-
Францын сөрөг хүчний намууд Ерөнхий сайд Ф.Байруг унагахаа амлав

Францын сөрөг хүчний улс төрийн намууд ирэх сарын 8-ны өдөр явагдахаар болсон улсын төсвийн асуудлаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалтын үеэр Ерөнхий сайд Франсуа Байруг цөөнхийн Засгийн газрынх нь хамт унагаах болно хэмээн даваа гарагт мэдэгджээ. Тус улсад улс төрийн тодорхойгүй байдал үүсээд нэлээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд Ерөнхийлөгч Э.Макроны томилсон ээлжит Ерөнхий…
-
Вашингтон хотод Үндэсний гвардын зэвсэгтэй цэргүүд эргүүлд гарч эхлэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп улсынхаа нийслэл хотыг аюулгүй болгож, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Вашингтон хотод Үндэсний гвард болон бусад хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдыг дайчлах зарлигийг гаргаж байсан бол ням гарагаас эхлэн Вашингтон хотод Үндэсний гвардын галт зэвсэгтэй цэргүүд эргүүлд гарч эхэлсэн байна. АНУ-ын батлан хамгаалах департментын зүгээс мэдэгдсэнээр Вашингтон хотод эргүүлд гарч эхлээд буй…
-
Гал унтраах техник спортын ДАШТ-ий ерөнхий шүүгчээр монгол хүн ажиллаж байна

ОХУ-ын Мордовийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Саранск хотноо болж буй Гал унтраах техник спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллаж байна. Өсвөр залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээн нь Олон улсын гал сөнөөгч, аврагчдын спортын холбооны ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн ДАШТ-д ОХУ,…
-
Б.Нэтаньяху барьцааны хүмүүсийг суллаж, дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээг эхлүүлснээ зарлав

Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху барьцаалагдсан бүх хүнийг суллаж, дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээ эхлүүлэх үүрэг даалгаврыг өөрийн орны дипломатчдад өгсөн талаар пүрэв гарагт мэдэгджээ. Ийнхүү зуучлагчдын зүгээс дайтагч талуудад тавьсан түр гал зогсоох шинэ саналыг даваа гарагт “Хамас” бүлэглэл урьдчилсан болзолгүй, өөрчлөлт оруулалгүйгээр хүлээн авч байгаагаа мэдэгдсэний дараа Израилын Ерөнхий сайд гал зогсоох асуудлаар яриа хэлэлцээ…
-
БНХАУ Ялалтын баярын цэргийн жагсаалын бэлтгэлээ гадаадын хэвлэлд үзүүлэв

БНХАУ-ын засгийн газар милитарист Японыг бут цохисон ялалтын баярын цэргийн парадын бэлтгэлээ олон улсын хэвлэлийнхэнд үзүүлж сонирхуулсан байна. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн сурвалжлагч нар лхагва гарагт Бээжин хотын захад байрлах цэргийн баазад очиж, ялалтын баярын парадын жагсаалын үзүүлбэртэй танилцжээ. Энэ үеэр мөн цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолтыг үзүүлсэн байна. БНХАУ-ын засгийн газраас 9-р сарын…
-
Израилын батлан хамгаалахын сайд Газа хотыг эзлэх төлөвлөгөөг батлаж, нөөц цэрэг татахаар болов

Лхагва гарагт Израилын батлан хамгаалахын сайд Израэл Катц Газын зурвасын хамгийн том хот болох Газа хотыг эзлэх төлөвлөгөөг батлаж, 60 мянга орчим нөөц цэргийг татах шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү зуучлагчдын зүгээс гал зогсоох шинэ саналыг хоёр талд илгээж, уг саналыг Хамас бүлэглэл ямарваа нэгэн болзолгүй, өөрчлөлт оруулалгүй хүлээн зөвшөөрөхөө мэдэгдээд байгаа үед Израил улс Газын…
-
В.Зеленский Вашингтонд айлчилж, Европын удирдагчдын хамт дайныг зогсоох асуудлаар Трамптай хэлэлцээ хийнэ

Украины ерөнхийлөгч В.Зеленский даваа гарагт Вашингтонд айлчилж, Европын удирдагчдын хамтаар Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай хэлэлцээ хийнэ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Аляскийн Анкориж хотод уулзсан АНУ, ОХУ-ын удирдагчдын уулзалтын маргааш нь буюу 16-ны өдөр Д.Трамп Зеленский болон Европын удирдагчидтай утсаар холбогдон ярилцаж, Путин-Трампын уулзалтын талаар мэдээлэл өгсөн байна. Тэдний яриа цаг хагас…
-
Олон улсын удирдагчид хуванцар хог хаягдлын гэрээний асуудалд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тул хурлыг сунгажээ

Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын байранд зохиогдсон хуванцар хог хаягдлын асуудлаарх олон улсын хурлын төгсгөлийн өдөр буюу пүрэв гарагт оролцогч улс орны удирдагчид нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тул хурлыг баасан гарагт үргэлжлүүлэхээр болсон байна. Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцэхэд чиглэсэн, нийтээрээ дагаж мөрдөх үүрэг хүлээх олон улсын гэрээ конвенцыг байгуулахаар дэлхийн 185 орны удирдагчид 10…
-
20 гаруй орны гадаад хэргийн сайд нар Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй нэвтрүүлэхийг уриалав

ЕХ болон Их Британи, Канад, Австрали, Япон зэрэг дэлхийн 24 орны гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Газын зурваст үүсээд буй өлсгөлөнг зогсоох яаралтай арга хэмжээ авч, хүмүүнлэгийн тусламжийг хязгаарлалтгүй чөлөөтэй нэвтрүүлэхийг Израил улсад уриалжээ. Мягмар гарагт гаргасан дээрх хамтарсан мэдэгдэлд “Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямрал санаанд багтамгүй хэмжээнд хүрлээ, өлсгөлөн бидний нүдний…
-
БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Кён Хиг баривчилжээ

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хиг орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш баривчилсан байна. Прокуроруудын зүгээс түүнийг хөрөнгийн биржийн луйвар, авлига зэрэг олон тооны хэрэгт буруутган баривчилсан талаараа мэдэгджээ. Түүнийг хөрөнгийн зах зээл, санхүүгийн хөрөнгө оруулалт болон улс төрийн сангийн тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа ажээ. Сөүл хотын төв дүүргийн шүүх…