-
Ким Жон Уны охин анх удаа албан ёсны гадаад айлчлалд дагалдав

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун лхагва гарагт Бээжин хотноо зохиогдсон ялалтын баярын 80 жилийн ойн цэргийн парадад ирж оролцохдоо өөрийн охин Ким Жу Э-гийн хамт ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд гадаад улс оронд айлчлаагүй Умард Солонгосын удирдагчийн хувьд өсвөр насны охиноо дагуулан ирсэн явдлыг олон улсын ажиглагч, шинжээчид онцлоод байна. Эцгийнхээ хамт Умард Солонгосын зэвсгийн туршилтыг…
-
Газа хотыг эзлэх довтолгооны үеэр Палестины 1 сая иргэн орон гэргүй болно гэв

Израилын засгийн газар болон зэвсэгт хүчний эхлүүлээд буй Газа хотыг бүрэн эзлэх довтолгооны үеэр Палестины 1 сая иргэн орон гэргүй болж болзошгүй талаар Израилын зэвсэгт хүчний ахлах Эял Замир лхагва гарагт мэдэгджээ. Өнгөрсөн сарын сүүлээс эхлүүлээд буй Газа хотыг эзлэх довтолгоог улам нэмэгдүүлж, байлдааны ажиллагааг эрчимжүүлж байгааг мөн Израилын армийн зүгээс гаргасан мэдэгдэлд онцолжээ. НҮБ-ын…
-
Европын удирдагчид Зеленскийтэй уулзаж, Украинд үзүүлэх аюулгүй байдлын баталгааг танилцуулна

Францын ерөнхийлөгч Э.Макрон лхагва гарагт Елисейн ордонд Украины ерөнхийлөгч В.Зеленскийг хүлээн авч уулзахдаа Европын зүгээс Украинд олгох аюулгүй байдлын баталгаа бэлэн болсныг дуулгажээ. Улмаар пүрэв гарагт Европын удирдагчид Парис хотноо Украины төрийн тэргүүнтэй уулзаж, Киевт олгох аюулгүй байдлын баталгааг танилцуулахаар болсон байна. Э.Макрон Украины төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ, дайныг зогсоох энхийн…
-
Афганистанд газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 1400-г давжээ

Өнгөрсөн ням гарагт Афганистан улсын зүүн хэсэгт тохиосон 6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 1400-г даваад байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зүүн хэсгийн Кунар мужид 1411 хүн амиа алдаж, 3124 хүн бэртэж гэмтсэн талаар Талибаны түр засгийн газраас мэдэгджээ. Түүнчлэн засгийн газрын мэдэгдэлд тухайн бүсэд 5412 байшин барилга нурж, эвдэрч сүйдсэн тоог…
-
“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд Монголын баг өрсөлдөнө

“Netflix” компани ирэх 10-р сард цацах “Physical: Asia” шоу нэвтрүүлгийн трейлерыг цацлаа. Оролцогчдын хурд, хүч, шаламгай байдал, тэсвэр тэвчээрийг шалгах тус шоу нэвтрүүлгийн трейлерыг “Netflix” компани мягмар гарагт албан ёсны Youtube сувгаараа дамжуулан цацсан байна. Энэхүү шоу нэвтрүүлэг 2023 онд тус платформоор гарсан Өмнөд Солонгосын “Physical: 100” реалити шоуны дараагийн өргөжүүлсэн шинэ хувилбар юм. Энэ…
-
Алтны үнэ түүхэн дээд хэмжээг тогтоолоо

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч үнэт металын эрэлт хэрэгцээ өндөр хэвээрээ байгааг батлаж алтны үнэ түүхэн дээд хэмжээг тогтоогоод байна. Мягмар гарагт нэг унц алтны үнэ 3,508.50 ам.долларт хүрч, энэ жил бараг гуравны нэгээр нэмэгдсэн үнийн өсөлтийн хандлагаа үргэлжлүүлсээр байна. Хөрөнгө оруулагчид алт, үнэт металыг эдийн засгийн тодорхойгүй байдлын валютаас илүү найдвартай…
-
Канадын нэрт жүжигчин Грэм Грийн 73 насандаа таалал төгсжээ

Канадын уугуул индиан гаралтай нэрт жүжигчин Грэм Грийн 73 насандаа таалал төгсжээ. Холливудын олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн нэрт жүжигчинг байгалийн жам ёсоор таалал төгссөн талаар түүний менежер Герри Жордан мэдэгдсэн байна. Грэм Грийн нь Канадын Онтарио мужийн өмнөд хэсгийн 6 уугуул индиан омог аймгуудын нэг болох Онейда омгийн гишүүн байжээ. Тэрээр бичээч,…
-
Америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор тодорчээ

Загварын салбарын тэргүүлэх хэвлэлүүдийн нэг болох Америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редакторын албан тушаалд Клои Мал томилогдохоор болсныг сэтгүүлийн зүгээс мэдэгджээ. Өдгөө 39 настай Клои Мал сүүлийн 14 жилийн турш тус сэтгүүлд тасралтгүй ажиллаж байна. Анх гэрээт сэтгүүлчээр ажилд орж байсан тэрээр албан тушаалын шат ахисаар саяхныг хүртэл сэтгүүлийн албан ёсны Vogue.com вебсайтын ерөнхий эрхлэгч, мөн…
-
Бээжинд цэргийн парад болов

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайнд ялсны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ, цэргийн парад Лхагва гаргийн өглөө БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьмэний талбайд зохион байгуулагдлаа. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ёслолын арга хэмжээний үеэр тавьсан илтгэлдээ дэлхийн хоёрдугаар дайнд Японы түрэмгийллийн…
-
Вьетнам улс Францын колоничлолоос чөлөөлөгдсөний 80 жилийн ойн баяраа тэмдэглэв

Мягмар гарагт Вьетнамын нийслэл Ханой хотноо тус улс Францын колоничлолоос чөлөөлөгдсөний 80 жилийн ойд зориулсан цэргийн жагсаал зохион байгуулагдаж, сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Үндэсний тусгаар тогтнолын ойн баярт зориулсан цэргийн парадад 40 мянга орчим цэргийн албан хаагч болон иргэд оролцсон бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн том баярын жагсаал болж өнгөрлөө. Танк, хуягт зэрэгт…