-
АНУ-ын арми Ираны бүсэд ирж, Иран байлдахад бэлдэж эхэллээ

АНУ-ын бөмбөгдөгч онгоцны баг Ираны бүс нутгийн ойролцоо ирж, байрласны дараа Ираны Засгийн газар АНУ-ын болзошгүй халдлагад бэлдэж эхэлжээ. АНУ-ын тал Ираныг жагсагчдын эсрэг хүч ашиглаж, олон мянган иранчуудыг хөнөөсөн хэмээн буруутгаж байгаа аж. 7 бөмбөгдөгч онгоцтой АНУ-ын арми Ираны ойролцоо байрлалаа бүрэн эзлээгүй байгаа ч бөмбөгдөх хэмжээнд ойртож ирсэн байна. Иранд Засгийн газрыг эсэргүүцэх…
-
Трамп Өмнөд Солонгост 25%-ийн татвар ногдуулжээ

Доналд Трамп Өмнөд Солонгос улсыг “Өнгөрсөн жил хийсэн арилжааны тохиролцоондоо хүрч чадаагүй” хэмээн үзэж, импортын бараануудад нь 25%-ийн татвар ногдуулж байгаагаа мэдэгдлээ. Трамп “Бид тохиролцооныхоо дагуу татвараа нэр даруй бууруулсан бол Өмнөд Солонгосын хууль тогтоогчид тохиролцоондоо хүрэх гэж хэт удсан” хэмээн мэдэгдсэн байна. БНСУ-ын тал зарим бараанд нь ногдуулсан татвар өссөн талаар албан ёсны мэдэгдэл…
-
Цасан шуурганд 7 хүн амиа алдаж, 800 мянган хүн цахилгаангүй болжээ

Сүүлийн өдрүүдэд АНУ-д их хэмжээний цас орж, шуурсны улмаас 7 хүн амиа алдаж, 800.000 хүн цахилгаангүй болж, 11.000 нислэг цуцлагджээ. Уг цасан шуурга Техас мужаас Нью-Ингланд муж хүртэл АНУ-ын газар нутгийн тэн хагасыг хамарсан байна. Цасан шуурга гамшгийн хэмжээнд хүрсэн тул улс даяар сургууль, авто замуудыг хаагаад байна. Уг байгалийн гамшигт АНУ-ын 180 сая иргэн…
-
Хятадтай тохиролцоо хийвэл 100% татвар ногдуулна гэж Трамп Канадыг сүрдүүлжээ

Доналд Трамп 1-р сарын 24-нд Канадыг сүрдүүлжээ. Сошиал медиа дээр бичсэн нийтлэлдээ Трамп “Канад хэрэв Хятадтай арилжааны тохиролцоонд хүрвэл, Канадын АНУ руу экспортолдог бүх бараанд 100%-ийн татвар ногдуулна. Хятад Канадын ясыг нь гартал мөлжиж, бизнесүүдийг нь сүйрүүлж, нийгмийн бүтэц болон амьдралын ерөнхий хэв маягийг нь сүйрүүлэх болно” гэж бичсэн байна. Трамп бусад улс орныг эрхшээлдээ…
-
Миннеаполис хотын иргэд цагаачлалын албыг эсэргүүцэн жагсаж эхэлжээ

АНУ-ын Миннеаполис хотод Цагаачлалын албаны ажилтнууд 37 настай Алекс Претти гэх АНУ-ын иргэнийг буудаж хөнөөсөн явдал асар их шүүмжлэл дагуулж байна. Хоёр долоо хоногийн өмнө мөн тус хотод Цагаачлалын албаны ажилтнууд Риний Гүүд гэх эмэгтэйг буудаж хөнөөсөн явдал асар их шүүмжлэл дагуулж, иргэд Цагаачлалын албыг эсэргүүцэн жагсаж эхэлсэн юм. Гэтэл гал дээр тос нэмсэн үйл явдал…
-
Алекс Хоннолд “Тайпэй 101” рүү олсгүйгээр авирсан анхны хүн боллоо

АНУ-ын иргэн Алекс Хоннолд ням гарагт Тайванийн хамгийн өндөр “Тайпэй 101” барилга руу олсгүй, мөн ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүйгээр авирсан анхны хүн болжээ. Түүнийг уг барилга руу авирахыг мянга мянган хүн үзэж, “Netflix”-ээр шууд дамжуулж байв. Тэрээр 1 цаг 30 минутын хугацаанд 101 давхар уг барилгын дээвэр лүү авирч гарсан байна. “Тайпэй 101” бол Тайванийн…
-
Филиппинд 350 орчим хүн тээвэрлэж явсан усан онгоц живжээ

Филиппин улсын өмнөд хэсэгт орших арлын ойролцоо 350 орчим хүн тээвэрлэж явсан усан онгоц өнгөрсөн шөнө живжээ. Аврагчид одоогоор 316 зорчигчийг аварч, 15 хүний цогцсыг татаж гаргаад байна. Аврах багийнхан алга болсон бусад хүний цогцсыг олохоор шуурхай ажиллаж байна. Триша Керстин хэмээх нэртэй уг усан онгоц 332 зорчигч, хөлгийн 27 ажилтныг тээвэрлэж, Филиппин улсын өмнөд…
-
Путинг АНУ-ын элчтэй уулзсаны дараа Украин, АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Абу Даби руу хөдөллөө

АНУ-ын тусгай элч Стив Уиткофф Москвад очиж, Украин дахь дайныг зогсоох хэлэлцээр хийх асуудлаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Оросын тал уг уулзалтыг “Үр дүнтэй” болсон гэж мэдэгдсэн байна. Ийнхүү өнөөдөр Украин, АНУ, ОХУ-ын төлөөлөгчид гурвалсан уулзалт хийхээр Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хот руу хөдөллөө. Энэ нь Орос-Украины дайн 2022 онд эхэлснээс хойш…
-
Энхийг сахиулах зөвлөлд элсэх Канадын хүсэлтийг Трамп цуцалжээ

Трамп өөрийн байгуулсан Энхийг сахиулах зөвлөлд нь элсэх Канадын хүсэлтийг цуцалснаа пүрэв гарагт мэдэгдлээ. “Энэхүү захидлаар дамжуулан Энхийг сахиулах зөвлөлд элсэх Канадын хүсэлтийг цуцалж байгааг мэдэгдэж байна” гэж Трамп сошиал медиа дээр Канадын Ерөнхий сайд Марк Карнид хандан нийтэлжээ. Трамп яагаад Канадын хүсэлтийг цуцлах болсон талаараа ямар нэг тайлбар өгөөгүй байна. Канадын Ерөнхий сайд Марк…
-
Украин, АНУ, ОХУ гурвалсан хэлэлцээр хийхээр боллоо

Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байгаа билээ. Тус уулзалтын үеэр Трамптай уулзсаныхаа дараа Зеленский “Украин дахь дайныг дуусгах асуудлаар Украины тал АНУ, ОХУ-ын талтай Арабын Нэгдсэн Эмират Улсад гурвалсан уулзалт хийхээр болсон” гэж мэдэгджээ. Зеленскийтэй хийсэн уулзалтаа Трамп “Сайн болсон” хэмээн тодорхойлж, “Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар АНУ-ын тусгай элч Стив…