-
Украины тагнуулын албаны ахлах ажилтанг Оросын талд ажилласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Украины тагнуулын албаны ажилтанг Оросын талд ажилладаг тагнуул байсан хэрэгт сэжиглэн баривчилсан талаар тус албаны зүгээс мэдэгджээ. Украины тагнуулын албанаас гаргасан мэдэгдэлд түүний нэрийг дурьдаагүй ч тус албаны терроризмын эсрэг төвийн штабын дарга байсан хэмээн мэдээлсэн байна. Харин Украины хэвлэлүүд тагнуулын албаны нэрээ нууцалсан эх сурвалжуудыг эш татан тухайн сэжигтэнг хурандаа Дмитро Козюра хэмээн мэдээлж…
-
Азийн номер нэг DJ, SODA, Дэлхийн од SHAUN нар Монголд ирнэ

Азийн номер нэг DJ, Дэлхийн инфлүүнсэр SODA, Уянгалаг хоолой, сэтгэл татам дүр төрхөөрөө Дэлхийд танигдсан DJ, дуучин, SHAUN нар 3 сарын 15-нд “Аса Арена”-д болох “Energy party” шоунд оролцохоор Монголд айлчлахад бэлэн болсноо мэдэгдлээ. DJ SODA буюу Хван Со Хи өнгөрсөн жил Архангай аймагт зохиогдсон “Ара” фестивалийг шуугиулж, залуусыг морин дээр нь бүжиглүүлсэн гэдгээр олноо…
-
Малайзын шүүх Ш.Алтантуяагийн ар гэрт учирсан хохирлыг яаралтай барагдуулах шийдвэр гаргажээ

Малайз улсын шүүхээс аллагын хэргийн хохирогч болсон Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн ар гэрийнхэнд учирсан хохирлыг яаралтай барагдуулах шийдвэр гаргажээ. Шүүгч Сумати Муругиа 2-р сарын 12-ны өдөр Малайзын Засгийн газарт 30 хоногийн дотор Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд 4.7 сая рингит буюу 5 тэрбум орчим төгрөгийн нөхөн олговор байршуулахыг тушаасан байна. Мөн Малайзын Ерөнхий сайд…
-
Украинд 18-24 насны иргэдийг цэргийн албанд элсүүлэх төлөвлөгөө батлагджээ

Украинд 18-24 насны залуусыг цэрэгт элсүүлэх, урамшуулал олгох төлөвлөгөө 2-р сарын 11-ний өдөр батлагдсан байна. Энэ талаар мөн өдөр Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров мэдэгджээ. Украины Батлан хамгаалах яамнаас албан ёсоор зарлаад байгаа “Contract 18-24” хэмээх энэхүү хөтөлбөр, төлөвлөгөөний энэ насны ангиллын сайн дураараа цэргийн алба хаших хүмүүс нэг жилийн гэрээ байгуулж болох бөгөөд…
-
Д.Трамп Йорданы хаан Абдуллатай уулзах үеэрээ “Газын зурвасыг АНУ хяналтдаа авах ёстой” гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Йорданы эзэн хаан Абдуллаг Цагаан ордонд мягмар гарагт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Д.Трамп “Палестинчуудыг өөр газар суурьшуулж, Газын зурваст АНУ хяналтаа тогтоох ёстой” хэмээх удаа дараа илэрхийлсэн байр сууриа дахин илэрхийлжээ. Д.Трамп “Израил-Хамасын дайнд нэрвэгдэж, орон гэргүй болсон 2 сая гаруй палестинчуудыг Йордан гэх зэрэг ойр орчмын улс орнуудад байршуулж, Газын…
-
Америкийн дуучин Sabrina Carpenter “Brit Awards”-ын тайзнаа дуулна

Америкийн поп дуучин Sabrina Carpenter ирэх сарын эхээр зохиогдох Их Британийн дуу хөгжмийн салбарын хамгийн том шагнал гардуулах наадам “Brit Awards”-ын тайзнаа дуулахаар болсон талаар уг наадмыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Түүнчлэн дуучин Sabrina Carpenter энэ жилийн наадмын “Global Success” буюу “Дэлхийн амжилт” хэмээх төрөлд шагнал хүртэхээр болсныг давхар зарлажээ. Уг шагналыг дуу, уран бүтээл нь…
-
Б.Нэтаньяху: Хамас бямба гарагт барьцааны хүмүүсийг суллахгүй бол гал зогсоох тохиролцоо дуусгавар болно

Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху Хамас бүлэглэлийг төлөвлөсөн ёсоороо энэ бямба гарагт барьцааны хүмүүсийг суллахгүй бол энэ удаагийн гал зогсоох тохиролцоо дуусгавар болж, байлдааны ажиллагааг үргэлжлүүлэх болно хэмээн анхааруулгын шинжтэй мэдэгдлийг хийжээ. Энэ долоо хоногийн эхээр Хамас бүлэглэлийн зүгээс барьцааны хүмүүсийг суллахаа түр хойшуулж буй талаараа мэдэгдэж, үүндээ Израилын талыг гал зогсоох тохиролцоог зөрчсөн хэмээн буруутгасны…
-
Элон Маск тэргүүтэй хөрөнгө оруулагчид “OpenAI”-г худалдаж авах санал тавьжээ

Америкийн тэрбумтан Элон Маск тэргүүтэй бүлэг хөрөнгө оруулагчид хиймэл оюуны “ChatGPT” платформыг хөгжүүлэгч “OpenAI” компанийг 97.4 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьсан талаар Америкийн хэвлэлүүд мэдээлээд байна. “The Wall Street Journal” сонины мэдээлснээр “OpenAI” компанийн үйл ажиллагааг хянан хариуцдаг ашгийн бус байгууллагад дээрх саналыг даваа гарагт Элон Маскийн хуульч тавьсан гэжээ. Өмнө нь Элон Маск…
-
Д.Трамп 2-р сарын 9-ний өдрийг “Америкийн булангийн өдөр” болгон зарлажээ

Д.Трамп ерөнхийлөгчийн албандаа орсон даруйдаа буюу өнгөрсөн сарын 20-ны өдөр Мексикийн буланг Америкийн булан болгон өөрчилж нэрлэх зарлигт гарын үсэг зурж байсан. Тэгвэл тэрээр энэ сарын 9-ний өдөр дээрхтэй холбоотой өөр нэгэн зарлигт гарын үсэг зурсан талаар мөн өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай туслах, харилцаа холбооны зөвлөх Марго Мартин нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна. Дээрх мэдэгдэлд…
-
Румын улсын ерөнхийлөгч Клаус Йоханнис албан тушаалаасаа огцорчээ

Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхийг нь эсэргүүцэж, сөрөг хүчний зүгээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг парламентад өргөн бариад байсан Румын улсын ерөнхийлөгч Клаус Йоханнис даваа гарагт албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгджээ. Тэрээр энэ талаараа ерөнхийлөгчийн ордонд хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдэгдсэн байна. Эргэн сануулахад, өнгөрсөн оны 12-р сард явагдсан Румын улсын ерөнхийлөгчийн сонгуулийн…