандсыг сорих “Tour of Mongolia 2025” дугуйн олон өдрийн уралдаан өнөөдөр Говь-Алтай аймгаас эхэллээ. Уг уралдааны нээлт 09:00 цагаас Жанчивын талбайд болж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор болж буй эл уралдааныг 8-р сарын 12-21-ний өдрүүдэд Говь-Алтай,…
-
Волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгийд болж байна

8 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт анх удаа U13-14 насны волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргээс баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний албан ёсны нээлт 8 дугаар сарын 11-нд болж, Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангар баяр хүргэж…
-
Волейболын Үндэсний дээд лигийг үзэгчдэд ойртуулах 3 санал

Монголын сагсан бөмбөгийн лиг улирал бүр тамирчдын шилжилт хөдөлгөөнийг олон нийтэд нээлттэй мэдээлж, үзэгчдийн дунд халуун яриа, шуум үүсгэдэг. Багийн шинэ бүрэлдэхүүн, солилцоо наймааны мэдээллээс эхлээд тамирчдын цалин хөлс, гэрээг үзэгчдэд хүргэж байгаа нь тэдний сонирхлыг өдөөхөөс гадна лигийн тэмцээнийг олон хүн үзэх нэг хүчин зүйл болж байна. Харин волейболын Үндэсний дээд лигийн хувьд тамирчдын…
-
Говь Гурвансайханы тойромд 400 гаруй харваач оролцож байна

Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт 8 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд “Говь Гурвансайханы тойром” шагайн харваа болж байна. Уг тэмцээнд нийт 51 багийн 400 гаруй харваач оролцож байгаа аж. Тэдний дунд Австрали улс болон Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймаг, Улаанбаатар хотын шилдэг харваачид бий. Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,…
-
“Олимп-эв нэгдэл” аймаг, дүүргийн олимпын зөвлөлийн чуулга уулзалт Хэнтий аймагт болж байна

Аймаг, дүүргийн Олимпын зөвлөл, олимпын танхимын бүтээлч үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга туршлагыг харилцан солилцох, улмаар бүх шатны сургуулийн сурагч, ард иргэдэд олимпын боловсрол олгох, олимпын үнэт зүйлс болон олимпын медальтнуудыг сурталчлах зорилготой “Олимп-эв нэгдэл” чуулга уулзалт Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт эхэллээ. Чуулга уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч…
-
Өсвөрийн ДАШТ-д 20 жүдоч зодоглоно

Болгарын София хотноо наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн ДАШТ-д 68 орны 479 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Харин манай улсаас өсвөрийн 20 бөх өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа базааж байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Бадар-Ууган, 60 кг-ын жинд Н.Тэгш-Очир, Б.Цолмон-Од, 66 кг-д Ч.Тэмүүлэн, 73 кг-д Б.Далайцэрэн, Б.Тэмүүлэн, 81 кг-д Б.Мөнгөндөл, -90 кг-д Н.Амартүвшин, +90 кг-д Г.Мөнхбагана…
-
“AFC Challenge league” тэмцээний урьдчилсан шатны тоглолтын зөвлөгөөн боллоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд “AFC Challenge League” тэмцээний тоглолт эргэн ирж байна. Тодруулбал маргааш буюу наймдугаар сарын 12-ны өдөр 2024-2025 оны Монголын Дээд лигийн аварга “СП Фалконс” клуб өөрийн талбайдаа Тайваний Тайчунг Футуро багийг хүлээн авч тоглоно. Тус тоглолтын техникийн зөвлөгөөн өнөөдөр болж, багийн төлөөлөл болон дотоодын зохион байгуулагчдад Азийн хөлбөмбөгийн…
-
Г.Монголжин Дэлхийн наадамд 4-р байрт орлоо

4 жилд нэг удаа болдог Дэлхийн 12 дугаар спортын наадам БНХАУ-ын Чэндү хотноо гурван өдрийн өмнө эхэлсэн. Наадмын жюү жицүгийн төрөлд холбооны ранкаараа уригдан анх удаа оролцсон Г.Монголжин дөрөвдүгээр байрт орлоо. Тэрээр хэсэгтээ Филиппин, Канад улсын тамирчдыг ялж, хэсгийн аваргын төлөө Швед улсын тамирчин Схолин Амтридтай барилдсан. Ингээд хүрэл медалийн төлөө Унгарын тамирчинтай барилдаж ялагдсанаар Дэлхийн…
-
“SG Apes” дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж чадах уу

Монголын сагсанбөмбөгийн холбооны 2025-2026 оны улирлын Үндэсний дээд лиг 10 дугаар сарын 1-ний өдөр хөшгөө нээнэ. Лигийн шинэ улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд багууд шинэ бүрэлдэхүүнээ зарлаж, тамирчдын шилжилт хөдөлгөөн эрчимжиж байна. Энэ зун хамгийн сайн ажилласан баг яах аргагүй “SG Apes”. Тус багийн гэнэтийн бэлэг дуусаагүй гэдгийг багийн эзэн О.Мөнхжин мэдэгдээд буй. Тэд…