-
Криштиану Роналду аюулгүй байдалдаа санаа зовон, Саудын Арабаас явлаа

Криштиану Роналду 3-р сарын 2-ны даваа гаргийн орой эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт хувийн онгоцоороо Саудын Арабыг орхиж, Испани улсын Мадрид хот руу нисжээ. Тэрбээр хэдхэн цагийн дараа Мадрид хотод аюулгүй газардсан байна. Ираны арми Саудын Арабын Дубай, Рияд хотыг бөмбөгдсөний дараа хөлбөмбөгийн супер од Криштиану Роналду аюулгүй байдалдаа санаа зовон, Саудын Арабыг түр орхихоор шийдсэн бололтой.…
-
Эммануэль Макрон: Эрх чөлөөтэй болохын тулд бид бусдыг айлгадаг байх ёстой

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Франц улс цөмийн бөмбөгийн цэнэгт хошуугаа нэмэгдүүлэх болсныг зарлалаа. Тус улс цөмийн зэвсгийн шинэ төлөвлөгөөндөө Их Британи, Герман, Польш, Нидерланд, Белги, Грек, Швед, Дани зэрэг Европын 8 оронтой хамтарч ажиллахаар болсныг Макрон онцлов. Эммануэль Макрон “Эрх чөлөөтэй болохын тулд бид бусдыг айлгадаг байх ёстой. Дараагийн 50 жил цөмийн зэвсгийн эрин…
-
Израилын арми Иран, Ливан улсыг зэрэг бөмбөгдөж эхэллээ

АНУ “Иранд хамгийн том цохилт өгөх мөч ойртож байна” гэж мэдэгдсэний дараа Израилын тал өнөөдөр үүрээр Ираны нийслэл Техран болон Бейрут хотыг эрчимтэй бөмбөгдөж эхэллээ. Өчигдөр Саудын Арабын Рияд хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яамны байрыг Иран хоёр дроноор бөмбөгджээ. Мөн Саудын Араб дахь АНУ-ын эзэмшдэг Дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрийг бөмбөгдсөн байна. Үүний…
-
Ливанд 31 хүн амиа алдаж, 149 хүн гэмтжээ

Ойрх Дорнод дахь Ираны дайн үргэлжилж буй энэ үеэр Израил улс болон Ливан дахь “Хезболла” зэвсэгт бүлэглэл хоорондоо гал нээжээ. Ливан улсад хийсэн Израилын уг цохилтын улмаас 31 хүн амиа алдаж, 149 хүн гэмтсэн гэж Ливаны Эрүүл мэндийн яам мэдээллээ. Бямба гарагт АНУ, Израил хамтарч Иран руу гэнэтийн цохилт хийсний улмаас Ираны дээд удирдагч Аятолла…
-
АНУ-ын Иран руу хийж буй дайралтад Их Британи цэргийн баазаа ашиглуулахаар болжээ

АНУ-ын явуулж буй Ираны эсрэг байлдааны ажиллагаанд цэргийн баазаа ашиглуулахаар болсноо Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгдлээ. “Их Британи улс одоогоор уг цэргийн ажиллагаанд оролцоогүй байгаа ч Ираны хариу цохилт Британийн иргэдийн амь насыг эрсдэлд оруулж байгаа тул Ойрх Дорнодын бүс нутаг дахь цэргийн 2 баазаа АНУ-д ашиглуулахаар болсон” гэж Кир Стармер үүнийгээ тайлбарлав.…
-
Трамп: Зэвсгээ хураалгаад бууж өг. Эсвэл үхэлтэй нүүр тул. Тийм ч таатай үхэл байхгүй шүү

Трамп 3-р сарын 1-ний ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ираны Хувьсгалт гвардыг “Зэвсгээ хураалгаад бууж өг. Эсвэл үхэлтэй нүүр тул. Тийм ч таатай үхэл байхгүй шүү” хэмээн сүрдүүллээ. Тэрбээр АНУ бүх зорилгоо биелүүлэх хүртэл Иранд явагдаж буй цэргийн ажиллагаа үргэлжилнэ. Илүү олон америк цэрэг амь үрэгдэж магадгүй” гэж мэдэгдсэн байна. Трамп 5 минутын…
-
Израилд Иран цохилт өгсний улмаас 9 хүн амиа алдаж, 27 хүн гэмтжээ

АНУ болон Израил хамтарч, 2-р сарын 28-ны бямба гарагт Иранд гэнэтийн цохилт өгсний дараа Ойрх Дорнод даяар Иран хариу цохилт өгч эхэлсэн аж. Тэгвэл өчигдөр Ираны тал Израилын Бейт-Шемеш хотод пуужингаар цохилт өгсний улмаас 9 хүн амиа алдаж, 27 хүн гэмтжээ. Ираны цохилтын улмаас Арабын Нэгдсэн Эмират Улсад нэг хүн, мөн Кувайт улсад нэг хүн…
-
АНУ Ираны охидын сургуульд цохилт өгсний улмаас 153 хүн амиа алджээ

АНУ Ираны өмнөд хэсэгт орших охидын сургуульд цохилт өгсний улмаас 153 хүн амиа алдсан гэж Ираны эрх баригчид мэдээлжээ. Иран уг осолд АНУ болон Израилийг буруутгасан байна. АНУ-ын цэргийн Өмнөд Командлал тухайн ослын талаар шалгаж байгаа гэж мэдэгдэв. Бямба гарагт АНУ, Израиль хоёр Иран руу гэнэтийн цохилт өгснөөс хойш Иранд одоогийн байдлаар 201 хүн амиа…
-
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи амиа алдсан нь тогтоогджээ

Өчигдөр буюу 2-р сарын 28-нд АНУ-ын арми Израилийн армитай хамтарч Иран руу халдсанаар бас нэгэн аймшигт дайн эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи өчигдрийн АНУ болон Израилийн хийсэн томоохон довтолгооны үеэр амиа алдсан гэж өчигдөр орой мэдэгдэж байв. Тэгвэл Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи нас барсан нь өнөөдөр албан…
-
Netflix Warner Bros компанийг худалдаж авахаа больж, оронд нь Paramount $111 тэрбумаар худалдаж авахаар тохирчээ

Netflix компани өнгөрсөн 12-р сард Warner Bros компанийг 82 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцож байлаа. Энэ мэдээ гарснаас хойш энтертайнмент салбар даяар шуугиан дэгдэж байсан юм. Учир нь зах зээлд хамгийн их эзлэх хувьтай Netflix компани өөр бас нэгэн том компани болох Warner Bros-ыг худалдаж авснаар зах зээлд монопол үүсгэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд анхаарцуулж байв.…