-
Микаса гүнж 101 насандаа таалал төгслөө

Японы эзэн хааны гэр бүлийн гүнж Микаса өнөөдөр өглөө 101 насандаа таалал төгсжээ. Гүнж Микаса нь талийгаач эзэн хаан Шоуагийн дүү хунтайж Микасагийн бэлэвсэн эхнэр байсан. Тэрээр өнгөрсөн 3-дугаар сарын 3-нд цус харвалт, уушгины хатгалгааны улмаас Токио дахь Гэгээн Люкийн олон улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Анх эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч баруун гар, хөлнийх…
-
Дональд Трампын ээлжит томилгооны сонголтууд тодорлоо

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Д.Трампын томилгооны талаарх мэдээллүүд ар араасаа цуварсаар байна. Дональд Трамп АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Флорида муж улсын сенатч Марко Рубиог нэр дэвшүүллээ. Тэрээр энэ талаарх мэдэгдэлдээ “Марко манай үндэстний хүчирхэг хамгаалагч, холбоотнуудын маань үнэнч анд нөхөр, бидний дайснуудын хувьд хэзээ ч ухарч няцахгүй, аймшиггүй дайчин байх болно” гэжээ.…
-
Бразилын Дээд шүүхийн байрны гадаа дэлбэрэлт болж, нэг хүн амь үрэгджээ

Орон нутгийн цагаар лхагва гаригийн орой Бразил улсын Дээд шүүхийн байрны гадна хоёр дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амь үрэгдсэн байна. Дэлбэрэлтүүд Бразилын нийслэл Бразилиа хотын төвд нэг дор байрладаг Дээд шүүх, парламент болон ерөнхийлөгчийн ордны ойролцоо болсон ба нэгэн эрэгтэй шүүхийн байр луу орохыг завдаж, түүнийг саатуулсны дараагаар дэлбэрэлт болсон байна. Цагдаагийн газраас Дээд…
-
Леди Гага “Wednesday” киноны 2-р ангид тоглоно

Леди Гага “Лхагва гараг” киноны 2-р ангид тоглохоор болсон гэж Variety эх сурвалжаас мэдээллээ. Шинэ ангид Гагагийн дүрийн мөн чанарыг нууцалж байгаа ч дуучин, жүжигчин Леди Гага “Netflix”-ийн шоунд оролцож байх үеэрээ тус киноны зураг авалтад аль хэдийн орчихсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр хамгийн сүүлд “Joker: Folie à Deux” кинонд тоглосон. Өмнө…
-
Дональд Трамп, Жо Байден нар Цагаан ордонд уулзлаа

Дональд Трамп, Жо Байден нар лхагва гаригт Цагаан ордонд уулзаж, АНУ-ын төр засгийн эрх мэдлийг тайван, зөөлөн замаар шилжүүлэх үйл явцын талаар ярилцсан байна. “Ерөнхийлөгч төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх тогтсон дэг, ёс журамд итгэдэг учраас түүнийг Цагаан ордонд урьсан” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер уулзалтын өмнөх өдөр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа…
-
Volkswagen, Rivian компаниуд $5.8 тэрбумын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Германы автомашин үйлдвэрлэлийн Volkswagen групп Америкийн цахилгаан автомашины Rivian компанитай 5.8 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Одоогоос 15 жилийн өмнө байгуулагдаж байсан, Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн Rivian компани нь дотооддоо Tesla-гийн хамгийн гол өрсөлдөгчөөр нэрлэгддэг юм. Байгаль хамгаалал, цэвэр эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарын ирээдүй цахилгаан автомашин болоод байгаа энэ…
-
2024 оны Букерын шагналыг Их Британийн зохиолч Саманта Харви хүртжээ

Их Британийн зохиолч Саманта Харви энэ жилийн Букерын шагналыг “Орбитал” хэмээх номоороо хүртсэн байна. Шүүгчид түүний бүтээлийг “уншигчдад дэлхий ертөнцийг сонин содон, цоо шинээр мэдрүүлэх гайхалтай зохиол” болсон хэмээн үнэлжээ. Зохиолч Саманта Харви-гийн “Орбитал” хэмээх энэхүү богино хэмжээний зохиолд Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа зургаан сансрын нисгэгчийн тухай өгүүлдэг ажээ. Ковид-19 вирусийн цар тахлын…
-
People сэтгүүлийн 2024 оны хамгийн тачаангуй эр – Жон Красински

People сэтгүүлийн 2024 оны хамгийн секси, тачаангуй эрээр Холливудын жүжигчин Жон Красински тодорсон байна. Жон Красинскиг энэ долоо хоногийн дундуур Америкийн CBS телевизийн “The Late Show with Stephen Colbert” нэвтрүүлэгт оролцох үеэр энэхүү мэдээллийг анх цацжээ. Жүжигчин Жон Красински телевизийн олон ангит “The Office” киноны дүрээрээр олонд танигдсан ба кинонд тоглохоос гадна хэд хэдэн киноны…
-
Хятадад олон арван хүнийг машинаар дайрч хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ

Өнгөрсөн даваа гаригийн үдэш Хятадын өмнөд хэсгийн Жухай хотын цэнгэлдэх хүрээлэнд дасгал хийж байсан олон арван хүнийг автомашинаар дайрч хөнөөсөн ноцтой хэрэг гарсан байна. Тус хотын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр уг аймшигтай, хэрцгий халдлагын улмаас 35 хүн амь үрэгдээд байгаа бөгөөд энэхүү хэрэг Хятад улсад сүүлийн хэдэн арван жилийн хугацаад гараагүй олон нийтийн эсрэг үйлдэгдсэн…
-
Холимог тулааны од Коннор Макгрегор хүчингийн хэрэгт холбогджээ

UFC холбооны хоёр жингийн аварга асан, холимог тулааны од Коннор Макгрегор хүчингийн хэрэгт холбогдон буруутгагдаж, шүүхэд дуудагдсан байна. Коннор Макгрегор болон Жеймс Лоуренс нарыг Никита Хэнд гэгч эмэгтэй хүчингийн хэрэгт буруутгаж, Дублин хотын шүүхэд өгсөн бөгөөд энэхүү иргэний хэргийн хянан шийдвэрлэх үйл явц хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа ажээ. Хохирогч Никита Хэнд өөрийг нь…