-
Чэжү Эйр-ийн осолдсон онгоцны хар хайрцгууд ослын өмнөх 4 минутыг хурааж аваагүй байна

Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Солонгосын Муан хотын олон нисэх онгоцны буудалд осолдсон Чэжү Эйр компанийн нисэх онгоцны хоёр хар хайрцгаас гаргаж авсан дата мэдээллийг шалгаж үзэхэд эдгээр төхөөрөмжүүд онгоц осолдохоос өмнөх 4 минутын өмнө ажиллагаагүй болсон байжээ. БНСУ-ын Зам тээврийн яамнаас 1-р сарын 11-нд мэдэгдсэнээр хоёр хар хайрцаг буюу “нислэгийн мэдээлэл хураагч” болон “бүхээгийн дуу…
-
АНУ, Их Британи улсууд Оросын газрын тос, эрчим хүчний экспортын эсрэг хоригоо чангатгаж эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Украины дайныг санхүүжүүлж байгаа Москва-гийн эрчим хүчний салбарын орлогод сөргөөр нөлөөлөхийн тулд ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ аваад байна. Оросын эсрэг энэ удаагийн хоригт борлуулагчид, даатгалын компаниуд, газрын тос тээвэрлэгч олон зуун ачааны усан онгоцууд гээд 200 гаруй аж ахуй нэгж, хуулийн этгээд болон хувь хүмүүсийг багтаажээ. ОХУ-ын эсрэг…
-
Украины зэвсэгт хүчин Курскийн бүсээс шархадсан хоёр Умард Солонгос цэргийг олзолжээ

Украины зэвсэгт хүчин Оросын Курскийн бүс дэх тулааны үеэр шархадсан хоёр Умард Солонгосын цэргийг олзолсон талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн бямба гарагт мэдэгжээ. Тэрээр Умард Солонгосын хоёр цэргийг нийслэл Киев хот дах Украины Аюулгүй байдлын албаны хяналтанд байлгаж байгаа ба тэдэнд эрүүл мэндийн шаардлагатай тусламжийг үзүүлсэн тухай хэлсэн байна. В.Зеленский мөн Умард Солонгосын цэргүүдийг баривчилж…
-
Лос Анжелесийн ой хээрийн түймэрт 24 хүн амь үрэгдээд байна

Өнгөрсөн долоо хоногийн эхээр эхэлсэн Лос Анжелесийн ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 24 хүрээд байгаа талаар Лос Анжелес хотын шүүх эмнэлгийн албанаас мэдэгджээ. Тодруулбал 5 хүн Палисэйдс тойргийн түймэрт, 11 хүн Ийтон тойрогт асч байгаа ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан байна. Асар их гарз хохирол учруулаад байгаа энэхүү түймрийг өдөөгч Санта…
-
Д.Трамп Путинтэй уулзахаар тохироод байгаа гэжээ

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар тохиролцоод байгаа талаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өөрийн Мар-а-Лаго эдлэнд мэдэгдсэн байна. Тэрээр “Тэр уулзахыг хүсэж байгаа, бид уулзалтын бэлтгэл ажлыг явуулж байна, тэр өөрөө ч энэ талаараа олон нийтэд нээлттэй мэдэгдсэн, бид энэ цуст дайныг дуусгах шаардлагатай байна” хэмээн хэлсэн ч уулзалт хэзээ явагдах талаар тодорхой…
-
Лос Анжелесийн ой хээрийн түймэрт олон алдартнууд орон гэрээ алдаад байна

Энэ долоо хоногийн мягмар гарагаас эхлэн асч, хэдхэн өдрийн дотор 117 мянган шоо дөрвөлжин км талбайг хамран газар аваад байгаа Лос Анжелесийн ой хээрийн түймрийн улмаас орон гэрээ алдаад байгаа оршин суугчдын дотор олны танил олон алдартнууд багтаж байгаа талаар барууны хэвлэлүүд онцлон мэдээлж байна. “Америкт нэгэн удаа”, “Казино” зэрэг киноны дүрээрээ алдартай, Холливудын жүжигчин…
-
В.Зеленский ХБНГУ болон АНУ-ын батлан хамгаалахын сайд нартай уулзлаа

Украины ерөнхийлөгч В.Зеленский ХБНГУ-ын Рамштайн хотноо зохиогдож буй Украинд батлан хамгаалах салбарын дэмжлэг туслалцаа үзүүлэх группын уулзалтанд оролцож байна. 2022 онд ОХУ Украинд халдан довтолсны дараагаар байгуулагдсан Ukraine Defense Contact Group буюу Рамштайны групп хэмээх эвсэлд нийт 57 улс орон нэгдэн орсон байдаг бөгөөд тэдгээрийн 32 нь НАТО-гийн гишүүн орнууд, 25 нь бусад улс орнууд…
-
Арменийн засгийн газар ЕХ-нд гишүүнээр элсэн орох үйл явцыг эхлүүлэх хуулийн төслийг дэмжив

Армен улсын засгийн газар пүрэв гарагт ЕХ-нд гишүүнээр элсэн орох үйл явцыг эхлүүлэх хуулийн төслийг дэмжин батласан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Засгийн газрын батласан уг хуулийн төслийг одоо Арменийн парламентад өргөн барих юм. Гэхдээ Арменийн ерөнхий сайд Никол Пашинян ЕХ-нд гишүүнээр элсэн орох үйл явц хурдан явагдахгүй гэдгийг улсынхаа ард иргэддээ урьдчилан анхааруулж, эхний…
-
Польш улс ЕХ-г даргалах хагас жилийнхээ бэлгэ тэмдгээр алим жимсийг сонгожээ

2025 оны эхний хагас жилд ЕХ-г удирдан даргалах Польш улс энэхүү хагас жилийнхээ бэлгэдлээр алим жимсийг сонгосон байна. Варшав болон Брюссельд зохион байгуулагдах бүхий л ЕХ-ны албан ёсны арга хэмжээнүүдэд Польш улсад тарьж ургуулсан алим жимсийг тавьж, оролцогчдыг дайлахаар болсон байна. ЕХ-ны улс орнууд Европын Зөвлөлийг хагас жилийн хугацаанд даргалахдаа өөрсдийн бэлгэ тэмдэг сонгодог уламжлал…
-
Лос Анжелесын ой хээрийн түймэр $52-57 тэрбумын хохирол учруулаад байна

АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн Лос Анжелес хотын бүсэд мягмар гарагаас асч эхэлсэн ой хээрийн түймрийн учруулаад байгаа эдийн засгийн хохирлын хэмжээ 50 тэрбум ам.доллар давсныг мэргэжлийн байгууллагууд тооцоолон мэдээлээд байна. Америкийн JP Morgan Chase компани түймрийн хохирлын талаарх тайландаа одоогийн байдлаар 50 тэрбум ам.долларын хохирол учруулаад байгаа бөгөөл энэ тоо цаг минутаар өсөн…