-
“A Minecraft Movie” нээлтийн долоо хоногтоо 300 сая ам.долларын орлого олжээ

Видео тоглоом сонирхогчдын дунд алдартай Minecraft тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн долоо хоногтоо дэлхийн хэмжээнд 300 сая ам.долларын орлого олоод байна. Уг киноны найруулагчаар Жаред Хесс ажиллаж, гол дүрүүдэд Холливудын алдарт жүжигчин Жек Блек, Жейсон Момоа, Женнифер Күүлидж нар тоглосон юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “A…
-
АНУ-ын Техас мужид дэгдсэн улаанбурхан өвчний халдварын улмаас 2 хүүхэд нас бараад байна

АНУ-ын Техас мужид улаанбурхан өвчний вирусын халдвар газар аван дэгдээд байна. Халдварын улмаас тус мужид хоёр хүүхэд нас бараад байгаа бөгөөд хоёр дахь хүүхэд өнгөрсөн пүрэв гарагт амиа алджээ. Улаанбурхан өвчнөөр халдварлаж нас барсан хоёр дахь хүүхэд огт вакцинжуулалтад хамрагдаагүй сургуулийн насны буюу 8 настай охин байсан бөгөөд улаанбурханы хүндрэлээр эмнэлэгт байхдаа нас барсан талаар…
-
БНСУ-ын засгийн газар урьдчилсан байдлаар ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 3-ны өдөр явуулахаар тогтлоо

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхээс Юн Сок Ёлыг импичментээр огцруулах шийдвэр гаргасантай холбогдуулан тус улсын засгийн газраас ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуулийг урьдчилсан байдлаар 6-р сарын 3-ны өдөр явуулахаар тогтсоныг Ёнхап агентлаг даваа гарагт мэдэгдлээ. Засгийн газрын албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ долоо хоногт явагдах кабинетын уулзалт хуралдааны үеэр дээрх товыг албан ёсоор…
-
ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Вашингтонд хэлэлцээ хийлээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев АНУ-д хүрэлцэн очиж, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны “гол чухал төлөөлөгчидтэй” яриа хэлэлцээ явуулснаа баасан гарагт мэдэгдлээ. Тэрээр 2022 онд эхэлсэн Украины дайнаас хойш АНУ-д айлчилж, Вашингтонд хэлэлцээ хийсэн Оросын анхны төр засгийн албан тушаалтан болоод байна. New York Times, Washington Post…
-
Дани улс, Гренланд арлын зүгээс АНУ-ын эсрэг нэгдмэл байр сууриа илэрхийллээ

Дани улсын газар нутгийн бүрэлдэхүүнд багтдаг Гренланд арлыг АНУ-д өгөхгүй гэсэн нэгдмэл байр суурийг Данийн ерөнхий сайд Метте Фредериксен Гренланд аралд хийсэн албан айлчлалынхаа үеэр мэдэгдсэн байна. Гренланд арлыг АНУ-д нэгтгэж авна гэсэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын удаа дараагийн мэдэгдэлд хариу болгож ийнхүү Дани улс болон Гренланд арлын нэгдмэл байр суурийг илэрхийллээ. Данийн ерөнхий сайд Метте…
-
Долоо хоногийн өмнө тохиосон Мьянмарын газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 3100-г давлаа

3-р сарын 28 буюу өнгөрсөн баасан гарагт Мьянмар улсад тохиосон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо долоо хоногийн дараа 3100-г давж, гэр орноо алдсан иргэд маш хүнд орчин нөхцөлд өдөр хоногийг өнгөрүүлсэн байдалтай байна. Мьянмар улсын төр засгийн эрхийг цэргийнхэн удирдаж байгаа бөгөөд хамгийн сүүлд өгч буй мэдээллээр газар хөдлөлтийн улмаас амиа…
-
Трампын тарифын бодлого шийдвэрийг улс орнууд шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлж байна

Д.Трамп лхагва гарагт Цагаан ордны гаднах Роуз Гарден цэцэрлэгт хүрээлэн “харилцан тэгш тариф ногдуулах тухай” ерөнхийлөгчийн хоёр захирамжид гарын үсэг зурж, 100 орчим худалдааны түнш улс орнуудад 10 хувийн үндсэн импортын тарифыг ногдуулахаар тогтоосноос гадна зарим улс орнуудад илүү өндөр импортын тарифыг ногдуулж байгаагаа зарласан билээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын харилцан тэгш тариф ногдуулах тухай…
-
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Юн Сок Ёлыг импичментээр огцруулах шийдвэр гаргалаа

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх орон нутгийн цагаар баасан гарагийн 11:00 цагт хуралдаж, ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичментээр албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргалаа. Нийт 8 гишүүнтэй БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн гишүүд бүгд санал нэгтэйгээр Юн Сок Ёлыг импичментээр огцруулахыг дэмжсэн шийдвэрийг гаргаснаар түүнийг нэн даруй албан тушаалаас нь огцруулж, улмаар хуулийн дагуу 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгуулийг…
-
2028 онд домогт Beatles хамтлагийн гишүүн тус бүрийн намтар түүхийг өгүүлсэн 4 кино гарна

Их Британийн алдарт дөрвөл болох домогт Beatles хамтлагийн гишүүн тус бүрийн намтар түүхийг өгүүлсэн томоохон хэмжээний 4 кино уран бүтээл 2028 онд нэг дор гарахаар болсныг энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Лас Вегас хотноо зохиогдож буй CinemaCon үзэсгэлэн яармагийн арга хэмжээний үеэр Sony Pictures кино компанийн зүгээс албан ёсоор зарлан мэдэгджээ. Бүрэн хэмжээний дөрвөн уран…
-
Оросын иргэдийн 50 хувь нь Украинд гал зогсоохыг дэмжсэн судалгааны дүн гарчээ

ОХУ-ын хараат бус “Левада-Центр” судалгааны байгууллагын зүгээс сүүлд явуулсан судалгааны дүнгээр судалгаанд оролцогчдын 50% нь Украинд гал зогсоохыг дэмжсэн бол 41% нь эсэргүүцжээ. Левада-Центр байгууллагын зүгээс өнгөрөгч 3-р сарын 22-26 хооронд нийт 1600 гаруй иргэдийн дунд явуулсан шинэ судалгааны дүнгээ мягмар гарагт танилцуулсан байна. Тус судалгааг явуулахдаа судалгаанд оролцогч хүн нэг бүртэй нүүр тулсан ярилцлага…