Category: Дэлхий

  • 2025 оны хичээлийн шинэ жилээс эхлэн БНХАУ-ын бүх бага, дунд сургуульд хиймэл оюун ухааны хичээл орж эхэлнэ

    2025 оны хичээлийн шинэ жилээс эхлэн БНХАУ-ын бүх бага, дунд сургуульд хиймэл оюун ухааны хичээл орж эхэлнэ

    2025 оны 9-р сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын бүх бага, дунд сургуульд хиймэл оюун ухааны хичээл шинээр орж эхлэхээр болсон байна. Энэхүү хөтөлбөр нь ирээдүйд дэлхийн инновацийн салбарыг манлайлах чадвартай, технологийн өндөр мэдлэгтэй дараагийн үеийг төлөвшүүлэх Хятадын үндэсний төлөвлөгөөний нэг хэсэг болох юм гэнэ. Хиймэл оюун ухааны технологийн хичээлийг нэгдүгээр ангиас нь эхлэн заах бөгөөд нэг…

  • 2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв

    2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв

    2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг өнгөрсөн амралтын өдрүүдээр Японы Осака хотноо нээгдээд байна. Бямба гарагт албан ёсоор нээлтээ хийсэн “Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэн яармаг ням гарагаас үзэгч, олон нийтэд үүд хаалгаа нээсэн байна. “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” сэдвээр зохион байгуулагдаж буй үзэсгэлэн яармагийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Япон Улсын Цог Жавхлант Эзэн…

  • Оросын пуужингийн довтолгооны улмаас Украины Сумы хотод 34 хүн амь үрэгдлээ

    Оросын пуужингийн довтолгооны улмаас Украины Сумы хотод 34 хүн амь үрэгдлээ

    Ням гарагт Оросын талаас харвасан баллистик пуужингийн довтолгооны улмаас Украины зүүн хойд нутгийн Сумы хотод 34 хүн амь үрэгдсэний дотор хоёр бага насны хүүхэд багтсан талаар Украины тал мэдэгдээд байна. Амь үрэгдэгсдийн дотор энэ жил төрсөн нялх охин багтсан талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский хэлсэн байна. Украины эрх баригчдын мэдээлснээр мөн 117 хүн бэртэж гэмтсэний 15…

  • Д.Трамп импортын ухаалаг утас, цахилгаан бараанд тусдаа татвар ногдуулна гэв

    Д.Трамп импортын ухаалаг утас, цахилгаан бараанд тусдаа татвар ногдуулна гэв

    Дэлхийн улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан өндөр тарифаа 90 хоногийн хугацаанд хойшлуулсан АНУ-ын ерөнхийлөгч импотын ухаалаг гар утас болон цахилгаан бараанд  тусад нь өөр татвар ногдуулах талаараа мэдэгдсэн байна. Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Хил, гаалийн хамгаалах албаны зүгээс АНУ-д импортлогдон орж ирж буй ухаалаг гар утас болон бусад цахилгаан хэрэгслүүдийг “харилцан тэгш тариф”-аас чөлөөлж…

  • 2025 оны дэлхийн шилдэг нисэх буудлаар Сингапурын Чанги тодорлоо

    2025 оны дэлхийн шилдэг нисэх буудлаар Сингапурын Чанги тодорлоо

    Олон улсын нисэх онгоцны буудлуудын рейтингийг тодорхойлогч Skytrax байгууллагын зүгээс 2025 оны дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар Сингапурын Чанги буудлыг тодруулсан байна. Skytrax-аас жил бүр гаргадаг “Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудал”-ын жагсаалтыг Сингапурын “Чанги” олон улсын нисэх буудал тэргүүлснээр ийнхүү 13 дахь удаагаа шилдгээр тодорлоо. 2024 оны Skytrax-ын эрэмбийг тэргүүлсэн Катарын Доха хотын Хамад олон…

  • Их Британийн хунтайж Харри Украинд очиж, Superhumans эмнэлгээр зочилжээ

    Их Британийн хунтайж Харри Украинд очиж, Superhumans эмнэлгээр зочилжээ

    Их Британийн хунтайж Харри пүрэв гарагт Украин улсад очиж, Superhumans эмнэлгээр зочилсон байна. Хунтайж Харри Украины Львов хотын Superhumans Center хэмээх эмнэлгийн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа шархадсан цэргүүд болон иргэд, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж ярилцсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн тэрээр Украин улсын ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Наталья Калмыковатай уулзсан байна. Украины Львов…

  • Оскарын шагналын 100 жилийн ойд зориулан шинэ номинац нэмлээ

    Оскарын шагналын 100 жилийн ойд зориулан шинэ номинац нэмлээ

    Америкийн Кино урлаг, шинжлэх ухааны академи 2028 онд зохион байгуулах Оскарын шагнал гардуулах 100 дахь удаагийн ёслолд шинэ номинац нэмснээ баасан гарагт танилцууллаа. Уг ёслолын үеэр тодруулах “Achievement in Stunt Design” хэмээх энэхүү шинэ төрөлд каскадёрууд буюу киноны орлон тоглогчид нэр дэвшин өрсөлдөх юм байна. Шилдэг орлон тоглогчдод олгох анхны шагналд нэр дэвших болзол болон…

  • Италийн “Prada” компани өрсөлдөгч “Versace” брэндийг худалдаж авахаар тохиролцжээ

    Италийн “Prada” компани өрсөлдөгч “Versace” брэндийг худалдаж авахаар тохиролцжээ

    Италийн хувцас загварын томоохон компани болох “Prada” өрсөлдөгч “Versace” брэндийг 1.3 тэрбум ам.доллароор худалдаж авах гэрээг “Capri Holdings” компанитай пүрэв гарагт байгуулсан байна. Тохиролцоо ёсоор “Prada” компани “Versace” брэндийн бүх өр зээлийг давхар хариуцаж, дааж авахаар болсон байна. Ийнхүү Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын хоёр том брэнд нэгдсэнээр салбартаа тэргүүлэгч Францын LVMH үндэстэн дамнасан компанийн…

  • Дэлхийн худалдааны байгууллагын 30 жилийн ойг тэмдэглэв

    Дэлхийн худалдааны байгууллагын 30 жилийн ойг тэмдэглэв

    Пүрэв гарагт Дэлхийн худалдааны байгууллага үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ тус байгууллагын төв байр байрладаг Швейцарийн Женев хотноо зохион байгуулагдлаа. ДХБ-ын 30 жилийн ойн арга хэмжээний үеэр оролцогч гишүүд олон талт худалдааны тогтолцооны түүхэн ололт амжилтыг дүгнэж, ДХБ-д эдүгээ тулгарч буй сорилтууд болон цаашдын шинэчлэлийн чиглэлийн талаар хэлэлцжээ. Арга хэмжээний үеэр Швейцарь, Сингапур…

  • Нью-Йорк хотод нисдэг тэрэг осолдож, 6 хүн амиа алдлаа

    Нью-Йорк хотод нисдэг тэрэг осолдож, 6 хүн амиа алдлаа

    Нью-Йорк хотын Хадсон голын усанд нисдэг тэрэг унаж осолдсоны улмаас 6 хүн амиа алдсаны дотор 3 хүүхэд багтсан талаар хотын дарга Эрик Адамс мэдэгджээ. Түүний хэлснээр Нью-Йорк хотод аялал жуулчлалын зорилгоор Испаниас ирсэн гэр бүлийн 5 гишүүн болон нисдэг тэрэгний нисгэгч нар амь үрэгдсэн байна. Нью-Йорк хотын дарга Эрик Адамс нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн…