-
Украины зэвсэгт хүчин Курскийн бүсэд шинэ сөрөг довтолгоог эхлүүллээ

Украины арми Оросын Курскийн бүсэд шинэ сөрөг довтолгоог эхлүүлээд байгаа талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс мэдэгджээ. Украины эрх баригчдын зүгээс ч мөн сөрөг довтолгоо явагдаж байгаа талаар мэдээлсэн байна. Украины талаас өнгөрсөн оны 8 сард Курскийн бүсэд анхны сөрөг довтолгоо, дайралтыг эхлүүлж байсан бөгөөд тухайн үед багагүй газрыг эзлэж байсан. Гэвч сүүлийн саруудад Оросын…
-
Румын, Болгар улсууд Шенгений бүсийн бүрэн эрхт гишүүн болов

2025 оны эхний өдөр Европын Румын болон Болгар улсууд албан ёсоор Шенгений бүсийн бүрэн эрхт гишүүн болж, энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэх ёслолын арга хэмжээнүүд дээрх улсуудын хилийн бүсэд зохион байгуулагджээ. Олон жил үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд иийнхүү зүүн Европын хоёр улс бичиг баримт, визний шаардлагагүйгээр чөлөөтэй зорчих боломжтой Шенгений бүсэд нэгдэн орж, Румын…
-
Cybertruck машинтай дэлбэрсэн этгээд тусгай хүчний цэрэг байсан бөгөөд дэлбэрэлтээс өмнө өөрийгөө буудсан байжээ

Шинэ оны эхний өдөр АНУ-ын Лас Вегас хотын Трамп зочид буудлын гадна Tesla Cybertruck машинд дэлбэрсэн этгээд АНУ-ын тусгай хүчний цэрэг байсан бөгөөд дэлбэрэлтээс өмнө өөрийгөө буудсан байсан талаар албаныхны зүгээс мэдээллээ. Лас Вегас хотын цагдаа түүнийг Колорадо мужийн Колорадо Спрингс хотоос гаралтай, 37 настай Мэттью Алан Ливелсбергер гэгч байсныг тогтоосон бол Кларк тойргийн шүүх…
-
Нью Орлеаны халдлагыг үйлдсэн этгээд ганцаараа үйлдсэн гэж ХМТ мэдэгдэв

Шинэ оны эхний өдөр АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеан хотод Ford F-150 загварын түрээсийн пикапавтомашинаар олныг дайрсан халдлага үйлдсэн этгээдийг ямар нэгэн хамтрагчгүй, ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа талаараа Холбооны мөрдөх товчооноос мэдэгдлээ. АНУ-ын иргэн, 42 настай Шамсуд-Дин Жаббарыэ үйлдсэн халдлагын улмаас 14 хүн амь үрэгдсэн бөгөөд тэрээр машинаасаа галт зэвсэгтэй бууж ирж гал нээснийхээ дараагаар цагдаа…
-
Дэлхийн хамгийн алдартай YouTube-чин MrBeast сүй тавьснаа зарлав

Дэлхийн хамгийн алдартай, хамгийн олон дагагчтай YouTube-чин болох MrBeast найз бүсгүй Теа Бойзентэй сүй тавьж, гэрлэхээр болсноо зарласан байна. MrBeast-ийн жинхэнэ нэрийг Жимми Дональдсон гэдэг бөгөөд тэрээр өнгөрсөн зул сарын баярын өдөр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. 26 настай контент бүтээгч залуу өвдөг сөгдөн, гэрлэх санал тавьж байгаа зургуудаа мөн нийтэлж, олон нийттэй хуваалцсан байна.…
-
Италийн Милан хот гадна орчинд тамхи татах явдлыг хоригложээ

Италийн санхүү болон хувцас загварын салбарын төв болох Милан хотод гадна орчинд, мөн олон нийтийн газруудад тамхи татах явдлыг хоригложээ. Уг хоригийг хотын агаарын бохирдлыг бууруулж, агаарын чанарыг сайжруулж, нийтийн эрүүл мэндийг дам тамхидалтаас хамгаалах зорилгоор 2021 оноос хойш хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд авч хэрэгжүүлээд байна. Гудамж талбай, олон нийтийн газруудад ил задгай тамхи татахыг…
-
2025 онд Бразил улс БРИКС-ийг даргалж, Болив улс БРИКС-ийн түнш орон болсноо зарлав

2025 оны 1-р сарын 1-ний өдөр Бразил улс БРИКС-ийг даргалах эрхээ гардан авлаа. Эгнээндээ 9 улсыг нэгтгээд байгаа, засгийн газар хоорондын хамтын ажиллагааны БРИКС байгууллагыг энэ онд даргалахаар болоод байгаа Бразил улс 2025 онд хөгжиж буй улс орнуудын хамтын ажиллагаанд голчлон анхаарлаа хандуулж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Бразил улсын засгийн газраас лхагва гарагт БРИКС-ийг даргалахтай…
-
Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлахаар мөрдөгчид түүний өргөөнд нэвтрээд байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өнгөрсөн сард цэргийн дэглэм тогтоох санаархал нь бүтэлгүйтсэн Ерөнхийлөгч Сок Ёлыг баривчлах захирамжийг хэрэгжүүлэхээр Ерөнхийлөгчийн өргөөнд нэвтрээд байна гэж Ёнхап агентлаг мэдээллээ. 12 дугаар сарын 3-нд Ерөнхийлөгч Юныг богино хугацаанд байлдааны байдал тогтоосонтой холбогдуулан бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлах захирамжийг авлигатай тэмцэх газар гаргасан юм. Гэсэн хэдий…
-
ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт зогссоноор Молдов улсад эрчим хүчний хямрал нүүрлэлээ

2025 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ-аас Украины газар нутгаар дамжуулан ЕХ-ны улс орнууд руу нийлүүлдэг байгалийн хийн урсгал зогслоо. Украины зүгээс ОХУ-ын Газпром компанитай байгуулсан байгалийн хийг дамжин өнгөрүүлэх гэрээгээ сунган үргэлжлүүлэхээс татгалзсан бөгөөд энэхүү өдрийг түүхэн өдөр хэмээн нэрлэсэн байна. Оросын Европт нийлүүлдэг байгалийн хийн экспортын орлого Украины эсрэг дайныг санхүүжүүлэхэд ашиглагдаж…
-
Монтенегро улсад гарсан халдлагын улмаас үндэсний хэмжээнд гашуудал зарлав

Монтенегро улсад шинэ оны эхний өдөр галт зэвсгийн халдлага гарч, халдлагын улмаас 10 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан тус улсад үндэсний хэмжээнд 3 хоногийн гашуудал зарлаад байна. Уг халдлага лхагва гаригт тус улсын өмнөд хэсгийн Цетине хотын нэгэн ресторанд гарч, тухайн ресторанд цугларсан зочдын дунд хэрүүл маргаан дэгдсэний улмаас нэгэн эрэгтэй галт зэвсэг гарган ирж, цугларсан…