-
“Хасын Хүлэгүүд” баг шинэ ахлах дасгалжуулагчаа танилцуулав

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 улирлын аварга, Зүүн Азийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт “Хасын Хүлэгүүд” багийн ерөнхий дасгалжуулагчаар Thanasis Skourtopoulos хэмээх эрхэм ажиллахаар болжээ. Түүний хувьд Европын сагсан бөмбөгийн нэрт мэргэжилтэн, Грекийн үндэсний шигшээ багийг удирдаж байсан туршлагатай ахлах дасгалжуулагч аж. Тэрээр 2019 оны ДАШТ-д Грекийн багийг удирдаж, тухайн үед NBA-н тэр жилийн…
-
“Улаанбаатар Амазонс” Тайландын багт хожигдлоо

Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” баг “Jakarta Women Series” цуврал тэмцээний эхний тоглолтдоо Тайландын багт 19:15 харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтод О.Хулан 4, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар тус бүр 5 оноо, Б.Болор-Эрдэнэ нэг оноо авлаа. Тэдний дараагийн тоглолт Герман улын “Bonn Baskets” багтай 19:00 цагаас болно.
-
“Улаанбаатар Их дуулга” тэмцээний сугалаа боллоо

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний 14 жингийн сугалаа өнөөдөр боллоо. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д 12, 52 кг-д 16, 57 кг-д 14, эрэгтэйчүүдийн 60 кг-д 20, 66 кг-д 25 жүдоч зодоглоно. Улаанбаатар хотноо болж буй “Их дуулга”-д гурав дахь удаагаа зодоглох…
-
“Улаанбаатар Амазонс” баг 17:00 цагаас тоглоно

Олон улсын сагсанбөмбөгийн холбооны 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн “Women Series” цуврал Индонез улсын Жакарта хотноо эхэллээ. Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” баг “С” хэсгийн эхний тоглолтоо 17:10 цагаас Тайландын багтай хийнэ. Үүний дараа 19:00 цагаас Герман улсын “Bonn Baskets” багтай тоглох юм.
-
Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Пэрэнлэйжамц “Улаанбаатар Их дуулга”-зодоглоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ болно. Өнөөдөр тэмцээний сугалаа болох юм. 154 мянган еврогийн шагналын сантай Их дуулгын тэмцээнд манай улсаас зохион байгуулагч орны давуу эрхээр 56 жүдоч зодоглоно. Тэгвэл эрэгтэйчүүдийн +100кг-ийн жинд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярын хүү “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Пэрэнлэйжамц хүч үзнэ. Тэрээр…
-
Англи болон Испанийн багууд Европын аваргын төлөө өрсөлдөнө

Швейцарь улсад болж буй хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах “UEFA Women’s EURO 2025” тэмцээний хагас шигшээ тоглолтууд болж аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо. Гурван жилийн өмнө Европын аварга цолыг анх удаа хүртсэн Английн шигшээ баг Италийн багийг хожсоноор аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч үлдлээ. Тэд ийнхүү гурван удаа дараалан Европын аваргын финалд үлдээд байна. Харин Испанийн…
-
Аварга О.Хангай, арслан Э.Батмагнай нарын бөх даншигт зодоглоно

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болно. Наадмын барилдааны бүртгэл эхэлсэн бөгөөд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх зодоглохоор бүртгүүлжээ. Шинэ цолтнуудаас улсын…
-
Таеквондогийн ААШТ-ийг Монгол улс зохион байгуулна

Олимпын оноо олгох олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх онд Монгол улсад зохион байгуулахаар болжээ. Тодруулбал өнөөдөр буюу 24-ний өдөр Малайз улсын Кучинг хотноо Азийн таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурал болон Ерөнхий чуулган болж байна. Энэхүү хурлаар Монгол улс Катар улстай өрсөлдөн ялснаар тэмцээн зохион байгуулах эрхээ авчээ. Ингэснээр насанд хүрэгчдийн тулаан,…
-
Т.Хангал 2025-2026 оны улиралд Тайваний лигт тоглоно

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тамираагийн Хангал 2025-2026 оны улиралд Тайваний лигийн “Win Streak” багт тоглохоор болжээ. Түүний хувьд монголын волейболын тамирчдаас гадны улсад легионероор тоглосон анхны тамирчин юм. Т.Хангал анх 2022 онд Тайландад легионер тамирчнаар очиж байсан юм. Ингээд анхны очсон жилдээ аварга болж, мөн шилдэг довтлогчоор шалгарч, “Үнэ цэнтэй” тоглогчоор тодорсон билээ. Мөн…
-
Сурагчдын Дэлхийн хошой аварга Б.Буянхишигийн чансааны оноо 2217-д хүрлээ

Сурагчдын 2 удаагийн Дэлхийн Аварга, Монгол Улсын 4 удаагийн аварга, Олон Улсын шатрын холбооны мастер, “Data Bank LLC”-ийн тамирчин Батпэлдэнгийн Буянхишиг Олон улсын шатрын холбооны “2200” чансааны онооныг босгыг давж замналынхаа хамгийн өндөр чансаанд буюу 2217 оноонд хүрчээ. Тэрээр чансааны оноогоо ‘Парачин Опен’ тэмцээнээс 121-ээр, ‘Серби Опен’ тэмцээнээс 87-оор нэмсэн байна. Түүний чансааны оноо…