-
Лос Анжелесын түймрийн улмаас 140 мянга орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод асч байгаа ой хээрийн түймрийн улмаас наад зах нь 5 хүн амиа алдаж, 140 мянган орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Одоогийн байдлаар тухайн хэсгийн Палисэйдс, Ийтон, Хёрст, Вудли гэсэн дөрвөн байршилд хэдэн мянган акр бүхий томоохон талбайг хамарсан түймэр асч байгаа бөгөөд 1000 гаруй байшин, барилга аль хэдийн…
-
Гренландыг эзэмших тухай Д.Трампын мэдэгдэлд Герман, Франц улсууд хариу мэдэгдэл хийлээ

Энэ долоо хоногийн эхээр Д.Трампын хийсэн Панамын суваг болон Гренланд аралд АНУ-ын хяналтыг тогтоохын тулд цэргийн хүч ашиглахыг үгүйсгэхгүй хэмээн хэлсэн үгийн хариуд Герман, Франц улсууд анхааруулгын шинжтэй мэдэгдлийг хийгээд байна. Д.Трамп Гренланд арал болон Панамын сувгийг эзэмших хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа бөгөөд үүнийгээ Америкийн үндэсний аюулгүй байдлын онцгой чухал асуудал гэдгийг онцолсоор…
-
Өмнөд Солонгосын эрх баригчид ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах тогтоолыг сунгалаа

Өмнөд Солонгосын эрх баригчид бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сок Ёлыг өнгөрсөн сард гэнэтийн цэргийн онц байдал зарласных нь төлөө баривчлах тогтоолын хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авчээ. Баривчлах тогтоолын хугацаа даваа гаригийн шөнө дунд (ET 10:00) дууссан боловч Сөүлийн баруун дүүргийн шүүх Авлигатай тэмцэх газрын (CIO) хүсэлтээр орон нутгийн цагаар мягмар гарагийн үдээс хойш…
-
Жэжү Эйр компанийн онгоц шувуун дайралтад өртсөн нь батлагдсан

Жэжү Эйр компанийн 7С2216 дугаар нислэгийн онгоц руу шувууд дайрсан гэдгийг Солонгос улсын Засгийн газар албан ёсоор баталлаа. Нисэх, төмөр замын ослыг мөрдөн шалгах зөвлөлийн мэдээлснээр онгоцны нэг хөдөлгүүрээс “өд” олдсон байна. Гэсэн хэдий ч ослын үеэр хоёр хөдөлгүүр эвдэрсэн эсэхийг шалгаж байгаа аж. Ослын мөрдөн байцаалтын зөвлөлийн дарга Ли Сын Ёол “Газрын хөрснөөс хөдөлгүүрийг…
-
Meta компанийн ТУЗ-ийн шинэ гишүүд томилогджээ

Facebook-ийн толгой компани болох Meta-гийн ерөнхий захирал Марк Цукерберг тус компанийн ТУЗ-ийн шинэ гишүүдийг танилцуулаад байна. Марк Цукерберг Meta компанийн ТУЗ-ийн гурван шинэ гишүүнийг танилцуулсан албан ёсны мэдэгдэл бүхий нийтлэлийг мягмар гарагт өөрийн Facebook хуудсандаа нийтэлжээ. Тэрээр холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC-гийн ерөнхийлөгч Дана Уайт, хөрөнгө оруулалтын хэд хэдэн томоохон компанийг эзэмшдэг…
-
Европын Комиссын ерөнхийлөгч уушгины хатгаа туссан байна

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен уушгины хатгалгаа туссаны улмаас хуваарьт уулзалтуудаа цуцласан ч үүрэгт ажлаа ХБНГУ-ын Хановер хот дах гэрээсээ үргэлжлүүлэн явуулсаар байгаа талаар европын хэвлэлүүд мэдээлж байна. Яг одоогийн байдлаар тэрээр Хановер хот дах гэртээ амарч, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд түүнийг энэ сарын дунд хүртэлх бүх уулзалтуудаа цуцласан ч Урсула фон дер…
-
Төвдөд 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 126 хүн амь үрэгдээд байна

Мягмар гарагт Төвдөд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 126 хүн амь үрэгдэж, 188 хүн бэртэж гэмтэн, 3600 гаруй байшин барилга эвдэрч сүйдээд байгаа талаар Хятадын төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд байна. Түүнчлэн тухайн хэсэгт цахилгаан болон ундны усны тасалдал үүсчээ. Маш хүчтэй газар хөдлөлтийн дараах чичиргээ хөрш зэргэлдээх Балба болон Энэтхэг улсын…
-
Нью Йорк хот түгжрэлийн хураамж авдаг АНУ-ын анхны хот болов

Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагаас даваа гарагт шилжих шөнө түгжрэлийн хураамж авч эхлэх системийг ажиллуулж эхэлснээр Нью Йорк хот АНУ-ын түүхэн дэх түгжрэлийн хураамж авдаг анхны хот болоод байна. Энэ талаарх мэдэгдлийг Нью Йорк хотын зам тээврийн асуудал эрхэлсэн MTA байгууллагын гүйцэтгэх захирал Жанно Либер сэтгүүлчдэд мэдээлжээ. Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг өнгөрсөн…
-
АНУ-д хүйтний эрч чангарсны улмаас 5 хүн амиа алдаад байна

АНУ-ын хойд хэсгийн нутгуудаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурч эхэлсэнтэй холбогдуулан Мэрилэнд, Виржиниа, Баруун Виржиниа, Канзас, Миссури, Кентаки, Арканзас гэсэн долоон мужид онц байдал зарлаад байна. Хүйтэн цаг агаарын улмаас мөн тус улсад хамгийн багадаа 5 хүн амиа алджээ. Хохирогчдын дийлэнх нь үзэгдэх орчин хязгаарлагдсан, хальтиргаа гулгаа ихтэй зам дээр гарсан авто ослоор амиа…
-
116 настай Бразилын гэлэнмаа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорлоо

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болох Япон улсын иргэн, 116 настай Томико Итока өнгөрсөн 12-р сарын 29-ний өдөр Ашияа хот дах ахмадын асрамжийн газарт нас барсныг өнгөрсөн бямба гаригт мэдээлсэн байна. Ийнхүү Томико Итока агсны нас барсантай холбоотойгоор дэлхийн хамгийн өндөр настай хүнээр өдгөө 116 настай Бразилын гэлэнмаа Ина Канабарро Лукас тодроод байна. Түүнийг өнөөдрийн…