-
Канадын Ванкувер хотод автомашинаар олон хүн дайрсан хэрэг гарчээ

Канадын Ванкувер хотноо ажиллаж, амьдардаг филиппинчүүдийн “Лапу Лапу” хэмээх үндэсний баярын арга хэмжээний үеэр цугларсан олныг Audi SUV загварын автомашинаар дайрсан хэрэг гарсан байна. Орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн үдэш болсон уг хэргийн улмаас наад зах нь 11 хүн амь үрэгджээ. 5-65 насны хоорондох 11 хүн амь үрэгдсэнээс гадна олон арван хүн бэртэж гэмтсэн…
-
Хунтайж Харри, түүний эхнэр Меган нар нийгмийн сүлжээн дэх хүүхдийн хамгааллын асуудлыг хөндлөө

Их Британийн хунтайж Харри, түүний эхнэр Меган нар сошиал буюу нийгмийн сүлжээн дэх бага насны хүүхдийн хамгааллын асуудлыг хөндсөн тусгай арга хэмжээг АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгууллаа. Сассексын гүн болон гүнгийн авхай нар бага насны хүүхдүүд нь нийгмийн сүлжээний хор хөнөөлтэй контентуудаас болж амь насаа алдсан гэгдэх гэр бүлүүдэд зориулсан “Lost Screen Memorial” буюу “Алдагдсан…
-
Хятад улс Сарнаас авчирсан дээжээ Дэлхийн 6 орны эрдэмтэдтэй хуваалцаж байна

Хятад улс 2020 онд Чанги-5 хөлгөөр Саран дээр бууж, цуглуулсан дээжээ Дэлхийн 6 орны эрдэмтэдтэй хуваалцаад байгаагийн дотор тус улсын эсрэг 245%-ийн импортын тариф ногдуулаад буй АНУ-ын эрдэмтэд ч мөн багтжээ. Сарнаас авчирсан дээжийг АНУ-ын Сансар судлалын агентлагийн санхүүжилт бүхий хоёр институтийн эрдэмтдэд Сарны дээжтэй танилцаж, судлах тусгай эрх олгосноо пүрэв гарагт Хятадын үндэсний сансрын…
-
Сатоши Накамотогийн хувийн Bitcoin-ы хадгаламж 100 тэрбум ам.долларыг давжээ

Дэлхийн хамгийн өндөр ханштай криптовалют болох Bitcoin-ыг зохион бүтээгч Сатоши Накамото-гийн хувийн Bitcoin-ы хадгаламж 100 тэрбум ам.долларыг давсан байна. Блокчэйн технологийн дүн шинжилгээ хийдэг Arkham Intelligence байгууллагын шинжээчид Сатоши Накамото-гийн эзэмшиж буй 1 сая орчим биткойны хадгаламжийг ил болгож, одоогийн 94 мянга гаруй ам.долларын ханшаар тооцоолоход түүний зөвхөн биткойны хадгаламжийн хөрөнгийн хэмжээ 103 тэрбум гаруй…
-
Сурагчдын хоолны хордлогын улмаас Индонезийн ерөнхийлөгчийн үнэгүй хоолны хөтөлбөр асуудалд оров

Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто-гийн санаачлан хэрэгжүүлж буй, тус улсын 80 сая сургуулийн сурагчдыг өдөр бүр үнэгүй хоолоор хангах хөтөлбөр асуудалд ороод байна. Индонезийн нийслэл Жакарта хотын өмнө зүгт оргих Сианжур хотын хоёр ахлах сургуулийн 80 орчим сурагч энэ долоо хоногт хоолны хордлого авч, эмнэлэгт хүргэгджээ. Хордлого авсан ихэнх сурагчид эмнэлгээс гараад байгаа талаар албаныхан мэдээлжээ.…
-
Францын Нант хотын сургуульд хутгатай халдлага гарч, өсвөр насны охин амиа алдлаа

Францын баруун хэсгийн Нант хотын нэгэн сургуульд пүрэв гарагт хутгаар үйлдсэн халдлага гарч, өсвөр насны нэг охин амиа алдаж, 3 сурагч шархджээ. Халдлага Нант хотын 2000 орчим сурагчтай, Notre-Dame-de-Toutes-Aides хэмээх хувийн сургуульд орон нутгийн цагаар пүрэв гаргийн үдээс хойш гарсан байна. Халдлага үйлдсэн этгээдийг тус сургуулийн багш аюулгүй болгосон аж. Үүний дараа уг этгээдийг цагдаа…
-
Израилын зэвсэгт хүчин НҮБ-ын ажилтанг хөнөөснөө хүлээжээ

Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн сард Газын зурваст НҮБ-ын ажилтанг хөнөөснөө хүлээсэн байна. Израилын зэвсэгт хүчин дээрх асуудлыг өмнө нь няцааж байсан бол пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ хэргийг мөрдөн шалгах явцад Израилын цэргүүд НҮБ-ын ажилтанг алдаа гарган, хороосон гэдгээ хүлээжээ. 3-р сарын 19-ний өдөр Газын зурвасын Дейр аль-Балах хот дахь НҮБ-ын байр цохилтод өртсөний улмаас НҮБ-ын…
-
Д.Трамп ОХУ, Украин улсуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ, Украин улсуудыг хэлэлцээрийн ширээний ард сууж, түүний засаг захиргааны боловсруулсан энхийн төлөвлөгөөний санаачилгыг хүлээж авахыг уриаллаа. Тэрээр пүрэв гарагт Норвегийн ерөнхий сайд Йонас Гартай Цагаан ордонд уулзах үеэрээ тэрээр энэ дайныг өндөрлүүлэх, гал зогсоох яриа хэлэлцээг явуулах тодорхой хугацааг өөртөө тавьсан байгаа гэдгээ хэлж, дээрх хугацаанд багтаж сөргөлдөгч талуудыг АНУ-ын саналыг…
-
Өвөрбайгалд 36 түймэр асаж байна

Өвөрбайгалийн нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар 1389 хүн, 123 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг тухайн бүс нутгийн Засгийн газрын “Telegram” суваг мэдээллээ. Газимуро-Заводский, Могочинский, Нерчинский, Нерчинско-Заводский, Чита, Сретенский дүүрэгт 19 мянга гаруй га талбайг хамарсан 7 түймрийг 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраажээ. Одоо эдгээр дүүргийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбай…
-
Хятад улс Трампын тарифын бодлоготой холбогдуулан, захиалсан “Боинг”-уудаа буцааж эхэллээ

Хятад улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тарифын бодлогын эсрэг хариу арга хэмжээ болгож, АНУ-аас захиалсан “Боинг” онгоцуудаа буцааж эхэлсэн байна. Энэ талаар Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компанийн захирал Келли Ортберг мэдэгджээ. Түүний хэлснээр Хятад улс хэдийнээ хоёр “Боинг” буцаагаад байгаа ба ахин нэг онгоц буцаахаар зэхэж байгаа ажээ. Эргэн сануулахад, АНУ Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд…