-
BBC Sounds радио үлэг гүрвэл судлаач Монголын эрдэмтэн бүсгүйг онцолжээ

BBC Sounds буюу Их Британийн Би-Би-Си агентлагийн харьяа цахим радио өнгөрсөн сарын дундуур Монголын үлэг гүрвэл судлаач, палеонтологич эрдэмтэн, доктор М.Болорцэцэгийг онцолж, ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, түүний ажил мэргэжлийн талаар ярилцжээ. Мөн палеонтологич Болорцэцэгийн талаарх богино нийтлэлдээ түүнийг анх говийн элсэн цөл дэх палеонтологийн малтлагын экспедицэд огт хоол хийж чаддаггүй хэрнээ тогоочийн хувиар оролцож байсныг…
-
Орост дайчлагдсан Умард Солонгосын 600 орчим цэрэг амь үрэгдсэн талаар БНСУ-ын тагнуулын алба мэдээллээ

БНСУ-ын тагнуулын албаны зүгээс Орост дайчлагдаж очсон Умард Солонгосын 4700 орчим цэрэг хохирол амссан талаар лхагва гарагт Үндэсний Ассамблейн гишүүдэд мэдээлжээ. Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны зүгээс Оросын баруун хэсгийн Курскийн тулаанд дайтаж буй Умард Солонгосын цэргүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хууль тогтоогчдод хаалттай байдлаар танилцуулсан бөгөөд энэ үеэрээ Украины эсрэг Оросын талд дайтаж байгаа…
-
Starbucks сүлжээ үйлчлүүлэгчдээ буцааж татахын тулд олон тооны бариста ажилд авсаар байна

Starbucks сүлжээ үйлчлүүлэгчдээ буцааж татах стратеги зорилтын хүрээнд үйлчилгээний автоматжуулалтын төлөвлөгөөг зогсоож, эсрэгээрээ олон тооны бариста ажилд авах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлүүлэхээр болсон талаар тус компанийн гүйцэтгэх захирал Брайн Никкол мэдэгдээд байна. Тэрээр өнгөрсөн жил тус компанийн гүйцэтгэх захирлын албанд томилогдсон бөгөөд үнийн өсөлт болон хэрэглэгчдийн зарлагаа танаж буйгаас үүдэн үйл ажиллагааны доголдолд орсон тус кофе…
-
Тэрбумтан Жаред Айзекман NASA-гийн тэргүүнээр томилогдож магадгүй байна

Задгай сансарт гарсан анхны мэргэжлийн бус сансрын нисгэгч, Америкийн тэрбумтан Жаред Айзекман NASA буюу АНУ-ын Сансар судлалын агентлагийн тэргүүнээр томилогдож магадгүй байна. Өдгөө 42 настай Жаред Айзекманы томилгоог Сенатын тусгай хороо хэдийнээ дэмжээд байгаа бөгөөд одоо түүнд танхимын бүх гишүүдийн олонхийн саналыг авах ердөө ганцхан “даваа” л үлдээд байгаа юм. Хэдийгээр танхимын гишүүд түүнийг дэмжих…
-
Испанид орон даяар цахилгаан тасарснаас үүдэн хамгийн багадаа 3 хүн амиа алджээ

Энэ долоо хоногийн даваа гарагт Испанид орон даяар цахилгаан тасарсан явдлын улмаас хамгийн багадаа 3 хүн амиа алдсан талаар тус улсын иргэний хамгааллын албаны зүгээс мэдээлсэн байна. Испанийн баруун хойд хэсгийн Табоадела тойрогт амиа алдсан дээрх гурван хүн бүгд нэг гэр бүлийн гишүүд байжээ. Эл Пайс сонинд бичсэнээр эхнэр, нөхөр, насанд хүрсэн хүүгийнхээ хамт гэртээ…
-
Вьетнам улс Вьетнамын дайн дууссаны 50 жилийн ойг тэмдэглэж байна

Вьетнамын дайн өндөрлөсний 50 жилийн ой тохиож байна. АНУ-тай хийсэн дайн өндөрлөж, дайны төгсгөлд Өмнөд болон Хойд Вьетнамыг нэгтгэж орчин үеийн Вьетнам улс байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Вьетнам улс томоохон баярын жагсаалын арга хэмжээг зохион байгуулаад байна. Вьетнамын Хо Ши Мин хотноо зохиогдсон жагсаалд тус улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, бусад…
-
Д.Трамп автомашины тарифын бодлогоо зөөллөв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп түүний тогтоосон импортын тарифын бодлогын автомашин үйлдвэрлэлийн салбарт үзүүлж буй нөлөөллийг бууруулах зарлигт гарын үсэг зурсан байна. Тэрээр мягмар гарагт дээрх зарлигт гарын үсэг зурах үеэрээ АНУ дахь автомашин үйлдвэрлэлийн салбарыг дэмжих хүрээнд тарифын бодлогоо зөөлрүүлж байгаагаа мэдэгджээ. Үүгээрээ Д.Трамп автомашин үйлдвэрлэгчдэд шилжилтийн үеийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэж байгаа гэв. Ерөнхийлөгчийн шинэ…
-
Шведийн Уппсала хотод гарсан галт зэвсэгтэй халдлагын улмаас 3 хүн амь үрэгджээ

Шведийн Уппсала хотод зохион байгуулагдаж байсан Вальпургис хэмээх хаврын баярын үеэр гарсан галт зэвсгээр үйлдсэн халдлагын улмаас 3 хүн амиа алдсаныг цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Буудуулж нас барсан гурван хүн болон гэмт хэрэгтэн хэн болох талаар мэдээлэл тодорхойгүй байгаа ажээ. Уппсала хотын төвд орших Ваксала талбайн ойролцоох үсчний газарт буудалцаан болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн…
-
Д.Трамп сонгуульд ялалт байгуулсан Канадын ерөнхий сайд М.Карнид баяр хүргэж, уулзахаар тохиролцжээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт явагдсан ээлжит бус парламентын сонгуульд ялалт байгуулсан Канадын ерөнхий сайд Марк Карнид баяр хүргэж, тэд ойрын ирээдүйд уулзахаар тохиролцжээ. Энэ талаар Канадын ерөнхий сайдын албаны зүгээс мягмар гарагт мэдээллээ. Хоёр улсын удирдагчид мөн “Канад, АНУ-ууд нь тусгаар тогтносон улсуудын хувьд харилцан нэгнээ сайжруулахын тулд хамтран ажиллах нь чухал болохыг хүлээн…
-
Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан эхний 100 хоногоо дүгнэлээ

АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп өөрийн ерөнхийлөгчөөр ажилласан эхний 100 хоногоо дүгнэж Мичиган мужийн Детройт хотноо үг хэллээ. Тэрээр Детройт хотын захын нэгэн сургуульд зохион байгуулагдсан баярын тусгай арга хэмжээний үеэр цугларсан дэмжигч олны өмнө хэлсэн үгэндээ өөрийн хэрэгжүүлж буй тариф, худалдаа, цагаачлалын бодлогуудыг онцолж, “Бид дөнгөж эхэлж байна” хэмээн хэлсэн байна. Д.Трамп өөрийн засаг захиргааны…