-
Б.Намбардагва сонгомол бөхийн хамгийн хүнд жинд үзүүрлэв

“Буянт-Ухаа” ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй сонгомол бөхийн Дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний хамгийн хүнд жин болох 130 кг-д манай залуу бөх Б.Намбардагва мөнгөн медаль хүртлээ. Гурав дараалж ялаад байсан тэрбээр сүүлийн тойрогт өсвөр, залуучуудын дэлхийн аварга, Европын АШТ-ий мөнгөн медальт Туркийн Мухаммет Хамза Бакирт дийлдсэн юм. Турк бөх энэ эрчээрээ түрүүлсэн бол Кыргызстаны…
-
Ламин Ямал Барселона клубтэй 6 жилийн шинэ гэрээ байгууллаа

Залуу хөлбөмбөгч Ламин Ямал Каталоны багт дотоодын гурав дахь ялалтаа байгуулахад нь тусалсан улирлын дараа Барселона клуб түүнтэй зургаан жилийн шинэ гэрээ байгуулжээ. 17 настай Испанийн жигүүрийн тоглогчийн одоо хүчинтэй байгаа гэрээ нь 2025-26 оны улирлын төгсгөлд дуусах байсан бол шинэ гэрээний дагуу тэрээр Барселона клубт 2031 он хүртэл харъяалагдахаар боллоо. 2023 онд 15 настай…
-
Х.Болортуяа Дэлхийн чансааны тэмцээнд аваргын төлөө барилдана

“Буянт-Ухаа” ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Улаанбаатар опен-2025” дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 57 кг-ын жинд Монголын бөх Хүрэлхүүгийн Болортуяа аваргын төлөө барилдахаар шалгарлаа. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай манай бөх “А” хэсгийг тэргүүлж, хагас шигшээд Туркийн тамирчин, Европын АШТ-ий үзүүр бөх, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ий 1 хүрэл, U23 ангиллын Европын…
-
Л.Золбоо: Сүүлийн 4 жилд багуудын төсөв 10 дахин өсөж, 1-3 тэрбум төгрөгт хүрсэн

NTV телевизийн “Анализ шоу” нэвтрүүлгийн шинэ дугаараар “Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжил ба зах зээл”-ийн талаар ярилцжээ. Энэ удаагийн дугаарт МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, “Уранган” группийн Гүйцэтгэх захирал Л.Золбоо нар оролцсон байна. Энэ хүрээнд Монголын сагсан бөмбөгийн багуудын төсөв сүүлийн 4 жилд 10 дахин өссөнийг онцоллоо. Тухайлбал 2022 онд аварга авсан багийн спонсороос…
-
Хакүхо сүмогийн холбооноос гарахаар шийджээ

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна асан Хакүхо буюу Миягино ояката Японы сүмо бөхийн холбоонд халагдах өргөдлөө өгсөн байна. Эх сурвалжийн мэдээллээс үзэхэд холбоо түүний хүслийг зөвшөөрөлгүй, дахин хэлэлцэхээр болсон гэнэ. Ирэх 7 хоног буюу зургаадугаар сарын 2-нд Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, хаагдаад байгаа Миягино дэвжээний цаашдын хувь заяаг ярилцаж, шийдэх юм. Дэвжээний бөх нь…
-
Харцага Г.Ганхуяг сонгомол бөхийн Дэлхийн чансааны тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний сонгомол бөхийн 97 кг-ын жинд Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Тэрээр хүрэл медалийн төлөө нутаг нэг ДАШТ-ий хүрэл медальт Б.Бат-Эрдэнэтэй оноолт таарч, хүч сорив. Энэ барилдаанд Г.Ганхуяг 9:7 оноогоор өрсөлдөгчөө буулган авснаар ийнхүү Монголын багийн гурав дахь медалийг атгалаа. Харин Кыргызстаны…
-
Ц.Батбаяр Дэлхийн чансааны тэмцээнд үзүүрлэв

“Улаанбаатар-2025” чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ. Эрэгтэй сонгомол бөхийн 87 кг-д хүч сорьсон Ц.Батбаяр Энэтхэг, Туркийн бөхчүүдийг ялж, Кыргызстаны Асан Курбанович Жанисовт дийлдэн мөнгөн медалийн эзэн боллоо. Түүнийг хожиж түрүүлсэн кыргызстан бөхийн хувьд залуучуудын дэлхийн аварга, өсвөр, залуучуудын Азийн аварга цолтой нэгэн юм. Харин хүрэл медалийн…
-
М.Даваабанди сонгомол бөхийн Дэлхийн чансааны тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний 55 кг-ын жинд U23 ангиллын Азийн АШТ-ий хүрэлтэй Мөнх-Эрдэнийн Даваабанди энэ жинд хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд сонгомол бөхийн ДАШТ-ээс даваа авсан анхны монгол тамирчин билээ. Тэгвэл энэ жинд Энэтхэгийн тамирчин, U15 ангиллын Азийн АШТ-ий үзүүр бөх Анил Мор түрүүлж, Кыргызстаны бөх, өнгөрсөн оны Азийн…
-
200 сая төгрөгийн шагналын сантай “Ирээдүйн Марадонна” тэмцээнийг зохион байгуулна

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Боловсролын яамнаас ЕБС-ийн хүүхэд багачуудын дунд 200 сая төгрөгийн шагналын сантай “Ирээдүйн Марадонна” нэртэй хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах, хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү тэмцээнийг ирэх есдүгээр сарын 1-нд зохион байгуулах бөгөөд охид, хөвгүүдийн дөрвөн насны ангиллаар Монгол Улсын 330 сум, 21 аймаг, 3 хотын бүх ЕБС-ийг үндэсний хэмжээнд…
-
“Үндэстнүүдийн цом”-д өрсөлдөх волейболын эмэгтэй шигшээ багийг П.Энххүслэн ахална

Волейболын эмэгтэйчүүдийн “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээн Вьетнамын Ханой хотод зургаадугаар сарын 7-нд эхэлнэ. Энэ удаагийн цомын тэмцээнд нийт 11 улсын шигшээ баг өрсөлдөх юм. Манай улсаас эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ жил ахин өрсөлдөхөөр өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлаж, бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн билээ. Ингээд өргөтгөсөн бүрэлдэхүүнээс эцсийн байдлаар 14 тамирчныг сонгон шалгаруулж шигшээ багаа бүрдүүлээд байна. Тодруулбал эмэгтэй…