-
2024 оны олон улсын онцлох үйл явдлууд

Энэ жил дэлхийн 60 гаруй улсад парламентын, ерөнхийлөгчийн, нэгдсэн, орон нутгийн гэх зэрэг бүхий л түвшний сонгуулиуд явагдсанаараа хамгийн олон улсад сонгууль явагдсан жилээр нэрлэгдлээ. Их Британи, Герман, Франц, Япон гэх зэрэг дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улс орнуудын засгийн газрууд нуран унаж, шинэ засгийн газар байгуулах, ээлжит бус сонгууль явуулах гэх мэтчилэн улс төрийн тогтворгүй…
-
Өмнөд Солонгосын хууль тогтоогчид ерөнхий сайд Хан Док Су-г импичментээр огцруулах санал дэвшүүлэв

БНСУ-ын сөрөг хүчний хууль тогтоогчид ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичментээр огцруулах санал хураалтыг парламентад амжилттай явуулснаас хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа тус улсын төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч, Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Док Су-г мөн импичментээр огцруулах саналыг гаргаад байна. Сөрөг хүчний Ардчилсан намаас дэвшүүлсэн Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр томилох нэр дэвшигчийг Хан…
-
Евразийн эдийн засгийн холбоо хамтын ажиллагааны баримт бичгүүдийг баталлаа

Евразийн эдийн засгийн холбооны дээд байгууллага болох Евразийн эдийн засгийн комиссын дээд зөвлөл пүрэв гаригт ОХУ-ын Ленинград мужид хуралдаж, хуралд оролцогч талууд хамтын зах зээлийн үйл ажиллагаа зэрэг хэд хэдэн баримт бичгийг баталсан байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко, Киргизийн ерөнхийлөгч С.Жапаров нар мөн өдрийн хуралд оролцож, Евразийн эдийн засгийн холбоог даргалагч Армен улсын…
-
Израилын армийн үйл ажиллагаа нь Хамаст барьцаалагдсан 6 иргэний аллагад нөлөөлжээ

Израилын арми, зэвсэгт хүчний өнгөрсөн 8 дугаар сард Газын зурваст явуулсан цэрэг дайны үйл ажиллагаа нь Хамаст барьцаалагдсан Израилын 6 иргэний үхэлд нөлөөлсөн болохыг тус улсын зэвсэгт хүчний зүгээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүн харуулжээ. Түүнчлэн тухайн үед Рафах хотод цэргийн ажиллагаа явуулах үедээ Израилын цэргүүд тухайн байршилд барьцааны хүмүүс байгаа гэдгийг огт мэдээгүй байсныг…
-
“Bluey” хүүхдийн телевизийн цувралаар бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болжээ

BAFTA шагналт, BBC Studios-ийн бүтээл болох Английн “Bluey” хүүхдийн телевизийн цувралаар Disney кино компани бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болсон байна. BBC Studios болон Disney кино компанийн хамтран бүтээх уг кино 2027 онд кинотеатруудаар нээгдэж, улмаар Disney+, ABC iView, ABC Kids зэрэг платформуудаар дэлхийн үзэгчдэд хүргэхээр төлөвлөгджээ. Ээж, аав, бяцхан охин дүүтэйгээ амьдардаг, цэнхэр…
-
Өмнөд Солонгос улс “хэт хөгширсөн” нийгэм болсныг шинэ судалгааны дүн харууллаа

Өмнөд Солонгос улс “хэт хөгширсөн” нийгэм болсныг тус улсын Дотоод хэргийн яамнаас энэ долоо хоногт гарган танилцуулсан шинэ статистик судалгааны дүн харуулаад байна. Мягмар гарагт танилцуулсан статистик судалгааны дүнгээр тус улсын 5 хүн тутмын нэг нь 65 болон түүнээс дээш настай гэсэн үзүүлэлт гарсан нь Өмнөд Солонгос улсад хүн амзүй, насжилтийн хямрал гүнзгийрч байгааг илтгэн…
-
Хил холболтын төмөр зам, ураны төслийн талаар хэн юу хэлэв

Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Тиймээс эдгээр асуудал дээр УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг…
-
Эрдэмтэд 50,000 жилийн настай арслан зааны зулзагын сайтар хадгалагдсан үлдэгдэл олжээ

Оросын эрдэмтэд өнгөрсөн зун Сибирийн Якутын бүс нутгаас 50,000 жилийн настай арслан зааны бяцхан зулзагын сайтар хадгалагдсан үлдэгдлийг хайлсан хөлдүү цэвдэгээс олсноо олон нийтэд танилцуулжээ. Тэрхүү арслан зааны зулзагын үлдэгдлийг олдсон голын ай сав газрынх нь нэрээр “Яна” хэмээн нэрлэсэн бөгөөд дэлхийд хамгийн сайн хадгалагдан үлдсэн арслан зааны олдворт тооцогдож байгаа ажээ. “Яна”-гийн урт нь…
-
Ромын Пап Украин-Оросын дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээ явуулахыг уриалав

Католик шашинтны тэргүүн Ромын Пап Францис уламжлалт зул сарын баярын өдрийн мэндчилгээндээ Оросын Украинд халдан довтолсон дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээг урагшлуулж явуулахыг уриалсан байна. Тэрээр хэлэхдээ “хоёр талын хооронд баттай энх тайвныг тогтоох яриа хэлэлцээг явуулах үүд хаалгыг нээх зайлшгүй шаардлагатай байна” гэжээ. Гэгээн Петрийн гудманд цугласан олон мянган хүний өмнө хэлсэн үгэндээ Ромын Пап…
-
Зул сарын баяраар цохилт өгсөн явдлыг В.Зеленский “хүний үнэргүй, зэрлэг балмад” хэмээн тодорхойлов

Украины ерөнхийлөгч В.Зеленский зул сарын баярын өдөр Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд томоохон хэмжээний цохилт үзүүлсэн ОХУ-ыг “хүнлэг бус, хүний үнэргүй, зэрлэг балмад” хэмээн тодорхойлжээ. Украины агаарын зэвсэгт хүчний зүгээс зул сарын өдөр нийт 184 пуужин болон дроны цохилт үзүүлснийг тогтоож, ихэнхийг нь байндаа тусахаас өмнө буудан унагасан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн хүний амь нас…