-
Пакистанд амиа золиослогч вокзалд дэлбэрэлт үйлдсэний улмаас 25 хүн амь үрэгджээ

Өнгөрсөн бямба гаригт Пакистаны баруун өмнөд нутгийн Балочистан мужийн нэгэн төмөр замын вокзалд амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 25 хүн амь үрэгдээд байгаа талаар тус улсын эрх баригчид мэдэгджээ. Куэтта хэмээх вокзалд болсон дэлбэрэлтийн улмаас мөн 50 орчим хүн бэртэж, гэмтсэн талаар албаныхан мэдээлээд байна. Амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн дунд…
-
ТРАМП 2.0: Трампын шинэ засаг захиргаанаас юу хүлээх вэ?

Энэ долоо хоногт Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ахин ялалт байгуулан хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдож, дээр нь Бүгд найрамдах нам Сенатад олонх болж түүний улс төрийн хүч чадлыг улам нэмэгдүүлэхээр болоод байгаа явдал нь дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч энэхүү их гүрний улс төр, засаглалын талбарт томоохон өөрчлөлт гарахын “цондон” болоод байна. Мэдээж Трампын…
-
Рафаэль хар салхинд дайруулсан Куба улс цахилгааны тасалдлаа сэргээж эхэллээ

Рафаэль хар салхины улмаас лхагва гаригаас эхлэн үндэсний хэмжээнд цахилгааны тасалдалд ороод байгаа 10 сая хүн амтай Куба улсын эрх баригчид цахилгааны тасалдлыг сэргээх оролдлогыг эхлүүлээд байна. Рафаэль хар салхи тус улсыг дайран өнгөрөхөөс хэдхэн долоо хоногийн өмнө тус улсад эрчим хүчний дэд бүтэц хуучирч муудсаны улмаас цахилгааны тасалдал үүсээд байсан. Мөн тухайн үед Оскар…
-
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр буурууллаа

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулахаар болж байгаа тухай мэдэгдлийг пүрэв гаригт Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жэром Пауэлл хийсэн байна. Холбооны нөөцийн сангийн тусгай хорооны зүгээс бодлогын хүүг өмнө тогтоосон 4.75 хувиас 0.25 хувиар бууруулж, 4.5 хувь болгож байгааг мэдэгджээ. АНУ-ын төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангийн зүгээс инфляцийг бууруулах…
-
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сонгуульд ялалт байгуулсанд нь Д.Трампад баяр хүргэлээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 47 дахь Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Д.Трампад баяр хүргэсэн байна. В.Путин ОХУ-ын Сочи хотноо зохиогдсон, ОУ-ын “Валдай” клубын уулзалтын үеэр Д.Трампын талаар ярьж, түүнд баяр хүргэжээ. Мөн тэрээр Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэхийн сацуу өнгөрсөн 7 дугаар сард түүний амь насанд…
-
Д.Трамп сонгуулийн менежерээ Цагаан Ордны ажилчдын ахлахаар томилно

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп өөрийн сонгуулийн кампанит ажлын ерөнхий менежерээр ажилласан Сьюзан Саммеролл Уайлесыг ирэх жил албандаа орсны дараа Цагаан Ордны ажилчдын ахлахаар томилно гэдгээ зарлалаа. Тэрээр мэдэгдэлдээ “Сьюзан Уайлес надад Америкийн түүхэн дэх хамгийн агуу улс төрийн ялалтыг авчрахад тусалсан, чанга хатуу, ухаалаг, хүн бүрийн хүндлэлийг хүлээсэн хүн” гэжээ. Мөн…
-
2024 он дэлхийн хамгийн халуун жил болно

Европын уур амьсгалын судалгааны байгууллагын зүгээс 2024 он дэлхийн хамгийн халуун жил болох нь үндсэндээ тодорхой болоод байгааг мэдээллээ. Жилийн турш үргэлжилсэн хэт халалт, мөн асар их гарз хохирол учруулсан хар салхи ихтэй энэ жил дэлхийн дундаж температурын хэмжээ аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж температуртай харьцуулахад цельсийн 1.5 хэмээр өндөр байсныг судлаачид тогтоосноор 2024 он…
-
ХБНГУ-ын эвслийн засгийн газар “нуран” уналаа

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын тэргүүлсэн, гурван намын хамтарсан эвслийн засгийн газар тараад байна. Олаф Шольц гурван намын эвслийн засгийн газрыг 2021 оноос хойш тэргүүлж байсан юм. Олаф Шольц эдийн засгийн бодлого, төлөвлөгөөтэй холбоотой асуудал дээр санал зөрөлдсөний улмаас Сангийн сайд Кристиан Линднерыг албан тушаалаас нь чөлөөлсний дараагаар Германы нео-либерал Чөлөөт ардчилагчид (FDP) нам Шольцын эвслийн…
-
АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис ялагдлаа хүлээж мэдэгдэл хийлээ

2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн дэд ерөнхийлөгч Камала Харрис хэдхэн цагийн өмнө ялагдлаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийлээ. Тэрээр нийслэл Вашингтон хот дахь өөрийнхөө сурч төгссөн Ховардын их сургуулийн өмнөх талбайд зассан индэр дээр гарч ирэн, дэмжигчиддээ хандан хэлсэн үгэндээ энэ удаагийн сонгуулийн үр дүн бидний хүссэнээр гараагүй хэдий ч үүнээс…
