-
Алтны үнэ сүүлийн хэдэн долоо хоногийн хамгийн дээд түвшиндээ хүрчээ
Алтны спот ханш Нью-Йоркийн биржид 1.1 хувиар өсөж, унц нь 2385 ам.доллар хүрснээр сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрчээ
-
Ковидын дэгдэлтийг анх сурвалжилсан сэтгүүлчийг суллахыг уриалжээ
Тэрээр 2020 оны тавдугаар сард баривчлагдаж, түүнээс хэдэн сарын дараа үймээн самуун дэгдээсэн хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан юм
-
Жо Байден Израил руу нэг тэрбум долларын зэвсгийн нийлүүлэлт илгээхээр төлөвлөжээ
Цагаан ордон Конгресст “Израиль руу нэг тэрбум ам.доллар буюу 800 сая фунт стерлингийн шинэ зэвсэгүүд илгээх” талаар мэдэгдэв.
-
Словакийн Ерөнхий сайд Роберт Фико халдлагад өртжээ
Роберт Фикогийн хамгаалалтын албаны ажилтнууд түүнийг машиндаа суулган авч явахын өмнөхөн хэрэгтэн буу гаргаж, Ерөнхий сайд руу чиглүүлэн таван удаа бууджээ
-
Владимир Путин Хятадад айлчилж байна
Хоёр жил гаруйн өмнө Москва Украинд түрэмгийлснээс хойш хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэхээр зорьж байгаа тул ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадад хоёр өдрийн төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ
-
Нарны идэвхжил дуусаагүй байна
“Өнгөрсөн амралтын өдрүүдээр нил ягаан туяаны нүд гялбам зураглал үүсгэсэн Нарны идэвхжил хараахан дуусаагүй бөгөөд мягмар гарагт нарны хамгийн том дэгдэлт явагдсан” гэж Далай, Агаар мандлын Үндэсний Удирдлагын Сансрын цаг агаарын урьдчилан таамаглах төвөөс мэдээллээ
-
Жо Байден Хятадын импортын зарим бараа бүтээгдэхүүнд шинэ татвар ногдууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын цахилгаан машин, дэвшилтэт батерей, нарны зай, ган, хөнгөн цагаан, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд зэрэг бүтээгдэхүүнүүдэд томоохон шинэ тариф ногдуулсан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай улсын хоорондын сөргөлдөөнийг улам нэмэгдүүлэх алхам болж байна
-
Энэтхэгийн сонгуулийн санал хураалт дөрөв дэх үе шат руугаа орлоо
Дэлхийн хамгийн олон хүн амтай улс дөрөвдүгээр сарын 19-нд долоон үе шаттай сонгуулийн санал хураалтыг эхлүүлсэн бөгөөд энэ сонгуулиар нэг тэрбум орчим хүн саналаа өгч парламентын доод танхим болох Лок Сабхагийн 543 гишүүнийг сонгох юм
-
Израил Газын зурваст дайралтаа идэвхжүүлсний улмаас хагас сая гаруй Палестинчууд дүрвэжээ
Газын өмнөд болон хойд хэсэгт Израилийн цэргийн ажиллагаа эрчимжсэний улмаас сүүлийн өдрүүдэд хагас сая гаруй Палестинчууд дүрвэсэн гэж НҮБ мэдэгдэв.
-
Эверестэд 2 монгол уулчин сураггүй алга болоод 3 хонож байна
53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 12-нд оргилд гарахаар явж байгаад сураггүй алга болсон. Хамгийн сүүлд тухайн өдрийн 19:30 цагийн орчимд 8K экспедицийн агентлагтай холбогдсон