-
Netflix компани зардлаа танах зорилгоор анх удаа хиймэл оюуны эффектүүд ашиглажээ

Netflix компани зардлаа танах зорилгоор өөрсдийн бүтээлдээ анх удаа хиймэл оюуны эффектүүдийг ашигласан талаараа мэдэгдсэн байна. Стрийминг үйлчилгээний хамгийн том платформ болох тус компанийн дэд гүйцэтгэх захирал Тед Сарандос энэ талаар хийсэн мэдэгдэлдээ Аргентины шинжлэх ухааны уран зөгнөлт “The Eternaut” хэмээх телевизийн цуврал бүтээлд гардаг барилга нурж буй хэсгийг хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн нь…
-
Вьетнамд аяллын зориулалттай усан онгоц живсэний улмаас 35 хүн амь үрэгджээ

Вьетнам улсад аялал жуулчлалын зориулалттай жижиг усан онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хөмөрч, живсэн байна. Тус улсын аялал жуулчлалын төв цэгүүдийн нэг болох нутгийн хойд хэсэгт оршдог Ха Лонг буланд болсон дээрх ослын улмаас хамгийн багадаа 35 хүн амиа алдаж, зарим хүмүүс сураггүй болж, аврагчид 10 хүнийг уснаас гаргаж аварсан талаар цагдаагийн газраас мэдээлжээ.…
-
Өмнөд Солонгост үер, хөрсний гулсалтын улмаас 17 хүн амь үрэгджээ

Өмнөд Солонгос улсад олон өдрийн турш үргэлжлэн орсон хур борооноос үүдэлтэй үер болон хөрсний гулсалтын улмаас 17 хүн амь үрэгдээд байгаа талаар тус улсын гамшиг зохицуулалтын албанаас мэдээллээ. Түүнчлэн 11 хүн сураггүй болоод байгаа тул дээрх тоо нэмэгдэж магадгүй байгаа ба эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Үерийн улмаас Өмнөд Солонгос улсын өмнөд хэсгийн Санчёнд…
-
Дэлхийн хамгийн бага төрөлттэй улсад нөхөн үржихүйн эмнэлгүүд цэцэглэж байна

Дэлхийн хамгийн бага төрөлттэй Өмнөд Солонгос улсад нөхөн үржихүйн эмнэлгүүд цэцэглэн хөгжиж, тоо хэмжээ нь нэмэгдэж байгаа талаар BBC агенлаг онцолж байна. Эмэгтэйчүүдийн дундах үргүйдэл, хүн амын хямралд ороод буй БНСУ-д 2018-2022 оны хооронд хийгдсэн нөхөн үржихүйн эмчилгээ 50 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан бөгөөд өнгөрөгч 2024 онд нийслэл Сөүл хотод мэндэлсэн 6 хүүхэд тутмын…
-
БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна

БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд усанд автан, хөрсний гулгалт үүссэн бөгөөд бүс нутгийн 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. Тус нутагт хагас өдрийн дотор 400 мм-ээс их хур тунадас орсон бөгөөд Үндэсний цаг уурын газраас үүнийг “зуун жилд нэг тохиох” үзэгдэл…
-
Дэлхийн хамгийн өндөр настай марафон гүйлтийн тамирчин 114 насандаа таалал төгсжээ

Дэлхийн хамгийн өндөр настай марафон гүйлтийн тамирчин гэгдэж байсан Энэтхэгийн иргэн Фаужа Сингх автомашинд мөргүүлэн, 114 насандаа таалал төгссөн талаар түүний төлөөлөгч мягмар гарагт мэдэгджээ. Энэтхэгт төрсөн, Их Британийн иргэн Фаужа Сингх нь 89 настайдаа Лондоны марафонд оролцон, рекорд тогтоосноор олонд танигдаж, алдаршиж байсан бөгөөд тухайн үедээ эхнэр болон нэг хүүгээ алдсаны дараа зурагтаар марафон…
-
Тайванийн F4 хамтлаг тайзнаа эргэн ирэв

2001 онд дэлгэцнээ гарч байсан “Meteor Garden” буюу “Солирын од” цувралаараа алдаршиж байсан Тайванийн F4 хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр тайзнаа эргэн ирж тоглон шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан байна. F4 хамтлагийн гишүүд болох Жерри Ян, Ванесс Ву, Вик Чоу, Кен Чу нар өнгөрсөн бямба гарагт зохиогдсон Тайванийн Mayday хэмээх рок хамтлагийн тоглолтын дундуур бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа…
-
АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах Patriot систем илгээж, Д.Трамп ОХУ-д 100%-ийн тариф ногдуулна хэмээн сүрдүүллээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг Украинд илгээх талаараа өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин наанаа сайхан зүйл ярьчихаад, орой нь Украиныг бөмбөгдөж байгаа” тул Украин улсад шаардлагатай байгаа зэвсгийн тусламжийг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Хэдийгээр Трамп хичнээн ширхэг Patriot систем Украинд нийлүүлэхээ тодорхой мэдээлээгүй ч зардлыг нь Европын Холбоо…
-
Францын Марсель хотод ой хээрийн түймэр ойртож ирсэнтэй холбогдуулан нисэх онгоцны буудлыг хаажээ

Мягмар гарагт Францын өмнөд хэсгийн Марсель хотын захын хэсэгт ой хээрийн түймэр ойртож ирсэнтэй холбогдуулан орон нутгийн эрх баригчдын зүгээс иргэд, оршин суугчдыг онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байж, дотор газар байхыг анхааруулж, мөн онцгой байдал, гал сөнөөгчид, түргэн тусламжийнханд зориулж автозамуудыг нээлттэй чөлөөтэй байлгахыг уриалсан байна. 70 км/цаг хүрч ширүүсэж буй хүчтэй салхины улмаас…
-
АНУ-д улаанбурхан өвчний тохиолдол сүүлийн 33 жилийн дээд хэмжээнд хүрэв

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар АНУ-д батлагдаад буй улаанбурхан өвчний тохиолдлын тоо хэмжээ 1300 хүрсэн нь сүүлийн 33 жилийн доторх хамгийн дээд хэмжээнд хүрээд буйг Жонс Хопкинсын их сургуулийн зүгээс онцолжээ. Нэгэн цагт улаанбурхан өвчнөөс бүрмөсөн ангижирсан гэгдэж байсан АНУ-д сүүлийн үед тус өвчний тархалт огцом нэмэгдэж байгаа бөгөөд үүний нэг шалтгаан нь вакцинжуулалтад хамрагдаагүй,…