-
40 жил ороогүй их цаснаар 30 хүн амиа алджээ

Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн амиа алдаж, 290 хүн гэмтжээ. Жишээ нь 91 настай нэг эмэгтэй гэрийнхээ гадаа 300 см зузаан цасанд дарагдаж, нас барсан байна. Асар их цас орж байгаагийн улмаас мягмар гарагт тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүмүүст туслуулахаар цэргүүдийг дайчилжээ.…
-
“Харри Поттер” цувралын Драко Малфой азын бэлгэдэл болжээ

“Харри Поттер” цувралын сөрөг талын дүр Драко Малфойг аз авчрах бэлгэдэл болно гэж хэн төсөөлөх билээ? Учир нь түүний нэрийг Хятадаар 马尔福 (Mǎ ěr fú) гэж галигладаг. “马” гэдэг ханз нь “морь” гэсэн утгатай, “福” гэдэг ханз нь “аз хийморь” гэсэн утгатай юм байна. Хятадад 2-р сарын 17-нд Цагаан сарын баяр болж, морь жил гарна.…
-
Эпштейний хэрэгт Билл Клинтон нэр холбогдож, Хиллари Клинтонтой хамт мэдүүлэг өгөхөөр болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон Жеффри Эпштейн агсны хэрэгтэй холбоотой Конгрессын мөрдөн шалгалтад мэдүүлэг өгөхийг зөвшөөрчээ. Билл Клинтоны Тамгын газрын орлогч дарга асан энэ мэдээг олон нийтийн сүлжээнд баталж, “Ерөнхийлөгч асан болон төрийн нарийн бичгийн дарга асан хоёр ирж…
-
ОХУ-аас нефть худалдаж авахаа больж байж 50%-ийн татвараа 18% болгууллаа

Энэтхэг улс ОХУ-аас нефть худалдаж авахаа больжээ. Ингэснээр Энэтхэгт ногдуулсан 50%-ийн татвараа АНУ 18% болгож буурууллаа. Энэтхэг улс өнгөрсөн оны 8-р сард ОХУ-ын газрын тосыг худалдаж авсан. Үүнийг нь АНУ “Дайныг санхүүжүүлэхэд тусалж байна” хэмээн Энэтхэгийг буруутгаж, бараа бүтээгдэхүүнүүдэд нь ногдуулсан татвараа 50% болгож өсгөсөн юм. Энэтхэг улс үүнээс хойш АНУ руу экспортлох бүтээгдэхүүнүүддээ хамгийн…
-
Билл Гейтс эхнэрээ араар тавьж, орос бүсгүйчүүдээс өвчин авсан нь ил болжээ

Бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримт материалуудын сүүлчийн хэсгийг АНУ-ын Хууль зүйн яам 1-р сарын 30-нд нийтэд ил болгожээ. Нийт 3 сая хуудас бичиг баримт, 180 мянган гэрэл зураг, 2000 дүрс бичлэг үүнд багтсан байна. Нью-Йоркийн нэртэй санхүүч, тэрбумтан агсан Жеффри Эпштейн 2008 онд 14 настай охиныг бэлгийн харилцаанд орохыг ятгасан хэргээр Флорида мужийн…
-
2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил болсныг баталлаа

Дэлхийн цаг уурын байгууллага 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа. Тус байгууллага 8 өөр өгөгдлийн цуваанд тулгуурласан нэгдсэн шинжилгээ хийж, Дэлхийн дундаж гадаргын температур 1850–1900 оны (аж үйлдвэржилтийн өмнөх үе) дундажтай харьцуулахад 1.44°C-аар (±0.13°C хазайцтай) дулаарсан байна. Уг 8 өгөгдлийн цувааны 2 нь 2025 оныг 176 жилийн хэмжилтийн…
-
ОХУ-ын халдлагын улмаас Украины 12 уурхайчин амиа алджээ

ОХУ 2-р сарын 1-нд Украины зүүн хэсэгт орших нутаг руу дроноор халдсаны улмаас 12 уурхайчин амиа алдсан гэж тус Украины эрчим хүчний хамгийн том хувийн компани DTEK мэдэгджээ. DTEK-ийн мэдэгдсэнээр ням гарагт ОХУ-ын дронууд Украины Днепропетровск муж руу халдсаны улмаас автобусанд явж байсан 12 уурхайчин амиа алдаж, 15 хүн гэмтсэн байна. Уг халдлагын улмаас Украины…
-
“Гэрлэлт бол бэлгийн харилцаанд орох үүрэгтэй гэсэн үг биш” гэдэг хууль баталжээ

Францын эрх баригчид “Гэрлэлтийн эрх” буюу “Гэрлэлт бол бэлгийн харилцаанд орох үүрэгтэй” гэсэн уламжлалт ойлголтыг эцэслэх хууль баталжээ. Лхагва гарагт Францын Үндэсний Ассамблей иргэний хуульд “Хамтын амьдрал нь бэлгийн харилцаанд орох үүрэг хариуцлага үүсгэдэггүй” гэдгийг тодорхой илэрхийлсэн заалт нэмж оруулсан байна. Энэ хуулийг баталснаар хосууд “Бэлгийн харьцаанд ордоггүй” гэх шалтгааныг гэр бүл салах үндэслэл болгох…
-
Ираны хувьсгалт гвардыг террорист бүлгийн жагсаалтад оруулжээ

Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусыг (IRGC) террорист байгууллагуудын жагсаалтад нэмж оруулснаа Европын холбоо зарлалаа. Энэ шийдвэр нь Иранд сүүлийн 1 сарын турш болж буй эсэргүүцлийн жагсаалыг Засгийн газар хүч хэрэглэн дарж, жагсагчдын амийг хөнөөж байгаатай холбоотой юм. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас “Хүчирхийллийг үл тоомсорлож болохгүй” гэж мэдэгдэв. Тэрбээр “IRGC”-г одоо “Аль-Каида”, “Исламын улс” зэрэг…
-
“Путин Украин руу 7 хоног довтлохгүй” гэж Трамп мэдэгдэв

Украины нийслэл Кеив хотод өчигдрөөс эхлэн, агаарын хэм Целсийн -24 градус хүртэл хүйтэрч, дараагийн өдрүүдэд хүйтний илч эрс чангарахаар байгаа юм. “Путин энэ асар хүйтэн 7 хоногийн хугацаанд Украин руу довтлохгүй байхаар зөвшөөрсөн” гэж Трамп мэдэгдлээ. ОХУ энэ тал дээр ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Зеленский Трампын мэдэгдлийг сайшааж, ОХУ-ын талыг амлалтаа…