Category: Дэлхий

  • Б.Ассадын эхнэр гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан талаарх мэдээллийг Кремль үгүйсгэв

    Б.Ассадын эхнэр гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан талаарх мэдээллийг Кремль үгүйсгэв

    ОХУ-д гэр бүлийн хамтаар улс төрийн орогнол хүсэн амьдарч байгаа Сирийн татан буугдсан ерөнхийлөгч Башар аль-Ассадын эхнэр Асма аль-Ассад гэрлэлтээ цуцлуулж, Оросоос явах хүсэлтэй байгаа тухай сүүлд цацагдсан мэдээллийг Кремлийн зүгээс үгүйсгэжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Б.Ассадын эхнэрийг гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаагүй гэдгийг мэдэгдсэн байна. Мөн тэрээр Б.Ассадыг Москвад гэрийн хорионд байгаа, түүний эд хөрөнгийг…

  • ХАМАС бүлэглэлийн удирдагчийн амийг хөнөөснөө Израил хүлээн зөвшөөрчээ

    ХАМАС бүлэглэлийн удирдагчийн амийг хөнөөснөө Израил хүлээн зөвшөөрчээ

    Хамас бүлэглэлийн удирдагч Ишмаил Ханияг өнгөрсөн 7-р сарын 31-нд Ираны нийслэл Тегеранд хөнөөсөн болохыг Израилын Батлан хамгаалахын сайд Израэл Катц даваа гаригт мэдэгдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээд байна. Израил улс Хамас-ын удирдагчийг хөнөөснөө анх удаагаа хүлээн зөвшөөрч, нотлон мэдэгдсэн нь энэ боллоо. Хамас-ын удирдагчийг Ираны нийслэл Тегеран хотын нэгэн барилга дотор байхад нь дайран…

  • 2025 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд 5 нэр дэвшигч өрсөлдөхөөр болов

    2025 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд 5 нэр дэвшигч өрсөлдөхөөр болов

    Ирэх оны эхээр явагдах Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд 5 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон байна. Тус улсын Сонгуулийн төв хороо даваа гаригт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг баталж, одоогийн ерөнхийлөгч А.Лукашенког оролцуулаад нийтдээ 5 хүн сонгуульд оролцох боломжтой болсон байна. Беларусь улсын Сонгуулийн төв хороо 2025 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг дэмжсэн иргэдийн гарын үсгийн тоог тоолсны…

  • Луижи Манжионе өөрийгөө аллагын хэрэгт буруугүй гэж мэдүүлжээ

    Луижи Манжионе өөрийгөө аллагын хэрэгт буруугүй гэж мэдүүлжээ

    АНУ-ын эрүүл мэндийн даатгалын UnitedHealthCare компанийн гүйцэтгэх захирал Брайн Томпсоныг буудан хороосон хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Луижи Манжионе-гийн анхан шатны шүүх хурал даваа гарагт болсон байна. Түүний шүүх хурал Нью-Йорк мужийн шүүхэд болж байгаа бөгөөд Луижи Манжионег нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг, терроризмын шинжтэй хүн амины хэрэг, хууль бус галт зэвсэг биедээ авч явсан, хууль бус…

  • Нью-Йоркийн метронд хүн шатаасан хэргийн сэжигтэнг хүн амины хэрэгт буруутгав

    Нью-Йоркийн метронд хүн шатаасан хэргийн сэжигтэнг хүн амины хэрэгт буруутгав

    Нью-Йорк хотын метронд эмэгтэй хүнийг шатаасан хэргийн сэжигтэн, 33 настай Себастьян Запета-г нэг болон хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт, мөн гал тавьсан давхар хэрэгт буруутгасныг даваа гаригт хотын цагдаагийн газраас мэдэгджээ. Сэжигтэн этгээд метронд унтаагаараа зорчиж явсан эмэгтэйн хувцсыг асаагуураар шатаасны улмаас хохирогч хормын дотор шатаж, хэдийгээр цагдаа нар галын хөөсөөр галыг унтраасан ч тэрхүү…

