-
Н.Патрушев: ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа ялалт байгуулахад ойрхон байна

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Николай Патрушев ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа тус улсын 2022 оны 2-р сард Украинд халдан довтолж эхлүүлсэн “цэргийн тусгай ажиллагаа” ялалт байгуулахад тун ойртож ирээд байгааг онцолжээ. Тэрээр хэлэхдээ “бидний ялалтын үзүүр хэдийнээ нүдэнд тодроод, харагдаад эхэлсэн” гэжээ. Николай Патрушев мөн “Аугаа их эх орны дайнд эх орноо хамгаалж, нацизмыг ялан дийлж, хойч…
-
Канадын ээлжит бус парламентын сонгуульд Либерал нам ялалт байгууллаа

Даваа гарагт явагдсан Канад улсын ээлжит бус парламентын сонгуульд ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод удаагүй байгаа Марк Карни-гийн тэргүүлсэн эрх баригч Либерал нам ялалт байгууллаа. Канадын сонгуулийн хорооны зүгээс мэдэгдсэнээр сонгуулийн өдөр 28,5 сая иргэн саналаа өгсөн бол өмнө нь 4 өдрийн хугацаанд явагдсан эрт санал хураалтаар 7.3 сая хүн саналаа өгсөн байна. Өмнө нь…
-
Дараагийн Ромын Папыг сонгох үйл явц тавдугаар сарын 7-нд эхэлнэ

Өнгөрсөн долоо хоногт 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Ромын Пап Францисыг оршуулсны дараа буюу даваа гарагт Ватиканы зүгээс католик шашны дараагийн тэргүүнийг сонгох үйл явцыг ирэх сарын 7-ны өдрөөс эхлүүлнэ гэдгийг албан ёсоор зарлан мэдэгджээ. Тэрхүү өдөр Ватиканы Систинийн цогчин дуганд католик шашны кардиналуудын чуулган эхлэх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх 135…
-
Испани, Португал улсуудад орон даяар цахилгаан тасарчээ

Испани, Португал улсуудад орон нутгийн цагаар даваа гарагийн үдээс хойш орон даяар цахилгаан тасарч, түүнээс хойш дээрх улсуудад цахилгаан станцуудаа бүрэн ажиллагаатай болгохыг хичээсээр байна. Цахилгаан тасарсны улмаас нислэгүүд хойшлогдож, галт тэрэг, метроны үйлчилгээ зогсч, олон зорчигчид харанхуй метронд гацаж, автозамын гэрлэн дохионууд ажиллагаагүй болсноос үүдэн түгжрэл үүссэн байна. Түүнчлэн олон хүн цахилгаан шатанд гацаж,…
-
В.Путин Ялалтын баярыг тохиолдуулан ирэх долоо хоногт 3 хоног гал зогсоохоо зарлав

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 5-р сарын 9-ний өдөр тэмдэглэдэг Аугаа их эх орны дайны ялалтын баярыг тохиолдуулан ирэх долоо хоногт 3 хоногт гал зогсоохоо зарлалаа. ЗХУ нацист Германыг бут цохисон ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд дээрх гал зогсоох шийдвэрийг гаргаж байгааг Кремлийн зүгээс онцлоод байна. Оросын зэвсэгт хүчин Москвагийн цагаар 5-р сарын…
-
Алдарт гранж рок Soundgarden хамтлаг Рок-н-роллын алдрын танхимд мөнхөрнө

АНУ-ын Огайо мужийн Кливленд хотод байрлах “Rock and Roll Hall of Fame” буюу Рок-н-роллын алдрын танхим хэмээх дуу хөгжмийн музейд мөнхлөгдөх нэр дэвшигчид ням гарагт тодорсон байна. Энэ жил нийт 14 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 7 хамтлаг, уран бүтээлч Рок-н-роллын алдрын танхимд нэрээ үлдээж, мөнхлөгдөх уран бүтээлчдээр тодорсны нэг нь Сиэттл хотоос гаралтай, алдарт гранж рок…
-
БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх бяцхан элсэн арлыг хураан авчээ

БНХАУ-ын эргийн хамгаалалтын албаныхан Өмнөд Хятадын тэнгисийн усан дундах бяцхан элсэн арлыг хураан авсан талаар тус улсын төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ. Төрийн өмчит CCTV сувгаар хятадын эргийн хамгаалалтын дөрвөн албан хаагч Хятад, Филиппинийн хоорондох газар нутгийн маргаан бүхий Спретли бүлэг арлуудын дунд орших нэгэн бяцхан элсэн арал дээр Хятадын туг далбааг мандуулан зогсч…
-
Израил Бейрутын эсрэг агаарын цохилт өгчээ

Израилын зэвсэгт хүчин ням гарагт Ливаны нийслэл Бейрут хотын захын өмнөд хэсгийн орчмоор агаарын цохилт өгчээ. Тухайн хэсэгт Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн ашиглаж буй гэгдэх барилгаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх тушаал өгсний дараа агаарын цохилт өгсөн байна. Хэдийгээр Израил болон Хезболла бүлэглэлийн хооронд одоогоос 5 сарын өмнө гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч ийнхүү Израилын талаас…
-
Д.Дюбуа, О.Усик нарын тулаан долдугаар сарын 19-нд Уэмбли цэнгэлдэхэд болно

Британийн боксчин Даниэл Дюбуа, Украины боксчин Олександр Усик нарын хоорондох хүнд жингийн дэлхийн аваргын төлөөх тулаан 7-р сарын 19-нд Их Британийн Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ. 27 настай боксчин Даниэл Дюбуа нь IBF холбооны аварга бол өдгөө 38 настай Олександр Усикын хувьд WBA, WBO, WBC холбоонуудын аваргын бүсийг эзэмшигч билээ. О.Усик сүүлийн…
-
Д.Трамп Зеленскийг Крымын хойгийн асуудал дээр буулт хийнэ гэж үзэж байна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украины төрийн тэргүүн В.Зеленскийг энхийн гэрээний саналд багтсан Крымын хойгийн бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүн гэж хүлээн зөвшөөрөх асуудал дээр буулт хийнэ гэж үзэж байгаа талаараа хэлсэн байна. Тэрээр өнгөрсөн бямба гарагт Ватиканд зохиогдсон Ромын Пап Францисыг оршуулах ёслолд оролцоод, эх орондоо буцаж ирэх үеэрээ сэтгүүлчдийн тавьсан асуултанд ийнхүү хариулжээ. Трамп, Зеленскийн нар…