-
Хятад улс таргалалттай тэмцэнэ

Хятад улс 2025 оны зургадугаар сар гэхэд нийтийн таргалалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг томоохон эмнэлгүүддээ өгчээ. Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Комисс болон Хятадын Уламжлалт Анагаах Ухааны Төрийн Захиргааны байгууллагаас гаргасан мэдэгдэлд бүх нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд, түүнчлэн Хятадын мужийн зэрэглэлийн Засгийн газрын харьяа бүх эмнэлгийг таргалалтын эсрэг бүх нийтийн эрүүл…
-
Зеленский Оросын талд дайтаж буй хятад иргэд болон Украин-Америкийн ашигт малтмалын гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский лхагва гарагт Оросын талд дайтаж буй Хятадын иргэд болон Украин-Америкийн ашигт малтмалын гэрээний талаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр Оросын талд Хятадын 155 иргэн дайтаж байгааг Украины тагнуулын алба олж тогтоосныг мэдээлжээ. Өмнөх өдөр нь В.Зеленский Оросын талд дайтаж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг олзолсон талаараа мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр Хятадын иргэдийг нийгмийн сүлжээний…
-
Доминикан улсын шөнийн клубт дээвэр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 184 болж нэмэгджээ

Даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Бүгд Найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотын Jet Set шөнийн клубын дээвэр нурсны улмаас олон зуун хүн дарагдаж, амиа алдсан харамсалтай хэрэг явдал болсон. Анхандаа нурангид дарагдаж 98 хүн амь үрэгдсэн талаар холбогдох албадын зүгээс мэдээлж байсан бол эрж хайх аврах ажиллагааны явцад мягмар гарагийн үдээс хойш нэг…
-
Mattel компани Леброн Жеймсийн хүүхэлдэй гаргана

NBA-н дөрвөн удаагийн аварга, Олимпын хошой алтан медальт, орчин үеийн спортын салбарын хамгийн нэр хүндтэй тамирчдын нэг, сагсан бөмбөгч Леброн Жеймс дахин нэг шинэ амжилтыг тогтоож, түүхэнд нэрээ үлдээхээр боллоо. Энэ удаад тэрээр хүүхдийн тоглоомын салбарт анхны гэх тодотголтой шинэ амжилтыг тогтоогоод байна. 65 жилийн түүхтэй, Барби хүүхэлдэй үйлдвэрлэгч Mattel компанийн зүгээс Леброн Жеймсийн хүүхэлдэйг…
-
ЕХ хиймэл оюуны технологийн шинэчлэгдсэн журмаа танилцууллаа

Европын Комиссын зүгээс лхагва гарагт Хиймэл оюуны технологийн журмын төлөвлөгөө хэмээх баримт бичгээ олон нийтэд танилцууллаа. Уг баримт бичигт хиймэл оюуны технологийн хэрэглээний журам, хязгаарлалтууд болон мөн ЕХ-ны олон улсад өрсөлдөхүйц хиймэл оюуны технологийн дэд бүтцийн хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөө зэргийг багтаажээ. Хиймэл оюуны технологийн журмын төлөвлөгөөний баримт бичгийн танилцуулгыг Европын Комиссын технологийн тусгаар, аюулгүй байдлын…
-
Д.Трамп импортын өндөр хувийн тарифаа 90 хоногийн хугацаанд түр хойшлуулав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн долоо хоногт зарлаж, лхагва гарагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байсан импортын тарифын нэмэгдлээ 90 хоногийн хугацаанд түр хойшлуулж байгаагаа зарласан байна. АНУ-тай худалдаа хийдэг 60 орчим улс оронд “харилцан тэгш тариф” нэрээр ногдуулаад байсан импортын өндөр тарифыг хурааж эхлэх өдрөө тэрээр бодлого шийдвэрээ өөрчилсөн бөгөөд улс орнууд худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлэн…
-
Австралийн парламентын сонгуулийн өмнөх анхны халз мэтгэлцээн зохиогдов

Ирэх сарын 3-ны өдөр явагдахаар болсон Австралийн парламентын сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн зохион байгуулагдсан байна. Орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш болсон мэтгэлцээн эрх баригч Хөдөлмөрийн намын дарга, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез болон сөрөг хүчний Либерал намын дарга Питер Даттон нарын хооронд явагдсан бөгөөд халз мэтгэлцээнийг Sky News мэдээллийн суваг, The Daily…
-
БНХАУ, ЕХ чөлөөт худалдааны системийг хамгаалахад хамтран ажиллахаа илэрхийлэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын дэлхийн 100 орчим улс оронд ногдуулсан “харилцан тэгш тариф” 4-р сарын 9-ний лхагва гарагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Улс орон бүрд харилцан адилгүй ногдуулсан Трампын “харилцан тэгш тариф”-ын бодлогыг эсэргүүцэн хариу арга хэмжээ авч буй улс орнууд байгаа бол 70 гаруй улс орон АНУ-тай худалдааны яриа хэлэлцээ байгуулах хүсэлтээ илэрхийлээд…
-
Доминикан улсын нийслэл хотын нэгэн шөнийн клубын дээвэр нурсны улмаас 98 хүн амиа алджээ

Бүгд Найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотын Jet Set хэмээх шөнийн клубын дээвэр нурсны улмаас 98 хүн амиа алдаж, 150 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын албаныхны зүгээс мэдээллээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа ба амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй ажээ. Нурсан дээвэрт дарагдаж амиа алдсан хүмүүсийн дунд 51 настай, орон нутгийн захирагч,…
-
АНУ-ын шүүх Associated Press агентлагийн сэтгүүлчдэд тавьсан Цагаан ордны хоригийг цуцлав

Мексикийн булангийн нэршлийг “Америкийн булан” болгож өөрчилсөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын зарлигийг дагахгүй, мэдээ нийтлэлдээ Мексикийн булан хэмээх олон улсын нэршлээр нь бичих болно хэмээн маргаан өрнүүлсэн Америкийн Associated Press мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийн эсрэг тавьсан Цагаан ордны хоригийг шүүхээс цуцлаж, Трампын засаг захиргаанд тус агентлагийн сэтгүүлчдийн эрхийг сэргээхийг үүрэгджээ. Associated Press агентлагийн зүгээс Цагаан ордны хэвлэлийн…