-
Улсын начин Ш.Дарханбат Дэлхийн аварга боллоо

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй жиү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Монгол Улсын начин Шоовдорын Дарханбат алтан медаль хүртлээ. Тэрбээр цэнхэр бүсний +100 кг-ын No-Gi ангилалд алтан медаль, мөн жингийн ангилалгүй Open Weight төрөлд мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Тус тэмцээн нь Sport Jiu-Jitsu International…
-
Алыш бөхийн фрийстайл төрөлд Н.Амгаланбаатар хүрэл медаль хүртлээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын алыш бөхийн фрийстайл төрөлд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Н.Амгаланбаатар хүрэл медаль хүртлээ. Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулж буй уг наадмын алыш буюу бүстэй бөхийн төрөлд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, аймгийн арслан М.Баасанжав хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангалаа. М.Баасанжав мөн хапсагай бөхийн төрөлд оролцох юм.
-
Мас-рестлингээр манай тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотод 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-нд Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам болж буй. Спортын 43 төрлөөр зохион байгуулж буй энэ наадмын мас-рестлингийн төрөлд Монгол Улсын баг тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
-
Ц.Раднаа ДАШТ-ээс зургаа дахь алтан медалиа хүртлээ

Гавьяат тамирчин, Дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа БНСУ-ын Дэгү хотод болж буй ДАШТ-ээс зургаа дахь алтан медалиа хүртлээ. Энэ тэмцээний М85+ насны 4 тамирчин, М90+ насны 3 тамирчин нэг зам дээр мөр зэрэгцэн уралдав. Энэ талаар Ц.Раднаа “400 метрийн финалд гүйж ирээд, шууд үргэлжлүүлэн, 1500 метрийн уралдаанд орсон болохоор маш их ядарсан ч зорьсондоо хүрч, 21…
-
Манчестер Сити Энцо Фернандесийг £125 саяар авч, Британийн дээд амжилтыг давтлаа

“Манчестер Сити” клуб зуны наймааны цонх хаагдахаас өмнө “Челси”-гийн Аргентины хагас хамгаалагч Энцо Фернандесийг 125 сая фунт стерлингээр худалдан авч, Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй наймааг дахин давтлаа. МАНЧЕСТЕР. /Reuters/. “Манчестер Сити” клуб есдүгээр сарын 1-нд 25 настай Аргентины шигшээ багийн хагас хамгаалагч Энцо Фернандесийг “Челси”-гээс 125 сая фунт стерлингээр буюу ойролцоогоор…
-
Дэлхийн шатрын олимпиадад их мастер Б.Мөнгөнтуул 11 дэх удаагаа оролцоно

Дэлхийн шатрын 46-р олимпиад 9 дүгээр сарын 15-27-нд Узбекистан улсын Самарканд хотод болно. Энэ тэмцээнд Монголын үндэсний шигшээ баг 21 дэх удаагаа оролцох гэж байна. Манай багийн бүрэлдэхүүнд багтсан шатарчдаас энэ тэмцээнд хамгийн олон удаа оролцож байгаа нь их мастер Б.Мөнгөнтуул. Тэр Дэлхийн шатрын олимпиадад 11 дэх удаагаа оролцох гэж буй аж. 1963 онд хуучнаар…
-
УЕФА бойкотоо больж, Инфантино амьсгаа авав

Хөлбөмбөгийн спортыг арилжаа, наймааны зорилгоор ашиглаж, санхүүгийн хэрэгсэл болгох гэж байна гэх шүүмжлэлд өртсөн ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино сүүлийн үед тун хэцүү байдалд оров. УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо түүнийг санал, санаачлагыг хүчтэй эсэргүүцэж, ФИФА-ийн тэмцээнүүдийг бойкотлоно гэж айлгасан. Тэгвэл УЕФА-ийн гишүүд хуралдаж, бойкотлохгүй гэдгээ мэдэгджээ. Улмаар ирэх долоо хоногт…
-
Монгол Улсаа төлөөлөх шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн тодорлоо

Азийн сагсанбөмбөгийн аварга шалгаруулах 2029 оны тэмцээний эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтод Монгол Улсаа төлөөлөн оролцох шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн тодорлоо. Үүнд:
-
Хүчтэй мөндөр орж, “Вуэльта”-гийн 3 дахь гарааг цуцалжээ

Испани улсын “Вуэльта а Эспанья” дугуйн олон өдрийн уралдааны 3 дахь гараа Францын Пиренейн нуруунд болж байсан ч гэнэт хүчтэй мөндөр орсны улмаас барианд 15 км хүрэхгүй зай үлдээд байхад цуцаллаа. 174 км үргэлжлэхээр төлөвлөсөн тус гараа Грюиссан хотоос Фонт-Ромё руу чиглэж байв. Тамирчид Кол-де-Мон-Луи уулын өгсүүр хэсэгт явж байх үед цаг агаар огцом мууджээ.…
-
Улсын арслан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Жавхлан нарын цолыг мялаалаа

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой Үндэсний их баяр наадамд 9 давж үзүүрлэн, Монгол Улсын арслан цол хүртсэн Б.Бат-Өлзий, улсын начин цол хүртсэн Ж.Жавхлан нарт хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам Ховд аймгийн Зэрэг суманд…