-
DHL Express компани АНУ-ын өндөр дүнтэй ачаа тээврийн хүргэлтээ зогсоолоо

Германы Дойче Пост шуудангийн компанийн харьяа DHL Express компани АНУ-ын өндөр дүнтэй ачаа тээврийн хүргэлтийн үйлчилгээгээ 4-р сарын 21-ний даваа гарагаас эхлэн “дараагийн мэдэгдэл хийх хүртэл” тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Үүнд АНУ-ын иргэд буюу хувь хүнд илгээх, 800 ам.доллараас дээш үнийн дүнтэй олон улсын ачаа тээврийн хүргэлт багтаж байгаа бөгөөд тус компанийн вебсайтад…
-
АНУ-д Трампыг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал болов

Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ даяар Төрийн тэргүүнээ эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал зохион байгуулагдлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцсэн “50501” буюу “50 муж, 50 жагсаал, 1 эсэргүүцлийн хөдөлгөөн” хэмээн нэрлэсэн энэхүү жагсаалыг Америкийн хувьсгалт дайн эхэлсний 250 жилийн ойтой давхцуулан, өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан байна. Цагаан ордны гадна талбайгаас…
-
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Католик шашны тэргүүн, Ромын хамба лам Францис 88 насандаа таалал төгслөө. Түүнийг даваа гарагт Ватиканы Каса Санта Марта дахь гэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг Ватикан албан ёсоор мэдэгдээд байна. Ромын пап Францис ням гарагт тохиосон Улаан өндөгний баярын үеэр Ариун Петрийн талбайд цугларсан олон мянган шүтлэгтэн олонтой уулзсаныхаа дараа таалал төгсжээ. Ватиканы Кардинал Фаррелл мэдэгдэлдээ…
-
“Google” компанийг цахим сурталчилгааны салбарт монополь тогтоосон хэрэгт буруутай гэж үзжээ

АНУ-ын Хуульзүйн департамент болон тус улсын 17 мужийн “Google” компанийн эсрэг мэдүүлсэн гомдлыг шүүх шийдвэрлэлээ. Тус улсын тойргийн шүүгч Леони Бринкема “Google” компанийг цахим сурталчилгааны салбарт шударга өрсөлдөөний хэд хэдэн хуулийг зөрчиж, дангаараа монополь тогтоосон хэрэгт буруутай гэж үзсэн байна. Тус компанийг цахим орчинд ямар зар сурталчилгааг хаана тавьж байршуулах вэ гэдгийг өөрийн технологийн давуу…
-
Кени улсад 14 настай охин арсланд бариулжээ

Африкийн Кени улсын нийслэл Найроби хотын захад 14 настай охин арсланд бариулж, амиа алдсан талаар тус улсын Зэрлэг байгаль хамгаалах алба мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр охиныг Найроби-гийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох эдлэн газар бүхий суурьшлын бүсээс арслан аваад зугтсан байна. Үүнийг харсан нэг хүүхэд энэ тухай бусдад мэдэгдсэний дараа Байгаль хамгаалах албаны ажилтнууд Мбагати голын…
-
Эрдэмтэд урьд нь хэний ч харж байгаагүй цоо шинэ өнгө нээжээ

Америкийн эрдэмтэд урьд өмнө нь нэг ч хүн харж байгаагүй цоо шинэ өнгийг олж нээснээ мэдэгдсэн байна. Эрдэмтэд лазерын импульсыг нүд рүү харвах туршилтынхаа үеэрээ дээрх нээлтийг хийжээ. Хүний нүд рүү лазерын импульсээр харвах туршилтын үеэр тэд цэнхэр-ногоон өнгөний холимог болох цоо шинэ өнгийг нээж, тус өнгийг “olo” хэмээн нэрлэсэн байна. АНУ-ын Калифорнийн их сургуулийн…
-
ОХУ, Украин улсууд “Улаан өндөгний баяр”-аар түр гал зогсоосон явдлыг зөрчсөн хэмээн харилцан нэгнээ буруутгав

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины дангаараа зарласан “Улаан өндөгний баяр”-ын үеэр гал зогсоох зарлигийн хугацаа дууслаа. Тэрээр “Улаан өндөгний баяр”-ыг тохиолдуулан өнгөрсөн бямба гарагт Украины эсрэг Оросын зэвсэгт хүчний бүхий л үйл ажиллагааг түр зогсоох тушаал өгсөн юм. Түүний мэдэгдсэнээр, шашны баяртай холбогдуулан түр гал зогсоох ерөнхийлөгчийн тушаал Москвагийн цагаар бямба гарагийн оройны 18 цагаас ням гарагийн…
-
Dior брэндийн эрэгтэйчүүдийн загварын бүтээлч захирлаар Жонатан Андерсон томилогджээ

Өнгөрөгч сарын сарын сүүлээр Испанийн тансаг зэрэглэлийн Loewe брэндийн уран бүтээл эрхэлсэн захирлын албанаас бууж байгаагаа зарласан Умард Ирландын загвар зохион бүтээгч Жонатан Андерсон Dior брэндийн эрэгтэйчүүдийн хувцас загварын бүтээлч захирлаар томилогдлоо. Энэ оны 1-р сард Британийн загвар зохион бүтээгч Ким Жонс Christian Dior брэндийн эрэгтэй хувцас загварын уран бүтээл эрхэлсэн захирлын албанаас буусан бөгөөд…
-
В.Зеленский Хятад улс Орост зэвсэг нийлүүлж байгаа тухай мэдээлэл байгаа гэв

Украины ерөнхийлөгч В.Зеленский Хятад улс Орост зэвсэг нийлүүлж байгаа мэдээлэл түүнд байгаа хэмээн мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, Украины аюулгүй байдал болон тагнуулын албанаас Хятад улс Оросын талд дарь, их буу нийлүүлж буй талаарх мэдээллийг хүлээж авсан гээд “энэхүү асуудлын талаар бид дэлгэрэнгүй ярилцахад бэлэн байна” гэжээ. Гэхдээ тэрээр мэдэгдэлдээ ямар төрлийн, хичнээн тоо хэмжээний зэр зэвсгийг…
-
АНУ, Украин улсууд ашигт малтмалын асуудлаар тохиролцоонд хүрснээ илэрхийлсэн санамж бичигт гарын үсэг зурлаа

АНУ, Украин улсууд ашигт малтмалын асуудлаар тохиролцоонд хүрэхээр шийдсэнээ илэрхийлсэн санамж бичигт гарын үсэг зурлаа хэмээн Украины тэргүүн шадар сайд Юлия Свириденко мэдэгдлээ. “Өнөөдөр бид АНУ-тай эдийн засгийн түншлэлийн хамтын гэрээ байгуулах алхам хийлээ. Хоёр тал харилцан ашигтай гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцээнд оролцогч багуудын бүтээлч хамтын ажиллагааг баталгаажуулсан санамж бичигт гарын үсэг зурлаа”…