-
Тайваньд TSMC компанийн чипний нууц мэдээлэл хулгайлсан хэрэгт гурван хүнийг буруутган саатуулжээ

Дэлхийд чип, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Тайванийн TSMC компанийн нууц мэдээллийг хууль бусаар олж авсан буюу хулгайлсан хэргээр гурван хүнийг баривчлан саатуулаад байгаа талаараа Тайванийн прокурорууд мэдэгджээ. Дээрх гурван хүн нь TSMC компанид өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилтнууд ажээ. Тайванийн хэвлэлүүдэд мэдээлснээр саатуулагдсан этгээдүүдийг TSMC компанийн цоо шинэ 2 нанометрийн хэмжээтэй…
-
Д.Трамп Энэтхэгийн импортод ахин 25%-ийн тариф нэмж ногдуулав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэгийн импортод ахин 25%-ийн тариф нэмж ногдуулах зарлигт гарын үсэг зурснаар Энэтхэгийн импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах АНУ-ын тарифын хэмжээ 50% боллоо. Трампын зүгээс Украины дайныг өндөрлүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээ авч хэрэгжүүлээд байгаа бөгөөд Оросоос газрын тос худалдаж авдаг Энэтхэг улсад тариф тогтоосноор Орос, Энэтхэг улсуудад эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхийг зорьж…
-
Трамп, Путин нар ирэх долоо хоногт уулзаж магадгүй байна

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар ирэх долоо хоногт уулзаж магадгүй байгаа талаар Америкийн The New York Times, CNN зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ойрын эх сурвалжийг эш татан мэдээллээ. Дээрх мэдээлэлд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзсаны дараа Путин, Зеленский нартай гурван талт уулзалт, яриа хэлэлцээ явуулахаар төлөвлөж байгаа гэжээ. Д.Трамп лхагва гарагт…
-
Домогт дуучин Оззи Осборн зүрхний шигдээсээр нас барсан болохыг мэдээлжээ

Өнгөрсөн сарын 22-ны өдөр 76 насандаа таалал төгссөн Английн домогт рок дуучин Оззи Осборны үхлийн шалтгааныг албан ёсоор зарласан байна. Оззи Осборны нас барсны гэрчилгээн дээр түүнийг зүрхий шигдээсээр нас барсан бөгөөд олон жилийн турш Паркинсоны өвчнөөр шаналж байснаас гадна титэм судасны өвчтэй байсан гэдгийг дурьджээ. Их Британийн нийслэл Лондон хотын баруун хойд хэсгийн Хиллингдонд…
-
ОХУ “Дунд тусгалт пуужингийн гэрээ”-г цаашид нэг талаас дагаж мөрдөхгүй гэв

ОХУ-ын ГХЯ даваа гарагт албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл нийтэлж, тус улс “Дунд тусгалын пуужингийн тухай гэрээ”-ний хүрээнд хуурай газарт суурилсан дунд болон ойрын тусгалын пуужингийн системийг байрлуулахаас ганц талаасаа түдгэлзэж байсан хязгаарлалтаа цаашид үргэлжлүүлэн мөрдөхгүй гэжээ. Дээрх мэдэгдэлд мөн Оросын талын удаа дараагийн сэрэмжлүүлгийг үл тоомсорлосны улмаас нөхцөл байдал Европ болон Ази-Номхон далайн бүс…
-
БНСУ хилийн дагуух Умард Солонгосын эсрэг чанга яригчаа буулгаж эхэллээ

Даваа гарагт Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин хилийн дагуу байрлуулсан, Умард Солонгосын эсрэг суртал ухуулгын нэвтрүүлэг цацахад ашиглаж байсан олон тооны чанга яригчуудыг буулгах ажлыг эхлүүлсэн талаар тус улсын батлах хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Энэхүү арга хэмжээг БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мюний хэрэгжүүлж буй хоёр Солонгосын хурцадмал байдлыг намжаахад чиглэгдсэн гадаад бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байна.…
-
Boeing компанийн батлан хамгаалах салбарын хэлтсийн 3000 гаруй ажилтан ажил хаялт зарлажээ

Нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч, Америкийн Boeing компанийн батлан хамгаалах салбарын хэлтсийн 3000 гаруй ажилтан даваа гарагт ажил хаялт зарлажээ. АНУ-ын Миссури мужийн Сент Люис, Сент Чарльз хотууд болон Иллинойс мужийн Маскута хот дахь Boeing компанийн байлдааны зориулалттай сөнөөгч онгоцны үйлдвэрийн ажилтнууд ХАБЭА, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулж, цалингийн хэмжээгээ нэмүүлэх шаардлага тавин ажил…
-
Украины дроны халдлагын улмаас Оросын Сочи хотын газрын тосны депод гал гарчээ

Өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Украины талаас үзүүлсэн дроны цохилтын улмаас Оросын Сочи хотын газрын тосны депод гал гарсан байна. ОХУ-ын Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьевын мэдэгдсэнээр Украины дрон газрын тос хадгалж байсан цистерныг оносны улмаас гал гарсан бөгөөд нийт 127 гал сөнөөгч цаг хугацаатай уралдан ажилласнаар галыг ням гарагт унтрааж чадсан гэжээ.…
-
Oasis хамтлагийн Лондон хотод хийсэн тоглолтын үеэр нэгэн үзэгч өндрөөс унаж амиа алджээ

Өнгөрсөн бямба гарагт Их Британийн нийслэл Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд зохиогдсон Oasis хамтлагийн тоглолтын үеэр нэгэн үзэгч өндрөөс унаж нас барсан талаар BBC агентлаг мэдээллээ. Лондон хотын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд 40 гаруй насны эрэгтэй өндрөөс унасан бэртлийн улмаас нас барсан болохыг дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч нар болон цагдаагийн албан хаагчид газар дээр…
-
Крашенинниковын галт уул 500 гаруй жилийн дараа дэлбэрчээ

ОХУ-ын Алс Дорнод дахь Камчаткийн хойгийн Крашенинниковын галт уул ням гарагт дэлбэрч, агаарт 6 км хүртэл өндөр үнс нурам цацжээ. Уг галт уул 500 гаруй жилийн дараа дэлбэрсэн бөгөөд хагас мянганы дараа дэлбэрсэн явдлыг өнгөрсөн долоо хоногт Камчаткад болсон 8.8 магнитудын хүчтэй томоохон газар хөдлөлтөөс үүдэлтэй байх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Галт уулын дэлбэрэлтийн…