-
Италид Путиныг дэмжигч удирдаачийн тоглолт цуцлагджээ

Оросын удирдаач Валерий Гергиевийн Итали улсад хийхээр товлогдсон байсан тоглолтыг цуцлаж байгааг даваа гарагт эзэн хааны Касерта цогцолборын зүгээс албан ёсоор мэдэгдсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг нээлттэй дэмжигч, ойрын анд болох сонгодог хөгжмийн маэстро, удирдаач Валерий Гергиевийн тоглолтыг зохион байгуулахыг Италийн улс төрчид, тэр дотроо Кремлийг шүүмжлэгчид олноороо эсэргүүцсэний дараа ийнхүү энэ долоо хоногийн сүүлээр…
-
Умард Солонгос руу ганцаарчилсан аялал хийхийг зөвшөөрөх талаар БНСУ судалж байна

Өмнөд Солонгосын иргэд Умард Солонгост зорчиж, ганцаарчилсан аялал хийхийг зөвшөөрөх талаар судлаж, хэлэлцэж байгаа талаар БНСУ-ын Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гу Бён Сам даваа гарагт мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор Өмнөд Солонгосын засгийн газар Умард Солонгостой харилцаагаа сайжруулах төрөл бүрийн арга хэмжээний талаар судалж, бодлого боловсруулж байгаа гэжээ. Мөн тэрээр…
-
Европын сүрдүүлгэд автсан Ираны дипломатчид ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзана

Иран улсын дипломатчид мягмар гарагт Ираны нийслэл Тегеран хотноо ОХУ болон БНХАУ-ын дипломатчидтай цөмийн хөтөлбөрийн асуудлаар уулзах талаар Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаэл Багаэй мэдэгдлээ. Мөн тэрээр мэдэгдэлдээ Иран улс одоохондоо АНУ-тай цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээгээ эргэн сэргээх төлөвлөгөөгүй байгаа талаараа хэлсэн байна. Эргэн сануулахад Израил болон АНУ өнгөрсөн сард Ираныг бөмбөгдөхөөс…
-
Дэлхийн 25 улс Газын зурваст гал зогсоохыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргалаа

Даваа гарагт дэлхийн 25 улс Газын зурваст гал зогсоохыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Энэ талаар Их Британийн гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга Дэвид Лэмми даваа гарагт парламентын хуралдаанд албан ёсоор мэдэгджээ. Тус хамтарсан мэдэгдэлд Палестинд хүмүүнлэгийн тусламж тарааж буй Израилын шинэ системийг аюултай хийгээд тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байна хэмээн буруушааж, Израил улсыг олон…
-
Өмнөд Солонгос улс иргэддээ “хэрэглээний ваучер” тарааж эхэллээ

Өмнөд Солонгос улсын засгийн газар даваа гарагаас иргэддээ “хэрэглээний ваучер” тараах ажлыг эхлүүлээд байна. Эдийн засгийг дэмжиж, дотоодын хэрэглээг идэвхжүүлэхэд чиглэсэн засгийн газрын санаачилгын хүрээнд БНСУ бүх иргэддээ бэлэн мөнгөний купон тарааж эхэллээ. Тодруулбал, энэ оны 6-р сарын 18-ны өдрийн байдлаар тус улсад оршин сууж буй бүх Өмнөд Солонгосын иргэд нэг удаагийн төлбөр болох 150,000…
-
Орос-Украины ээлжит энхийн яриа хэлэлцээ лхагва гарагт явагдана

Орос-Украины хоорондох ээлжит энхийн яриа хэлэлцээ лхагва гарагт Туркийн Истанбул хотноо явагдахаар болсон талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский даваа гарагт мэдэгдсэн байна. Гурав дахь ээлжийн уулзалтыг 23-ны өдөр хийхээр товлосон тухай Украины аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Рустем Умеров Украины ерөнхийлөгчид мэдэгдсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг мягмар гарагт зарлах ажээ. Харин уг товыг Оросын тал хараахан батлаагүй байна.…
-
Парламентын сонгуульд ялагдал хүлээсэн Японы ерөнхий сайд Ш.Ишиба албан тушаалаасаа буухгүй гэв

Ням гарагт явагдсан Японы парламентын сонгуульд эрх баригч Либерал Ардчилсан Нам ялагдал хүлээгээд байгаа ч тус улсын ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа буухгүй, үлдэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч Либерал Ардчилсан Намын тэргүүлсэн эвсэл парламентын дээд танхим дахь олонхын суудлаа алдаж, дээд доод хоёр танхимд цөөнхийн суудалтай болсноор Шигэрү Ишиба-гийн…
-
Иран болон Европын гурван улс цөмийн хэлэлцээ хийхээр тохиролцов

Иран улс Европын Их Британи, Франц, Герман улсуудтай өөрийн цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай тус улсын төрийн өмчит төв телевиз даваа гарагт мэдээллээ. Дээрх дөрвөн улсын яриа хэлэлцээ энэ долоо хоногийн баасан гарагт Туркийн Истанбул хотноо явагдана гэж мэдээлжээ. Энэ талаар мөн Германы дипломат албаны эх сурвалж ням гарагт мэдээлсэн байна. ХБНГУ-ын дипломат…
-
В.Зеленский энэ долоо хоногт энхийн яриа хэлэлцээ явуулахыг Москвад уриалжээ

Украины ерөнхийлөгч В.Зеленский Орос, Украины хоорондох ээлжит шатны энхийн яриа хэлэлцээг энэ долоо хоногт явуулахыг уриалж, шинээр эхлээд буй хоёр талын хэлэлцээг үргэлжлүүлж, шинэ түвшинд гаргах ёстой гэдгийг онцолсон байна. Тэрээр өнгөрсөн бямба гарагт гаргасан уриалгадаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй шууд хэлэлцээ явуулахыг санал болгож, хоёр орны удирдагчдын түвшний уулзалт, яриа хэлэлцээгээр л урт удаан хугацаанд…
-
Хүнд төмөр хүзүүний гинж зүүсэн эрэгтэй MRI машинд сорогдон амиа алджээ

АНУ-ын Нью Йорк мужийн Лонг Айленд арлын Уэстбери хотын эмнэлгийн MRI буюу соронзон резонанст томограф шинжилгээний машинд 61 настай эрэгтэй сорогдон амиа алдсан хэрэг гарчээ. Уэстбери хотын Нассау тойргийн цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд хүзүүндээ хүнд төмөр гинж зүүсэн байсан тухайн эрэгтэй MRI машин ажиллаж байсан өрөө рүү зөвшөөрөлгүй нэвтэрснээр уг харамсалтай хэрэг болсон байна. Тэрээр…