-
15 дахь хоногтоо үргэлжилж буй жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 500-г давжээ

Иранд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал 2025 оны 12-р сарын 28-нд эхэлсэн юм. Нийслэл Техран хотод эхэлсэн уг жагсаал 31 аймгийн 100 орчим хотод тархаад байна. Өдөр ирэх тусам хурцдаж, өдгөө 15 дахь хоногтоо үргэлжилж буй уг жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 500-г давжээ. 490 жагсагч, 48 цагдаа амиа алдсан гэж хүний эрхийн байгууллага мэдээлсэн…
-
Густаво Петро: АНУ цэргийн хүчээр Колумбад халдах бодит аюул нүүрлэж байна᠌

Колумб улсын Ерөнхийлөгч Густаво Петро “АНУ цэргийн хүчээр Колумбад халдах бодит аюул нүүрлээд байна᠌” гэж мэдэгдлээ. “Колумб улс руу цэргийн хүчээр халдана” гэж Трамп өчигдөр сүрдүүлсэн байна. Үүний дараа Петро “АНУ бусад улс орныг АНУ-ын эзэнт гүрний нэг хэсэг хэмээн үзэж байна. АНУ Дэлхийд ноёрхох᠌оо больж, өөрсдийгөө Дэлхийгээс тусгаарлаж эхэллээ” хэмээн мэдэгджээ. Густаво Петро мөн…
-
Грийнландын иргэн бүрийг 10,000-100,000 доллароор хахуульдах санал хэлэлцэж байна

“АНУ-ын эрх баригчид Грийнландын иргэдийг Дани улсаас салан тусгаарлаж, АНУ-д нэгдэхийг ятгахын тулд тус арлын иргэдийг хахуульдах санал хэлэлцэж байна” гэж тухайн асуудлын талаар мэдээлэлтэй 4 эх сурвалж мэдээллээ. “АНУ-ын эрх баригчид яг хэдэн доллароор хахуульдах нь тодорхойгүй байгаа ч Грийнландын иргэн тус бүрт 10,000-100,000 ам.доллар өгөхөөр хэлэлцэж байна” гэж нэрээ нууцалсан уг 4 эх…
-
Иранд 12 дахь өдрөө үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал хурцдаж, улс даяар интернэтийн сүлжээг тасалжээ

Иранд 12 дахь өдрөө үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал улс орон даяар өргөжиж, байдал өдөр ирэх тусам хурцдаж байна. Ираны нийслэл Техран хотод анх тайван эхэлсэн уг жагсаал өдгөө Ираны 31 мужийн 100 хотод тэлж, улсыг хамарсан томоохон хэмжээний эсэргүүцэл болон хувирчээ. Ираны мөнгөн дэвсгэртийн ханш унасны дараа иргэд Засгийн газрыг эсэргүүцэн жагсааж, улсынхаа удирдагч Аятолла…
-
Цахим гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийг баривчилж, Хятадад хүлээлгэн өгчээ

“Ази тивийн олон орныг хамарсан цахим гэмт хэргийн сүлжээний бүлэглэлийн толгойлогчийг баривчилж, Хятадад хүлээлгэн өгсөн” гэж Камбож улсын эрх баригчид мэдээллээ. “38 настай, Хятад болон Камбож улсын иргэншилтэй Чен Зи гэх этгээдийг Хятад болон Камбожийн талууд олон сар мөрдөн шалгасны эцэст баривчилсан” гэж Камбожийн Дотоод хэргийн сайд мэдэгдэв. Түүний Камбож улсын иргэншлийг хүчингүй болгосон байна.…
-
АНУ-ын Цагаачлалын албаны ажилтан хүний аминд хүрчээ

АНУ-ын Цагаачлалын албаны ажилтан өчигдөр Миннеаполис хотод 1 хүний аминд хүрчээ. Энэ нь АНУ даяар улс төрийн маргаан дагуулав. 37 настай, АНУ-ын иргэншилтэй Рений Николь Гүүд гэх эмэгтэй Цагаачлалын албаны ажилтнаас машинаар зугтах гэж оролдоод, буудуулж амиа алджээ. Миннеаполис хотын дарга Жэкоб Фрэй “Цагаачлалын албаны ажилтан эрх мэдлээ болгоомжгүй ашигласнаас болж, хүний аминд хүрсэн” хэмээн…
-
Венесуэлийн газрын тос тээвэрлэж явсан, Оросын төрийн далбаатай хөлөг онгоцыг АНУ булаан эзэлжээ

Атлантын далай болон Карибын тэнгист Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж явсан хоёр хөлөг онгоцыг булаан эзэлснээ АНУ мэдэгдлээ. Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж явсан, Оросын тугтай хөлөг онгоцыг Исланд, Шотландын хооронд орших тэнгист явж байхад нь АНУ-ын арми зогсоож, булаан эзэлсэн байна. Уг ажиллагаанд Их Британийн арми тусалжээ. Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж явсан өөр улсын хөлөг онгоцыг…
-
Энтони Жошуа зодог тайлж байгаагаа зарласан уу?

Их Британи гаралтай, боксын хүнд жингийн аварга Энтони Жошуа 2026 он гарахын өмнөхөн Нигери улсад явж байгаад автын осолд орсон билээ. Түүний бэлтгэлийн багийн 2 хүн буюу дотно 2 найз нь уг ослоор амиа алдсан юм. Харин машины зүүн хойно сууж явсан Энтони Жошуа жолоочтойгоо хамт амьд гарсан аж. Тэгвэл Энтони Жошуагийн сууж явсан машины…
-
Мачадо өөрийгөө Ерөнхийлөгч болох ёстой гэж үзэж байна

АНУ-ын арми өнгөрсөн бямба гарагт Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан билээ. Мадурогийн оронд Венесуэлийн Сөрөг хүчний намын дарга Мариа Корина Мачадо өөрийгөө Ерөнхийлөгч болох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мягмар гарагт тэрбээр “Бид улс орныхоо ард иргэдийн төлөө ажиллахад бэлэн” гэж мэдэгдэв. АНУ-ын арми Венесуэлийн нийслэл Каракас хот руу халдаж Мадурог баривчилсны дараа Мачадо…
-
АНУ цэргийн хүч хэрэглэхгүйгээр Грийнландыг худалдаж авах хувилбарыг хэлэлцэж байна

“Трамп болон түүний Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Дани улсын эзэмшдэг Грийнланд арлыг худалдаж авах хувилбарыг идэвхтэй хэлэлцэж байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт лхагва гарагт мэдэгдлээ. Грийнланд болон Дани улс Грийнландыг зарахгүй гэдгээ ахин дахин мэдэгдэж байна. Трампын захиргаа Грийнландыг зэвсгийн хүчээр булааж авах бодлоосоо яагаад татгалзсан талаар асуухад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч…