-
Шинзо Абег хөнөөсөн этгээдийг шүүх хурал өнөөдөр эхэлнэ

Буу зэвсэг ашигласан гэмт хэрэг ховорхон гардаг Япон улсад 2022 оны 7-р сард Ерөнхий сайд Шинзо Абег буудаж хөнөөсөн юм. Энэ хэрэг улс орон даяар шуугиан тарьж байв. 45 настай Тэцуя Ямагами гэрийн нөхцөлд хийсэн буугаар Ерөнхий сайд агсан Шинзо Абег 2022 оны 7-р сард сонгуулийн кампанит ажлын хүрээнд Нара хотод илтгэл тавьж байх үед…
-
Засгийн газрын үйл ажиллагаа зогссоны улмаас АНУ даяар 7000 нислэг хойшлогджээ

АНУ-ын Бүгд Найрамдах Нам, Ардчилсан Нам санал зөрөлдөж, төсвөө баталж чадаагүйн улмаас 10-р сарын 1-нээс Засгийн газрын үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Засгийн газрын үйл ажиллагаа зогсоод өнөөдөр 27 хонож байна. Агаарын хөдөлгөөн хянагч 13,000 ажилтан, агаарын тээврийн аюулгүй байдлыг хянадаг 50,000 ажилтан үүний уршгаар цалингаа авч чадахгүй. Тэд цалингүй ажиллах шаардлагатай болно гэсэн үг. Тэгвэл…
-
Доналд Трамп, Санаэ Такайчи нар Токиод уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр Токио хотод айлчилж, Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такайчитэй уулзан, хоёр улсын арилжаа, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ. Японыг батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд АНУ-аас зэвсэг, тоног төхөөрөмж их хэмжээгээр худалдан авч буйг энэ уулзалтын үеэр Доналд Трамп магтан сайшаажээ. Харин Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи АНУ-Японы харилцааг бэхжүүлж, шинэ…
-
Турк улсад газар 6.1 магнитудын хүчтэй хөдөлж, 3 барилга нуржээ

2025 оны 10-р сарын 27ны даваа гарагт орон нутгийн цагаар 22:48 цагт Турк улсын Балкешир мужийн Синдирги дүүрэгт газар 6.1 магнитудын хүчтэй хөдөлж, 3 барилга нурав. Тэдгээр барилгад хүн амьдардаггүй тул хүн нас барсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна. 22 хүн газар хөдлөлтөөс үүдэн сандарч, тэнцвэр алдан унасны улмаас гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн голомт Синдирги дүүрэгт 5.99…
-
Францын Луврейн музейд болсон хулгайн хэрэгтэй холбоотойгоор 2 сэжигтэнг баривчилжээ

10-р сарын 19-ны Ням гарагт Францын Луврейн музейд хулгайч нар хоёр давхрын цонх руу өргөдөг шатаар нэвтрэн орж, 100 сая ам.доллар бүхий эртний үнэт эдлэлүүдийг хулгайлсан хэрэг гарсан нь дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Тэгвэл Францын Луврейн музейд болсон хулгайн хэрэгтэй холбоотойгоор 2 сэжигтэнг баривчилсан гэж Францын хэвлэл мэдээлжээ. Тус хоёр сэжигтний нэгийг Парис хотын…
-
Камеруны жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, 4 хүн амиа алджээ

Бүгд Найрамдах Камерун Улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор удахгүй зарлана. Үүнтэй холбогдуулан 2025 оны 10-р сарын 26-ны ням гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсагчид цагдаа нартай мөргөлдөв. Энэ үеэр 4 хүн амь үрэгджээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч асан, Камеруны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 76 настай Исса Тчирома Бакарийн олон зуун дэмжигч…
-
Дэлхийн дээд амжилт тогтоохоор явж байсан франц дугуйчинг Оросын шүүх баривчилсныхаа дараа суллажээ

Францын холын зайн дугуйчин эрийг Орос, Хятадын хилийг хууль бусаар давсан хэмээн Оросын шүүх буруутгаж, баривчилсан хэдий ч өнөөдөр суллаж явуулсан байна. Уг дугуйчин Евразийн эх газрыг дугуйгаар туулж, Дэлхийн дээд амжилт тогтоохоор оролдож яваад, Оросын цагдаад баривчлагджээ. Өөрийгөө “Тэсвэр хатуужилтай уралдаанч, адал явдал эрэлхийлэгч дугуйчин” гэж тодорхойлсон Францын иргэн Софиан Сехилиг Оросын Алс Дорнод…
-
Монголын улс төрийн байдлын талаар “Reuters” агентлаг ингэж онцолжээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын санал хураалтаар Ерөнхий сайдыг огцруулсан нь Монгол Улсын Үндсэн Хууль зөрчсөн үйлдэл гэж Үндсэн хуулийн цэц үзжээ. Энэхүү шийдвэр нь эрх баригч нам дотор эдийн засгийн асуудлаар үүссэн зөрчил улам даамжрах эрсдэлтэйг харуулж байна гэж шинжээчид хэлжээ. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын санал хураалтаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй…
-
Оросын газрын тосны хамгийн том 2 үйлдвэрт АНУ хориг тавихаар шийджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп олон сарын өмнөөс Орос улсыг дайн дэгдээж байгаад буруутгаж, хориг тавина гэж анхааруулж байсан боловч дорвитой арга хэмжээ авч чадахгүй явсаар байсан билээ. Тэгвэл Трамп өчигдөр Оросын газрын тосны хамгийн том 2 үйлдвэрт хориг тавихаар шийдсэнээ зарлалаа. Трамп мягмар гарагт Путинтэй ярилцаж үзээд, уулзалтаа цуцалсан талаараа “Ярилцаж байсан шийдэлдээ хүрэх болоогүй…
-
Трампын мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Орос Украйн руу довтолж, 6 хүн амь үрэгджээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Оросын ерөнхийлөгч Путинтай Унгарын нийслэл Будапешт хотод хийхээр төлөвлөж байсан уулзалт нь хойшилсон талаар Өчигдөр буюу 2025 оны 10-р сарын 21-нд мэдэгдсэн билээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Оросын Украин руу хийж буй дайралтыг зогсоох нөхцөлийг зөвшөөрөөгүйн дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп уг уулзалтыг “Цагийн гарз” хэмээн хэлж, хойшлуулсан юм. Тэгвэл Трампын…