-
Воган Гетинг Их Британи төдийгүй Европ дахь анхны хар арьст удирдагч боллоо
Воган Гетинг өнгөрсөн бямба гаригт болсон Уэльсийн Хөдөлмөрийн намын удирдлагын өрсөлдөөнд ялснаар Уэльсийн хагас автономит засгийн газрын анхны хар арьст удирдагч болжээ
-
Хамасын цэргийн удирдагч Марван Исса амиа алдсан гэж мэдэгдэв
Хамас бүлэглэлийн удирдагч Марван Исса Израилийн агаарын цохилтын үеэр амиа алдсан гэж Цагаан ордны албаны хүн Жейк Салливан мэдэгдэв
-
Нигер АНУ-тай байгуулсан цэргийн гэрээгээ цуцаллаа
Нигерийн цэргийн засгийн газар энэ долоо хоногт АНУ-ын дипломат болон цэргийн албан тушаалтнуудтай өндөр түвшний хэлэлцээ хийснээс хэд хоногийн дараа Батлан хамгаалах яамны цэргийн албан хаагчид болон иргэний ажилтнуудыг Нигерт ажиллуулахыг зөвшөөрсөн АНУ-тай байгуулсан хэлэлцээрээ цуцалснаа зарлалаа
-
Доналд Трамп залилангийн хэргээр төлөх ёстой 464 сая долларыг баталгаажуулах компани олж чадсангүй
Ерөнхийлөгч асан давж заалдах хүсэлтээ үргэлжлүүлэхийн тулд мөнгөө бэлнээр бүрэн төлөх эсвэл бонд барьцаалах ёстой
-
Владимир Путин сонгуульд ялсныхаа дараа Улаан талбайд үг хэллээ
Тэрээр Москвагийн Улаан талбайд Крымыг өөртөө нэгтгэсний 10 жилийн ой болон Украины өмнөд болон зүүн хэсгийн бүс нутгийг эзлэн авсны 10 жилийн ойг угтаж байна хэмээгээд Крым ОХУ-д буцаж ирснийг сайшаан хэллээ
-
Олон тооны нисгэгчгүй онгоцны халдлагыг аюулгүй болгосон гэж ОХУ мэдэгдэв
Хамгийн том халдлага Оросын өмнөд хэсгийн Краснодар мужид болсон бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрийг онилжээ
-
Бразилд тус улсын хамгийн өндөр дулааны температур бүртгэгджээ
Бразилийн засгийн газрын мэдээллийн агентлаг “Ням гаригийн өглөө баруун зүгийн Гуаратиба дүүрэгт 62.3 цельсийн хэм бүртгэгдсэн бөгөөд энэ нь Риогийн дулааны хэмийн дээд түвшинг тогтоогоод байна” хэмээн мэдээлжээ
-
Испанийн тариаланчид трактортой жагсав
Испанийн тариаланчид нийслэл Мадрид хотод жагсаалаа үргэлжлүүлж байна. Ойролцоох мужуудаас трактортой олон тариаланч Мадридад ирж, Испанийн ХАА, загасны аж ахуй, хүнсний салбартай холбоотой газруудын ойролцоо цугларч Европын холбооны хөдөө аж ахуйн бодлогыг эсэргүүцэн жагслаа. Жагсаалд 100 гаруй трактортай, 1000 гаруй тариаланч оролцсон гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Польш, Бельги, Испани зэрэг орнуудын тариаланчид…
-
Хэд хэдэн хүнийг буудсан байж болзошгүй этгээдийг Нью Жерси мужид баривчилсан байна
Пенсильвани мужид хэд хэдэн буудлага үйлдсэн байж болзошгүй этгээдийг Нью Жерси мужид баривчилсан тухай АНУ-ын цагдаа мэдэгдлээ
-
Израилийн довтолгоонд 21 хүн амиа алдав
Израилийн арми 17-ны өдөр Газын зурвасын төв, өмнөд бүсийн олон газрыг бөмбөгдөж 21 хүн үрэгдлээ