Category: Спорт

  • Н.Өсөхбаярын сэргээшийн маргааныг 4-р сарын 24-нд хэлэлцэхээр хойшлууллаа

    Н.Өсөхбаярын сэргээшийн маргааныг 4-р сарын 24-нд хэлэлцэхээр хойшлууллаа

    Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21.5-д “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд ноднин улс даяар нийт 140 бөхөөс шинжилгээ авсан юм. Шинжилгээгээр улсын наадамд барилдсан 2, аймгийн наадамд барилдсан 10 бөхөөс сэргээш илэрсэн. Тодруулбал: Улсын баяр наадмаар 8…

  • Шанхайн шатрын тэмцээнд 3 монгол тамирчин оролцож байна

    Шанхайн шатрын тэмцээнд 3 монгол тамирчин оролцож байна

    ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын 8 дахь удаагийн шатрын тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 8-нд эхэллээ. Уг тэмцээнд 13 орны 2000-аас дээш чансаатай 40 гаруй шатарчин оролцож байна. Монгол Улсаа төлөөлж, энэ тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, шатрын их мастер С.Билгүүн, олон улсын мастер Э.Баасансүрэн нар оролцож байна.

  • Бөхчүүдийн “Их эе” 5-р сарын 15-нд Бөхийн өргөөнд болно

    Бөхчүүдийн “Их эе” 5-р сарын 15-нд Бөхийн өргөөнд болно

    Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит 10 дахь “Их эе” хурал 5 дугаар сарын 15-ны баасан гарагт Монгол бөхийн өргөөнд болно. “Их эе” анхны хурлаа 1990 оны 4-р сард хийжээ. 4 жил тутам болдог энэ хуралд улсын заанаас дээш цолтой бөхчүүд, 21 аймгийн салбар холбоодын тэргүүн оролцдог. Мөн одоо аймаг бүрээс сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа төлөөлөл,…

  • Н.Өсөхбаярын өргөдлийг Допингийн давж заалдах комисс хэлэлцэнэ

    Н.Өсөхбаярын өргөдлийг  Допингийн давж заалдах комисс хэлэлцэнэ

    Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын өргөдлийг өнөөдөр Монгол дахь Олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх Допингийн давж заалдах комисс хэлэлцэнэ. Н.Өсөхбаяр өнгөрсөн зуны Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, гарди цол хүртсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн. Үүний улмаас түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг нь 4 жилээр хассан юм. Түүний шинжилгээнээс…

  • Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулан 128 бөхийн барилдааныг зохион байгуулна 

    Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулан 128 бөхийн барилдааныг зохион байгуулна 

    Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой, Заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 12-ны ням гарагт 13:00 цагаас  Монгол бөхийн өргөөнд болно.

  • “Tour of Flanders”-д Монгол Улсын тамирчин С.Жамбалжамц уралдлаа

    “Tour of Flanders”-д Монгол Улсын тамирчин С.Жамбалжамц уралдлаа

    Мэргэжлийн дугуйчдын дээд ангиллын классик уралдаан гэгддэг Бельгийн “Tour of Flanders”-д Монгол Улсын тамирчин С.Жамбалжамц уралдлаа. Тэр энэ тэмцээнд уралдсан анхны монгол тамирчин болов. Испани улсын “Burgos Burpellet BH” мэргэжлийн багт уралдаж байгаа тэрээр энэ уралдааны 278.2 км замын тэн хагас хүртэл нийт тамирчдыг тэргүүлэн, толгойн хэсэгт уралдаж, Монгол Улсаа Дэлхийд сурталчилсан юм. Энэ уралдааныг…

  • Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Монголд ирлээ

    Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Монголд ирлээ

    Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч, Казахстаны үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, 2003 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, 2004 оны Афины олимпын мөнгөн медальт, WBA, WBC, IBF, IBO холбооны дунд жингийн Дэлхийн аварга Геннадий Головкин Монголд ирлээ. Тэр өчигдөр “Аса арена”-д ААШТ үзсэн бол өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны удирдлагуудын урилгаар “Олимпик хаус”-т зочлов. Талууд спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага…

  • “Astralis”-тай 4 таарч, 3 ялагдсан “Mongolz” өнөөдөр хожиж чадах болов уу?

    “Astralis”-тай 4 таарч, 3 ялагдсан “Mongolz” өнөөдөр хожиж чадах болов уу?

    “The Mongolz” баг “PGL Bucharest 2026” тэмцээний урьдчилсан шатанд оролцож байна. Тэд хоёр ялж, нэг ч хожигдоогүй яваа билээ. Тэд хасагдах шатны эрхийн төлөөх тоглолтoo өнөөдөр 21:00 цагаас Дани улсын алдарт “Astralis” багийн эсрэг хийнэ. Энэхүү тоглолт 2:0 үзүүлэлттэй багуудын хооронд явагдаж, хожсон баг нь шигшээ шатанд шалгарч, тайзны тоглолт хийх эрхээ авах юм. Харин…

  • Байерн Мюнхен 0:2 харьцаанаас 18 минутад хүний санаанд оромгүй гаймшигтайгаар хожжээ

    Байерн Мюнхен 0:2 харьцаанаас 18 минутад  хүний санаанд оромгүй гаймшигтайгаар хожжээ

    Германы Бундеслигийн шилдэг баг “Байерн Мюнхен” бямба гаргийн орой “Фрайбург” клүбийн талбайд зочлон тоглосон билээ. Талбайн эзэн “Фрайбург” клүб тоглолтын эхний 80 минутад 2:0 харьцаатай ялж байсан бол “Байерн Мюнхен” 81-99 дэх минутад 3 гоол оруулж, хүний санаанд оромгүй гаймшигтайгаар эргэн ирлээ. Бундеслигийн тэргүүн баг “Байерн Мюнхен” энэ улиралд 23 хожил, 4 тэнцээ, ганцхан хожигдолтой…

  • Senzu-гийн “Passion UA” баг “IEM Cologne Major”-т оролцож чадахааргүй боллоо

    Senzu-гийн “Passion UA” баг “IEM Cologne Major”-т оролцож чадахааргүй боллоо

    “The Mongolz” багийн тоглогч асан Senzu “Passion UA” багт зээлээр тоглож байгаа билээ. Тэд ямар нэг тэмцээнд түрүүлж, VRS оноогоо нэмэхгүй бол “IEM Cologne Major”-т уригдаж чадахааргүй болох аюултай тулгараад байв. “Passion UA” баг VRS оноогоор “Liquid” багийн яг доор бичигдэж байсан юм. “IEM Cologne Major” тэмцээний сүүлчийн урилгыг уг хоёр багийн аль нэг нь…