-
Д.Трамп гадаад татварын алба байгуулна гэв

Ирэх долоо хоногт тангараг өргөж, албандаа орох гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп гадаад татварын алба байгуулж, хөрш зэргэлдээх болон бусад улс орнуудын бараа бүтээгдэхүүний импортод ногдуулахаар зарласан өндөр татвар, хураамжийг тэрхүү албаараа дамжуулан цуглуулна хэмээн мэдэгджээ. Тэрээр “External Revenue Service” хэмээн нэрлэсэн гадаад татварын албыг байгуулах талаараа мягмар гарагт өөрийн хувийн нийгмийн сүлжээ болох…
-
НАТО далайн усан доогуурх кабелийг хамгаалах шинэ ажиллагааг эхлүүллээ

Өнгөрсөн жил Балтийн тэнгисийн усан доорх эрчим хүчний кабель гэмтэж, тасарсан хэрэг явдалтай холбогдуулан НАТО-гийн зүгээс кабелийн шугамыг хамгаалах шинэ ажиллагааг эхлүүлээд байна. Энэ талаар Финландын нийслэл Хельсинки хотноо зохиогдож байгаа НАТО-гийн чуулга уулзалтын үеэр НАТО-гийн ЕНБД Марк Рютте зарлан мэдэгдэж, “Baltic Sentry” хэмээн нэрлэсэн энэхүү ажиглалт тандалт, хамгаалалтын тусгай ажиллагаанд олон тооны эргүүлийн нисэх…
-
Израил, Хамасын хооронд гал зогсоох гэрээ байгуулахад ойрхон байна

15 сарын турш үргэлжилж байгаа Израил-Хамасын зөрчилдөөнийг өндөрлүүлэх гал зогсоох гэрээ байгуулагдахад ойрхон байгаа талаар яриа хэлэлцээний ойрын эх сурвалжууд мэдээлээд байна. Түүнчлэн гал зогсоох гэрээний яриа хэлэлцээг зуучлагч талуудын зүгээс даваа гарагт эцсийн байдлаар гаргасан гэрээний төслийг сөргөлдөгч талуудад өгч, танилцуулсан талаараа мэдээлсэн юм. Сөргөлдөгч талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа АНУ болон бүс…
-
Тайландын ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн хууль ирэх долоо хоногоос хүчин төгөлдөр болно

Тайланд улсын ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн хууль ирэх долоо хоногоос эхлэн хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхлэх гэж байна. Хуулийг таниулан сурталчилах олон нийтийн арга хэмжээний үеэр ЛГБТК хосууд гэрлэлтээ бүртгүүлэх үйл явц амар, хялбар байх болно гэдгийг засгийн газрын төлөөлөгч нар онцолжээ. Дээрх арга хэмжээг Тайландын засгийн газар НҮБ-тай хамтран даваа гарагт зохион байгуулж, үйл…
-
2 фунт стерлингийн зоосон дээр зохиолч Жорж Оруэллын хөргийг мөнхжүүлнэ

“1984”, “Амьтны ферм” зохиолуудаараа дэлхийд алдаршсан Английн зохиолч Жорж Оруэллын дурсгалыг хүндэтгэж, түүнийг нас барснаас 75 жилийн дараагаар Их Британийн үндэсний зоос үйлдвэрлэгч Royal Mint байгууллагын зүгээс зохиолчийн хөрөг бүхий 2 фунт стерлингийн зоос гаргахаар болсноо зарлажээ. 2 фунтын зоосны нэг талд зохиолж Ж.Оруэллын хөрөг байх бол нөгөө тал нь түүний “1984” зохиолоос сэдэвлэсэн, голдоо…
-
12 жилд нэг удаа тохиодог хинди шашны хамгийн том баяр даваа гарагт эхэллээ

Энэтхэгийн хинди шашны хамгийн том баярт тооцогддог, 12 жилд нэг удаа тохиодог Кумбх Мела хэмээх ариун угаалга үйлддэг баяр даваа гарагт тус улсын хойд хэсгийн Праяаграж хотод эхэллээ. Энэтхэгийн хамгийн ариун гэгддэг Ганга мөрний Ямуна голтой нийлсэн Сангам цутгалд ойрын 6 долоо хоногийн үргэлжлэх энэхүү шашны баярын үеэр олон мянган шүтлэгтнүүд голын усанд орж, сэтгэлээ…
-
Швейцарь, Серб улсууд Путин-Трампын уулзалтыг зохион байгуулах санал тавьжээ

Сүүлийн үед яригдаж эхлээд байгаа Трамп-Путин нарын уулзалтыг өөрийн улс оронд зохион байгуулах саналыг Швейцарь, Серб улсууд тавьжээ. Украины дайныг өндөрлүүлэх асуудлаарх энхийн яриа хэлэлцээг явуулах хүсэлтэй байгаагаа аль хэдийнээ талуудад илэрхийлсэн гэдгээ Швейцарийн ГХЯ-наас ням гарагт мэдэгдсэн байна. Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан В.Путиныг баривчлах тушаал тэдний уулзалтад саад болж магадгүй байгаа ч…
-
Страсбург хотын метронд осол гарч, 60 гаруй хүн бэртэж гэмтжээ

Өнгөрсөн бямба гарагт Францын Страсбург хотын метроны төв буудалд хоёр трамвай мөргөлдсөний улмаас 68 хүн бэртэж гэмтсэн талаар эрх баригчдын зүгээс мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр нэг трамвай тодорхойгүй шалтгааны улмаас зогсч, ухарч хөдлөх үед хуваарийн дагуу ирж явсан өөр нэг трамвай мөргөсөн бөгөөд осол гарах үед хоёр трамвайн жолоочийн бүхээгийн цонхнууд хагарч, хаалга нь салж…
-
Чэжү Эйр-ийн осолдсон онгоцны хар хайрцгууд ослын өмнөх 4 минутыг хурааж аваагүй байна

Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Солонгосын Муан хотын олон нисэх онгоцны буудалд осолдсон Чэжү Эйр компанийн нисэх онгоцны хоёр хар хайрцгаас гаргаж авсан дата мэдээллийг шалгаж үзэхэд эдгээр төхөөрөмжүүд онгоц осолдохоос өмнөх 4 минутын өмнө ажиллагаагүй болсон байжээ. БНСУ-ын Зам тээврийн яамнаас 1-р сарын 11-нд мэдэгдсэнээр хоёр хар хайрцаг буюу “нислэгийн мэдээлэл хураагч” болон “бүхээгийн дуу…
-
АНУ, Их Британи улсууд Оросын газрын тос, эрчим хүчний экспортын эсрэг хоригоо чангатгаж эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Украины дайныг санхүүжүүлж байгаа Москва-гийн эрчим хүчний салбарын орлогод сөргөөр нөлөөлөхийн тулд ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ аваад байна. Оросын эсрэг энэ удаагийн хоригт борлуулагчид, даатгалын компаниуд, газрын тос тээвэрлэгч олон зуун ачааны усан онгоцууд гээд 200 гаруй аж ахуй нэгж, хуулийн этгээд болон хувь хүмүүсийг багтаажээ. ОХУ-ын эсрэг…