-
Сальвадор Дали-гийн уран бүтээлүүдийг анх удаа Энэтхэгт улсад дэлгэн үзүүлнэ

Урлагт сюрреализмын урсгалыг үүсгэн бий болгосон, Испанийн нэрт зураач Сальвадор Дали-гийн уран бүтээлийн үзэсгэлэн анх удаа Энэтхэг улсад тавигдахаар болжээ. Энэтхэгийн нийслэл Дели хотод баасан гарагт нээгдэх үзэсгэлэнд зураачийн 200 гаруй хар зураг, эскиз болон усан будгийн бүтээлүүд тавигдаж, үзэгчдийн хүртээл болох юм байна. Эдгээр үзмэрүүд нь Сальвадор Дали-гийн анд нөхөр, Францын цуглуулагч Пьер Аргилле-гийн…
-
Хип хоп продюсер Irv Gotti 54 насандаа таалал төгслөө

Реппер Ja Rule, DMX, дуучин Ashanti, Jennifer Lopez зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, хит уран бүтээлүүдийг гаргаж байсан Америкийн хип хоп дуу хөгжмийн салбарын продюсер Irv Gotti 54 насандаа таалал төгсжээ. Тэрээр 2000-иад оны эхээр хит болж байсан олон хип хоп, R&B уран бүтээлүүдийг гаргасан Murder Inc. лэйблийг үүсгэн байгуулснаараа алдартай. Irv Gotti нь…
-
Грекийн Санторини аралд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Грекийн Санторини аралд энэ долоо хоногийн эхээр олон удаагийн давтамжтай жижиг чичиргээ мэдрэгдлээ хэмээн мэдээлж байсан бол орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой Санторини болон Аморгос арлуудад 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, улмаар 2 цагийн дараа ахин 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Грекийн дээрх арлуудыг хүрээлсэн тэнгисийн орчимд газар хөдлөх аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор…
-
Ирландад сармагчны цэцэг өвчин туссан анхны хүн бүртгэгдлээ

Mpox буюу сармагчны цэцэг өвчний халдварлах чадвар өндөртэй шинэ хувилбар Ирландад бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн үйлчилгээний төв газар мэдэгджээ. Сармагчны цэцэг өвчний вирусийн Clade 1 хэмээх хувилбараар өвчилсөн тэрхүү Ирландын иргэн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас саяхан ирээд байсан ажээ. Ирландын Эрүүл мэндийн үйлчилгээний төв газраас үүнийг тус улс дахь сармагчны цэцэг өвчний…
-
Д.Трамп Олон улсын эрүүгийн шүүхийг хориглох зарлиг гаргав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Олон улсын эрүүгийн шүүхийг хориглох тухай зарлигт гарын үсэг зурж, тус байгууллагыг “АНУ болон ойрын холбоотон Израил улсыг онилсон хууль бус, үндэслэлгүй арга хэмжээ авч байна” хэмээн буруутгажээ. Д.Трамп Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху-гийн Вашингтонд хийж байгаа айлчлалын үеэр дээрх тушаалд гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн оны 11-р сард Олон улсын эрүүгийн шүүхээс…
-
Америкийн гоо сайхны Estée Lauder компани цомхотгол явуулна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тарифын бодлогын хурц шийдвэрүүдийн улмаас зах зээлд тодорхойгүй байдал үүсэж, үүнээс шалтгаалан Америкийн гоо сайхны Estée Lauder компани төлөвлөж байснаасаа хоёр дахин илүү тооны ажилтнуудаа цомхотгохоор яригдаж эхэлжээ. Гоо сайхны бараа бүтээгдэхүүн, хувцас загварын Clinique, MAC, Jo Malone, Bobbi Brown, Aveda, Tom Ford зэрэг брэндүүдийг эзэмшдэг толгой компани болох Estée Lauder нь…
-
К.Рональдогийн 40 насны төрсөн өдөрт зориулан Нью-Йоркийн төв гудманд хөшөөг нь нээлээ

Алдарт хөл бөмбөгч Криштиану Рональдогийн 40 насны төрсөн өдөрт зориулан бүтээсэн түүний хүрэл хөшөөг Нью-Йорк хотын Таймс Сквер гудманд нээгээд байна. Ачааны автомашин дээр сүндэрлүүлэн Таймс Сквер гудманд авчирсан хөл бөмбөгчний хөшөөг ногоон, улаан, алтан шар өнгөөр будсан байна. Криштиану Рональдо-гийн 3.6 метр өндөр хүрэл хөшөөг уран барималч Сержио Фурнари бүтээсэн бөгөөд хөшөөг нээх арга…
-
USAID агентлагийн ажилтнууд баасан гарагаас эхлэн ажлаас чөлөөлөгдөнө

USAID буюу АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн олон мянган ажилтнууд 2-р сарын 7-ны баасан гарагаас эхлэн ажлаас чөлөөлөгдөж эхэлнэ гэдгийг тус байгууллагын зүгээс мэдэгдээд байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа USAID агентлагийг дэмий хоосон мөнгө үрж байгаа гэж үзэн, үйл ажиллагаа нь бодлого төлөвлөгөөтэйгээ уялдах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Д.Трамп төрийн тэргүүний албаа хүлээж…
-
Аргентин улс ДЭМБ-аас гарна

АНУ-ын араас Аргентин улсыг ДЭМБ-аас гарахаар болсон ерөнхийлөгч Хавьер Миллейн шийдвэрийг ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Мануэль Адорни лхагва гарагт зарлан мэдэгдсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ “Ковидын цар тахлын үеэр ДЭМБ-ын үйл ажиллагааны менежменттэй холбоотой гүнзгий санал зөрөлдсөн, таагүй байдал үүссэн учраас ерөнхийлөгч Хавьер Миллей Аргентин улсын ДЭМБ-ын гишүүнчлэлийг цуцлах тушаал өгсөн. Аргентинчууд бид манай улсын тусгаар байдал,…
-
Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди ирэх долоо хоногт АНУ-д айлчилж, Д.Трамптай уулзана

Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди ирэх долоо хоногт АНУ-д айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаар болсон тухай Цагаан Ордны зүгээс мэдэгджээ. АНУ-д хууль бусаар нэвтэрсэн, визаны хугацаа хэтэрсэн зэрэг хууль зөрчсөн Энэтхэгийн 100 орчим иргэнийг АНУ-ын цэргийн онгоцоор нутагт нь буцааж, Энэтхэгийн Пунжаб мужид хүргэж өгсний дараагаар ийнхүү Энэтхэгийн ерөнхий сайдын АНУ-д хийх албан айлчлал…