  • Албани улс TikTok-ийг нэг жилийн хугацаанд түр хориглоно

    Албани улс TikTok-ийг нэг жилийн хугацаанд түр хориглоно

    Өнгөрсөн сард 14 настай сурагч өөр сурагчид хутгалуулан амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Албани улсад TikTok аппликейшны хэрэглээг нэг жилийн хугацаанд түр хориглох шийдвэрийг засгийн газраас гаргасныг Албанийн ерөнхий сайд зарлан танилцуулжээ. Тэрээр тус аппликейшныг хүүхэд багачуудын дундах үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийг нэмэгдүүлж байгаа явдалд буруутгасан байна. Дээрх хэрэг явдал нь сошиал медиа буюу нийгмийн сүлжээний…

  • Ж.Байден 37 хоригдлын цаазын ялыг насаар нь хорих ял болгон хөнгөрүүлжээ

    Ж.Байден 37 хоригдлын цаазын ялыг насаар нь хорих ял болгон хөнгөрүүлжээ

    АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден холбооны цаазын ялтай 40 хоригдлоос 37 хоригдолд энэрэнгүй хандаж, тэдний цаазын ялыг хөнгөрүүлж, насаар нь хорих ял болгон өөрчлөх ерөнхийлөгчийн өршөөл үзүүлсэн байна. Ерөнхийлөгчийн өршөөлд багтаж чадаагүй цаазын ялтай 3 хоригдлын нэг нь 2013 оны Бостоны марафон гүйлтийн үеэр тэсрэх бөмбөгийн халдлага үйлдсэн Жохар Царнаев, бол нөгөө хоёр нь 2015 онд 9…

  • Нигери улсад дахин олны хөлд дарагдаж, хүний амь нас эрсэдсэн хэргүүд гарлаа

    Нигери улсад дахин олны хөлд дарагдаж, хүний амь нас эрсэдсэн хэргүүд гарлаа

    Өнгөрсөн амралтын өдрүүдээр Африкийн Нигери улсад дахин олны хөлд дарагдаж хүний амь нас олноороо эрсэдсэн хэргүүд гарсан байна. Тодруулбал өнгөрсөн бямба гаригт тус улсын зүүн өмнөд хэсгийн Окижа хотод зохиогдсон зул сарын хандивын арга хэмжээний үеэр 22 хүн олны хөлд дарагдаж, амиа алдсан талаар хотын цагдаагийн газраас мэдэгджээ. Тухайн арга хэмжээнд ирсэн иргэдэд будаа, ургамлын…

  • Словак улсын ерөнхий сайд ОХУ-д айлчилж, В.Путинтэй уулзав

    Словак улсын ерөнхий сайд ОХУ-д айлчилж, В.Путинтэй уулзав

    Словак улсын ерөнхий сайд Роберт Фицо ням гарагт ОХУ-д гэнэтийн албан айлчлал хийж, айлчлалын үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд бараалхаж, яриа хэлэлцээ хийсэн байна. Ийнхүү тэрээр ОХУ Украинд халдан довтолсноос хойш барууны ертөнцөөс Москвад айлчилсан гурав дахь удирдагч боллоо. Роберт Фицо нь ЕХ-ны Украинд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа явдлыг нээлттэй шүүмжилж, эсэргүүцдэг улс төрчдийн нэг бөгөөд…

  • ЕХ-ны удирдагчид Финланд улсад чуулав

    ЕХ-ны удирдагчид Финланд улсад чуулав

    Умард болон өмнөд Европын орнуудын удирдагчдын чуулга уулзалт Финланд улсын уугуул сами ястны нийслэл гэгддэг Инари хотноо зохион байгуулагдлаа. ЕХ-ны удирдагчдын чуулга уулзалтын үеэр ЕХ-ын аюулгүй байдлын асуудлын талаар голлон хэлэлцсэн ба ЕХ-ны дээд төлөөлөгч Кайа Каллас Оросын шууд аюул заналхийллийн талаар тодотгож, батлан хамгаалах салбарыг улам бэхжүүлж, энэ салбар дах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй…