-
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгалаа

БНСУ-ын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгаад байгаа талаараа тус улсын прокурорууд пүрэв гарагт мэдэгдлээ. Одоогийн байдлаар түүнийг баривчилж, саатуулах арга хэмжээ аваагүй байна. Өмнөд Солонгосын прокурорууд Мүн Жэ Инийг парламентын гишүүн асны үүсгэн байгуулсан Eastar Jet хэмээх хямд нислэг бүхий агаарын зорчигч тээврийн компаниас 2018 оны 8-р сараас эхлэн хоёр жилийн хугацаанд…
-
Туркийн Истанбул хотод 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Лхагва гарагт Туркийн 15 сая гаруй хүн амтай Истанбул хотод 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 230 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар холбогдох албаны хүмүүс мэдэгдээд байна. Тодруулбал, орон нутгийн цагаар 4-р сарын 23-ны өдрийн 17 цаг 49 минутад 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Истанбул хотын Силиври дүүрэгт,…
-
Д.Трамп: Украинтай хэлэлцээ хийх нь Оростой хийхээс илүү хэцүү

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дайныг зогсоох асуудлаар Украин улстай, тус улсын ерөнхийлөгч В.Зеленскийтэй яриа хэлэлцээ явуулах нь ОХУ-тай хэлэлцээ хийхээс ч илүү хүнд хэцүү хэмээн хэлсэн байна. Д.Трамп лхагва гарагт сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр ОХУ дайныг зогсооход бэлэн болсон гэж бодож байгаа талаараа мөн хэлсэн байна. Тэрээр “Бид ОХУ-тай тохиролцоонд хүрсэн гэж би хувьдаа бодож байна.…
-
Netflix-ийн “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн нээлтийн тов зарлагдлаа

Netflix платформын хамгийн олон үзэлттэй олон ангит кино болох “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн трейлер лхагва гарагт цацагдаад байна. Цувралын хоёрдугаар бүлэг хэзээ цацагдах нь тодорхойгүй байсан бол лхагва гарагт цацагдсан трейлер дээр нээлтийн тов болон мөн хоёрдугаар бүлэгт орж ирж буй шинэ дүрүүд, тэдгээрийг бүтээсэн жүжигчид тодорхой боллоо. “Wednesday” цувралын хоёрдугаар бүлэг хоёр хэсэгт хуваагдаж…
-
Кашмирт гарсан халдлагатай холбогдуулан Энэтхэг улс Пакистантай залгаа хилээ хаав

Мягмар гарагт Кашмирын бүсэд гарсан, 26 хүний амь насыг авч одсон зэвсэгт халдлагын дараа Энэтхэг улс Пакистаны эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээнүүдээ зарлалаа. Кашмирын бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт Пахалгам сууринд жуулчдын эсрэг гал нээсэн дээрх халдлага нь тухайн хэсэгт сүүлийн жилүүдэд гарсан хамгийн аймшигтай, хэрцгий зэвсэгт халдлага болоод байгаа бөгөөд хэдийгээр дээрх халдлагыг үйлдсэн…
-
АНУ Украины дайныг зогсоох дипломат үйл ажиллаагаа эрчимжүүлж эхэллээ

АНУ Украины дайныг зогсоож өндөрлүүлэх дипломат үйл ажиллагааны хурдаа эрчимжүүлж эхэллээ. Дайныг зогсоох асуудлаарх яриа хэлэлцээ Их Британийн нийслэл Лондон хотноо эхлэн явагдаж байна. Энэхүү уулзалтанд АНУ, Их Британи, ХБНГУ, Франц, Украин улсуудын албаныхан оролцож байна. Энэ үеэр мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй дөрөв дэх удаагаа уулзахаар Москваг…
-
Канадын парламентын сонгуулийн эрт санал хураалтад 7.3 сая сонгогч оролцжээ

Энэ сарын 28-ны өдөр явагдахаар болсон Канад улсын парламентын ээлжит бус сонгуулийн эрт санал хураалт өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас энэ долоо хоногийн даваа гаргийг дуустал дөрвөн өдөр үргэлжиллээ. Улаан өндөгний баярын олон өдөр үргэлжилсэн урт амралтыг тохиолдуулан зохион байгуулсан эрт санал хураалтад нийт 7.3 сая хүн оролцож, саналаа өгснөөр шинэ дээд амжилт тогтоогоод байгааг…
-
Хиймэл оюунаар бүтээсэн кинонд Оскарын шагнал хүртээхээр боллоо

Хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар бүтсэн кино Оскарын гол шагналуудыг хүртэх боломжтой хэмээн тус шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагч Америкийн кино академи мэдэгдсэн байна. Академи даваа гарагт шинэ дүрэм журмаа танилцуулах үеэрээ хиймэл оюун ухааны технологи болон бусад дижитал хэрэгсэл ашиглан бүтээсэн уран бүтээлүүд Оскарын шагналд нэр дэвших боломжтой гэжээ. Хиймэл оюун ухааны технологитой холбогдуулан…
-
Дани, Германыг усан доогуур авто болон төмөр замаар холбож байна

Дани улсыг Герман улстай холбох зориулалттай Балтийн тэнгисийн доогуур авто болон төмөр замын туннель барих ажил үргэлжилж байгаа талаар Европын хэвлэлүүд онцолж байна. Нийт 18 км урт үргэлжлэх “Fehmarnbelt” хэмээх энэхүү усан доогуурх туннель Дэлхийн хамгийн урт угсармал туннель бөгөөд барьж дууссаны дараа Скандинавын хойгоос Европын бусад улс руу зорчих аяллын хугацааг богиносгох давуу талтай…
-
Ромын дараагийн папаар хэн тодрох вэ?

Католик шашны шинэ тэргүүнээр тодорч магадгүй дөрвөн кардинал Ромын пап Францис таалал төгссөний дараа Дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны дараагийн тэргүүнээр хэн сонгогдох вэ гэдэг асуудал сонирхол татсан сэдэв болоод байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 15-20 хоногийн дотор католик шашны кардиналууд чуулж, улмаар нууц санал хураалт явуулснаар Ромын дараагийн папыг сонгох юм. Удахгүй чуулах кардиналуудын…