-
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи амиа алдсан нь тогтоогджээ

Өчигдөр буюу 2-р сарын 28-нд АНУ-ын арми Израилийн армитай хамтарч Иран руу халдсанаар бас нэгэн аймшигт дайн эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи өчигдрийн АНУ болон Израилийн хийсэн томоохон довтолгооны үеэр амиа алдсан гэж өчигдөр орой мэдэгдэж байв. Тэгвэл Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи нас барсан нь өнөөдөр албан…
-
Netflix Warner Bros компанийг худалдаж авахаа больж, оронд нь Paramount $111 тэрбумаар худалдаж авахаар тохирчээ

Netflix компани өнгөрсөн 12-р сард Warner Bros компанийг 82 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцож байлаа. Энэ мэдээ гарснаас хойш энтертайнмент салбар даяар шуугиан дэгдэж байсан юм. Учир нь зах зээлд хамгийн их эзлэх хувьтай Netflix компани өөр бас нэгэн том компани болох Warner Bros-ыг худалдаж авснаар зах зээлд монопол үүсгэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд анхаарцуулж байв.…
-
Сар 2026 онд ганцхан удаа бүтэн хиртэнэ

Сар 2026 онд ганцхан удаа бүтэн хиртэнэ. Тэр нь 3 дугаар сарын 3-ны мягмар гарагт тохионо. Нийт 5 цаг 38 минут үргэлжлэх уг хиртэлтийн бүтэн хиртэлт хугацаа нь 58 минут 19 секунд. Дэлхийн сүүдрээр Сар дайран өнгөрөхдөө улайрч харагддаг. Агаар мандал дахь тоос, аэрозолын хэмжээнээс хамаараад өнгө нь тод хүрэнгээс бүдэг хүрэн өнгөтэй үзэгдэх юм…
-
Данийн Ерөнхий сайд Грийнландын хувь заяаг шийдэхийн тулд ээлжит бус сонгууль зарлажээ

Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен 3-р сарын 24-нд ээлжит бус сонгууль зарлаж, “Ирэх 4 жил бидний ирээдүйг шийдэх хамгийн чухал үе байх болно” хэмээн мэдэгдлээ. Өчигдөр болсон парламентын хурлын үеэр Метте Фредериксен “Даничууд, европчууд бид хөл дээрээ бат зогсох ёстой үе ирж байна. Бид АНУ-тай холбоотой харилцаагаа тодорхойлох ёстой. Улс орны аюулгүй байдал ирэх…
-
БНХАУ цэргийн 9 дээд албан тушаалтнаа огцруулжээ

БНХАУ-д ирэх долоо хоногт төрийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Үүнтэй холбогдуулан төрийн 19 дээд албан тушаалтныг огцруулжээ. Тэдний 9 нь цэргийн дээд албан тушаалтан байв. Эдгээр албан тушаалтныг огцруулсан шалтгаан тодорхойгүй байна. Тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпин 1-р сард БНХАУ-ын цэргийн генерал Жанг Юошиаг албан тушаалаас нь чөлөөлж байв. Түүнийг яагаад албан…
-
АНУ-д сурч байхдаа бэлгийн хүчирхийлэлд холбогдсон Э.Билгүүнд 8 жил хорих ял оноолоо

АНУ-д сурч байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдсон монгол оюутан Э.Билгүүнд шүүх 8 жил хорих ял оноолоо. Корнелл их сургуульд 100% тэтгэлгээр суралцаж байсан, Монгол Улсын иргэн Э.Билгүүн 2024 онд оюутны байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэгдэн, өнгөрсөн 11-р сард түүний мэдээлэл олон нийтэд цацагдаж байв. Тэрбээр 2024 оны 9-р сард Корнелл их сургуулийн эмэгтэй оюутны…
-
Хиллари Клинтон Эпштэйний талаар мэдүүлэг өгснийхөө дараа Трампаас мэдүүлэг авахыг шаарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 2 долоо хоногийн өмнө бэлгийн хүчирхийлэгч асан Жеффри Эпштэйний материалд нэр дурдагдсан. Үүний дараа Билл, түүний эхнэр, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон хоёр Конгрессын өмнө мэдүүлэг өгөхөөр болсон билээ. Тэгвэл пүрэв гарагт Хиллари Клинтон Конгрессын өмнө мэдүүлэг өгснийхөө дараа “Би үнэхийг харахыг хүсэж байна” гэж мэдэгджээ. Сонсголын…
-
Пакистаны тал Афганистаны хотуудыг бөмбөгдөж эхэллээ

Пакистан улс хилийн маргаантай байгаа Афганистаны Кабул болон Кандахар хотыг өнөөдөр үүрээр бөмбөгдөж эхэлсэн талаар Пакистаны эрх баригчид мэдээллээ. Пакистаны эрх баригчид “Афганистаны хийсэн гэнэтийн халдлагуудад хариу болгож, хотуудыг нь бөмбөгдөж эхэлсэн” гэж мэдэгджээ. Афганистаны Талибан хотын хэвлэлийн төлөөлөгч X платформ дээр бичсэн мэдэгдлээ “Пакистаны халдлагын эсрэг хариу арга хэмжээ авч эхэлсэн” гэж мэдэгдсэн ч…
-
Ким Жон Ун АНУ-д тал засаж эхэллээ

Ким Жон Ун Вашингтонд 2-р сарын 26-ны пүрэв гарагт хүргүүлсэн мэдэгдэлдээ Хойд Солонгосын цөмийн зэвсэг болон үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж, АНУ-тай хамтран ажиллаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр тус мэдэгдэлдээ “Хойд Солонгосын цөмийн зэвсгийн байр суурийг АНУ хүндэтгэж, цөмийн зэвсгээ хадгалж үлдэхийг зөвшөөрвөл АНУ-тай Хойд Солонгос нөхөрлөж, хамтран ажиллахад бэлэн” хэмээн мэдэгджээ. Доналд Трамп 4-р сард…
-
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украиныг газрын тосны нийлүүлэлт “албаар” саатуулсан хэрэгт буруутгажээ

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украиныг газрын тосны нийлүүлэлт саатуулсан хэрэгт буруутгасныхаа дараа эрчим хүчний гол төвүүддээ цэрэг байрлууллаа. Виктор Орбан Оросоос Унгар болон Словак улс руу газрын тос нийлүүлдэг гол шугам болох Дружбаг нээлгүй албаар саатуулж, Унгарт ирэх Оросын газрын тосны нийлүүлэлтэд саад болж байгаад Украиныг буруутгасан байна. Оросоос Унгар болон Словак улс руу…