-
Коннор Макгрегорыг ахин хүчингийн хэрэгт буруутгажээ

Холимог тулааны спортын од, UFC-гийн хоёр жингийн аварга асан Коннор Макгрегорыг ахин нэг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгаад байна. Төрөлх Ирланд улсдаа хүчингийн хэрэгт холбогдож, шүүхээр буруутай нь тогтоогдоод удаагүй байтал ийнхүү ахин нэг хүчингийн хэрэгт холбогдлоо. Энэ удаад АНУ-ын Флорида мужийн тойргийн шүүхэд түүний эсрэг гомдол гаргаад байна. Тодруулбал, 2023 оны NBA-ийн аварга шалгаруулах тоглолтууд…
-
Америкийн нэрт кино найруулагч Дэвид Линч 78 насандаа таалал төгслөө

“Twin Peaks” телевизийн цуврал, “Eraserhead”, “Dune”, “Mulholland Drive” зэрэг өвөрмөц хийц, шийдэл бүхий кинонуудаараа алдартай Холливудын нэрт найруулагч Дэвид Линч 78 насандаа таалал төгслөө. Түүнийг нас барсан талаар гэр бүлийнх нь зүгээс найруулагчийн албан ёсны Facebook хуудсаар дамжуулан мэдэгджээ. АНУ-ын Монтана мужийн Миссула хотод төрж өссөн Дэвид Линч анх уран зураг сонирхож, зураач болохоор суралцаж…
-
Б.Нэтаньяху Газын зурваст гал зогсоох гэрээг батлах санал хураалтыг бямба гараг хүртэл хойшлууллаа

Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху пүрэв гарагт явагдах ёстой байсан Газын зурваст гал зогсоох гэрээг батлах засгийн газрын санал хураалтыг бямба гараг хүртэл хойшлуулсан байна. Тэрээр үүндээ Хамас бүлэглэлийг буруутгаж, батлахын өмнөх “эцсийн мөчид” гэрээний зүйл заалтад өөрчлөлт оруулахыг хүссэн гэжээ. Голлох зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн гэрээнд оруулах ёстой…
-
Трампын тангараг өргөх ёслолын эргэн тойронд

АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод байгаа Д.Трампын тангараг өргөх ёслол ирэх даваа гарагт тус улсын нийслэл Вашингтон хотноо болно. 2021 онд Ж.Байденд халаагаа өгч, түүний тангараг өргөх ёслолд ч оролцолгүй Цагаан ордныг орхисон эрхэм дөрвөн жилийн дараа эргэн ирэх гэж байна. Тангараг өргөх ёслол гэж юу вэ? АНУ-д ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болдог тогтсон өдөр бий.…
-
АНУ-ын Хүнс, эмийн алба 3 дугаартай улаан өнгийн хүнсний будагч бодисыг хориглов

Хүнсний бүтээгдэхүүн, шингэн хүнсэнд хурц, тод хүрэн улаан өнгө оруулдаг 3 дугаарын синтетик будагч бодисын хэрэглээг АНУ-д хориглосон байна. “Red No 3, red dye 3” буюу 3 дугаарын улаан өнгийн будагч бодисыг хүнсэнд хэрэглэснээр хорт хавдар үүсгэдэг болохыг лабораторид хархнууд дээр хийсэн туршилт судалгааны дүн харуулсантай холбоотойгоор энэхүү синтетик будагч бодисын хэрэглээг бүрмөсөн хориглож байгааг…
-
“TikTok-ын дүрвэгчид” Хятадын RedNote аппликейшн рүү шилжиж байна

АНУ-д TikTok аппликейшны хэрэглээг бүрмөсөн хориглохоор яригдаж байгаа энэ үед өөрсдийгөө “TikTok-ын дүрвэгчид” хэмээн нэрлэсэн TikTok-ын идэвхитэй хэрэглэгч, контент бүтээгч нар Хятадын өөр нэгэн аппликейшн рүү олноороо шилжиж эхлээд байна. Энэ бол Xiaohongshu буюу RedNote хэмээх хятадын нийгмийн сүлжээний аппликейшн бөгөөд сүүлийн үед энэхүү аппликейшны хэрэглэгчдийн тоо Apple-ийн App Store-ийн дээгүүр бичигдэж эхлэх болсон юм.…
-
Юн Сок Ёлыг өнөөдөр үргэлжлэн байцааж шалгана

Өмнөд Солонгсоын Ёнхап агентлагийн мэдээлснээр БНСУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн албаны зүгээс орон нутгийн цагаар 14:00 цагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг үргэлжлэн шалгаж, түүнээс байцаалт авах болно гэжээ. Өнөөдөр өглөө эхлүүлэх ёстой байсан байцаалтыг Юн Сок Ёлын талаас эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргаж, хүсэлтийг нь хүлээн…
-
Намжаад байсан Лос Анжелесийн түймэр ахин газар авч, дэгдэх эрсдэлтэй байна

Өнгөрсөн долоо хоногт асч эхэлснээсээ хойш 150 орчим шоо дөрвөлжин км газрыг шатааж, 100 гаруй тэрбум ам.долларын хохирол учруулаад байгаа Лос Анжелесийн бүсийн ой хээрийн гал түймэр долоо хоногийн төгсгөлд намжаад байсан бол лхагва гарагаас эхлэн дахин газар авч, дэгдэх эрсдэл үүсээд байна. Цаг уурын урьдчилсан мэдээгээр лхагва гарагаас эхлэн Санта Ана салхины хурд нэмэгдэж,…
-
Израил, Хамасын хооронд гал зогсоох гэрээ байгуулагдлаа

Израил, Хамасын хооронд 15 сарын турш үргэлжилсэн дайныг өндөрлүүлэх гал зогсоох гэрээг талууд байгуулаад байгааг АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден батлан мэдэгдлээ. Энэ удаагийн гал зогсоох гэрээний зуучлагчаар АНУ болон Катар улсууд голлох үүргийг гүйцэтгэж ажилласан юм. Катарын ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны сайд Мохаммед Аль-Тани 15-ны орой Катарын нийслэл Доха хотноо хийсэн мэдэгдэлдээ Израил болон Хамас бүлэглэл…
-
Мишель Обама Д.Трампын тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцохгүй

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама ирэх долоо хоногийн эхээр зохиогдох Д.Трампын тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцохгүй гэдгийг түүний ажлын албанаас мягмар гарагт мэдэгджээ. Барак болон Мишель Обама нарын ажлын албаны зүгээс гаргасан мэдэгдэлд “АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама 60 дах удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орох ёслолд оролцоно. Тэргүүн хатагтай асан Мишель Обама…