Category: Спорт

  • The MongolZ баг IEM Dallas тэмцээний эхний хожлоо авлаа

    The MongolZ баг IEM Dallas тэмцээний эхний хожлоо авлаа

    “CS2”-ийн ээлжит томоохон тэмцээн ESL-ийн “IEM Dallas” тэмцээн АНУ-ын Даллас хотноо эхэллээ. 1.000.000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд шилдэг 16 баг уригдан оролцож байгаа бөгөөд “The MongolZ” баг Group A-д хувиарлагдан эхний тоглолтоо Бразилын “Furia” багтай хийж 2:0 (Anubis 13:7 MongolZ, Mirage 13:7 MongolZ) харьцаатайгаар буулган авлаа. Тэдний дараагийн тоглолт өнөө орой 23:30 цагт Европын…

  • Б.Батхишиг Эверестийг хорт хавдартай хамт яллаа

    Б.Батхишиг Эверестийг хорт хавдартай хамт яллаа

    2025 оны 5-р сарын 18-ний 06:30 цагт олон улсын хэмжээний мастер Б.Батхишиг Монголын уулчдын хамт Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн оргилд (8848.86 м) амжилттай гарч, Төрийн далбаагаа мандууллаа. Б.Батхишиг уулчны хувиар амжилт гаргаад зогсохгүй хорт хавдартайгаа тэмцэн ялж явна. Тэр хорт хавдрын эмчилгээнүүдээ дууссны дараахан 2024 онд 8163 метр өндөр Манаслу оргилд амжилттай авирсан…

  • Ч.Ариунзул Эверестийг эзэллээ

    Ч.Ариунзул Эверестийг эзэллээ

    “Хайрхан аялагч” клубийн гишүүн, уулын спортын ОУХМ Ч.Ариунзул өнөө өглөө Эверестийн оргилд гарчээ. Түүнийг далайн түвшнээс дээш 8848.86 метр өндөрт оршдог Эверест уулын оргилд 5 сарын 19-ний өдрийн 06:45 цагт амжилттай гарсныг “14 peaks expeditions” компани албан ёсоор баталгаажуулан мэдээлсэн тухай Монголын уулчдын үндэсний холбоо мэдээллээ. Ийн тэр Эверестийг эзэлсэн Монголын 17 дахь уулчин боллоо.…

  • Гэрээний хугацаа дуусаагүй тамирчидтай гэрээ байгуулахгүй байхыг хүслээ

    Гэрээний хугацаа дуусаагүй тамирчидтай гэрээ байгуулахгүй байхыг хүслээ

    Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд хөрөнгө оруулагчдын холбооны зүгээс доорхи мэдэгдлийг гаргаж байна. Монголын сагсан бөмбөгийн хөгжил, Лигийн нэр хүнд дотооодын төдийгүй олон улсын тавцанд хурдацтай өссөнөөр дээд лигийн багуудын хөрөнгө оруулагчид, дэмжигч байгууллагуудын тоо нэмэгдэж тамирчдын цалин, хангамж өндөр хувиар өсөх таатай нөхцөл бүрдэж байна. Хэдий тамирчдын цалин хангамж сайжрах, багууд тоглогчдод тамирчин…

  • Монголын хөлбөмбөгийн хоёр дасгалжуулагч Саудын Арабт суралцана

    Монголын хөлбөмбөгийн хоёр дасгалжуулагч Саудын Арабт суралцана

    Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны 75 дугаар их хурал Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог Бүгд Найрамдах Парагвай Улсад өнгөрсөн долоо хоногт болсон. Тус хуралд МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар оролцсон. Энэ үеэр 2034 онд хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхээ авсан Саудын Арабын Хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзжээ.   Тус улсын хөлбөмбөгийн холбоо нь”Pro буюу мэргэжлийн” зэргийн дасгалжуулагчийг…

  • Боксын Дэлхийн цомд Монголын 3 тамирчин дэд байрт орлоо

    Боксын Дэлхийн цомд Монголын 3 тамирчин дэд байрт орлоо

    Польш улсад сонирхогчдын боксын “Лос-Анжелес-2028” олимпын наадмын оноо олгох Дэлхийн цомын тэмцээн тавдугаар сарын 12-16-нд болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч Рубен Санчес, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор 12 тамирчин оролцлоо. Энэ баг бүрэлдэхүүнээс гурван тамирчин медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 54 кг-д Х.Билгүүнсайхан, 50 кг-д А.Баттулга мөнгөн…

  • Узбекстанд про зэрэглэлийн хоёр хүртэлх дасгалжуулагчийг бэлтгэнэ

    Узбекстанд про зэрэглэлийн хоёр хүртэлх дасгалжуулагчийг бэлтгэнэ

    Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны 75 дугаар Их хурал Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог Бүгд Найрамдах Парагвай Улсад тавдугаар сарын 15-нд болно. Энэ их хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар оролцсон. Тэрээр хурлын үеэр Узбекстан Улсын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудтай уулзжээ. Узбекстан бол Төв азийн хөлбөмбөг хамгийн хүчирхэг хөгжсөн орнуудын нэг юм. Хөлбөмбөгийн мэргэжилтний хүрээнд шигшээ багийн дасгалжуулагч, эмэгтэй…

  • Монголын хөлбөмбөгийн холбоонд тогтоосон санхүүгийн хязгаарлалтыг цуцлахаар болжээ

    Монголын хөлбөмбөгийн холбоонд тогтоосон санхүүгийн хязгаарлалтыг цуцлахаар болжээ

    Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны 75 дугаар Их хурал Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог Бүгд Найрамдах Парагвай Улсад боллоо. Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн Холбооны төв нь Парагвайд байдаг бөгөөд энэ жил Дэлхийн 211 гишүүн орны Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд, албаны ажилтнууд хүрэлцэн ирж оролцсон байна. Энэ үеэр Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинээр…

  • Олон улсын хөлбөмбөгийн холбооны 75 дугаар их хурал боллоо

    Олон улсын хөлбөмбөгийн холбооны 75 дугаар их хурал боллоо

    ОУХБХ-ны 75 дугаар их хурал энэ сарын сарын 15-нд буюу Парагвай улсын тусгаар тогтнолын өдрөөр Парагвай улсын Асунсьон хотод боллоо. Хуралд Олон улсын хөлбөмбөгийн холбооны нийт 210 гишүүн холбоо уламжлал ёсоор бүгд оролцов. Энэ удаагийн их хурлыг Асунсьон хотноо зохион байгуулахаар сонгосон нь Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг онцолж, Парагвай улсын…

  • The Mongolz “PGL Astana” тэмцээнээ өндөрлүүллээ

    The Mongolz  “PGL Astana” тэмцээнээ өндөрлүүллээ

    Казакстан улсын Астана хотноо болж буй 1.250.000 долларын (4.4 тэрбум төгрөг) шагналын сантай “PGL Astana” тэмцээний шөвгийн наймын тоглолтод Монголын “The MongolZ” баг турк тамирчидтай, Сербид төвтэй “Aurora” багт 2:0 харьцаагаар хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд тэмцээний 5-8 байр эзэлж 62500 доллар буюу 223 сая төгрөг авч байна. Манай баг хожигдож явсан хэдий ч араас нь…