-
ХБНГУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Литва улсад байршихаар болжээ

ХБНГУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Литва улсад байршихаар болсон байна. Литва улсын хувьд ОХУ-ын Калининград муж болон ОХУ-ын түнш холбоотон Беларусь улстай хиллэдэг. ОХУ-ын Украинд түрэмгийлэн халдан довтолсон дайны хариуд авч хэрэгжүүлж буй Литва улсын энэхүү арга хэмжээ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Герман улс хилийн чанадад дангаараа байнгын цэрэг байршуулж буй анхны тохиолдол болж…
-
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын татварын хөнгөлөлтийн тухай хуулийн төслийг дэмжив

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын “One big, beautiful bill” буюу “Нэгэн том, гайхалтай хууль” хэмээн нэрлэсэн татварын хөнгөлөлтийн багц хууль Конгрессын доод танхимд дэмжигджээ. Орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө Төлөөлөгчдийн танхимд явагдсан санал хураалтын 215:214 гэсэн дүнгээр Трампын татварын хөнгөлөлтийн тухай дээрх хууль дэмжигдсэнээр Сенатын хуралдаан руу шилжихээр болж байна. Энэ удаагийн Конгрессын дээд, доод хоёр…
-
Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрөөр олон улс хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан 5-р сарын 22-23-нд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах асуудлаар Бээжинд 1995 онд хуралдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан тунхаглал,…
-
Израилын ЭСЯ-ны хоёр ажилтанг буудан хороосон этгээдэд цаазын ял оноож магадгүй байна

Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Еврейчүүдийн музейн гадна Израилын ЭСЯ-ны хоёр ажилтанг буудан хороосон этгээдэд шүүхээс ялын дээд хэмжээ оноож магадгүй байгаа талаар Америкийн хэвлэлүүд бичиж байна. АНУ-д суугаа Израилын ЭСЯ-ны хоёр ажилтан болох Израилын иргэн Ярон Лисчинский, АНУ-ын иргэн Сара Милгрим нарыг буудан хороосон хэргийн сэжигтэн болох 30…
-
АНУ-ын Сангийн яам 1 центын зоос үйлдвэрлэхээ зогсоохоор болов

Ирэх жилээс АНУ-д “пенни” буюу 1 центын зоосны үйлдвэрлэлийг зогсоохоор болсныг тус улсын Сангийн департамент мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн 2-р сард Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессентэд “Хий дэмий төсөв, мөнгө үрсэн бутархай зоосны үйлдвэрлэлийг зогсоо” хэмээн хэлж байсан юм. Ийнхүү 200 гаруй жилийн туршид АНУ-ын дотоод төлбөр тооцоонд ашиглаж ирсэн 1 центын…
-
В.Путин Украины хилийн дагуу “аюулгүй байдлын хамгаалалтын бүс” байгуулна гэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ОХУ-Украины хилийн дунд “аюулгүй байдлын хамгаалалтын бүс” байгуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрээр пүрэв гарагт ОХУ-ын засгийн газрын гишүүдтэй дүрстэй холбогдон хийсэн хурлын үеэрээ Орос, Украины хилийн дагуу аюулгүй байдлын “буфер” буюу хамгаалалтын бүс байгуулах зарлиг тушаал гаргаснаа зарлан мэдэгдсэн байна. Путин мөн хилийн дагуу хамгаалалтын бүс байгуулах асуудал дээр тус улсын зэвсэгт…
-
Оросын алдарт балетмейстер Юрий Григорович 98 насандаа таалал төгсжээ

Оросын алдарт бүжиг дэглээч, балетмейстер, бүжигчин, багш Юрий Григорович 98 насандаа таалал төгссөн байна. 1927 онд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн Юрий Николаевич Григорович 1947-1957 онд Кировын нэрэмжит Ленинградын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, 1961-1964 онд тус театрын бүжиг дэглээчээр ажиллаж байжээ. 20 дугаар зууны хамгийн агуу бүжиг дэглээчдийн нэгээр нэрлэгддэг тэрээр дэлхийд нэртэй Оросын…
-
Путин дайнаа зогсооход бэлэн биш байгааг Д.Трамп Европын удирдагчдад хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Путиныг Украинд эхлүүлсэн дайнаа зогсооход бэлэн биш байгаа талаар Европын удирдагчдад хэлсэн байна. Энэ талаар Америкийн “Wall Street Journal” сонин лхагва гаргийн дугаартаа хэд хэдэн эх сурвалжийг дурьдан мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай 5-р сарын 19-нд утсаар ярилцсаныхаа дараа мөн өдөр Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Италийн Ерөнхий сайд Жиоржиа Мелони,…
-
Украины парламентын гишүүн асан Испанид буудуулан нас баржээ

Өмнө нь Украины экс-ерөнхийлөгч Ю.Тимошенко-гийн намаас парламентад сонгогдон ажиллаж байсан, мөн экс-ерөнхийлөгч В.Януковичийн засаг захиргаанд ахлах албан тушаал хашиж байсан Украины улс төрч Андрей Портнов Испани улсад буудуулан нас барсан болохыг тус улсын эрх баригчдын зүгээс батлан мэдэгджээ. Тэрээр Испанийн нийслэл Мадрид хотын ойролцоох Позуэло де Аларконд байрладаг Америк сургуульд хүүхдүүдээ өгчихөөд, сургуулийн автомашины зогсоолд…
-
АНУ-д суугаа Израилын ЭСЯ-ны хоёр ажилтан буудуулан амиа алджээ

Израил улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны хоёр ажилтан орон нутгийн цагаар лхагва гарагийн үдэш буудуулан амиа алдсан харамсалтай хэрэг явдал гарчээ. Буудуулсан ЭСЯ-ны ажилтнууд нас барсан болохыг АНУ-ын дотоодын аюулгүй байдлын төрийн нарийн бичгийн арга Кристи Ноэм нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэв. Израилын ЭСЯ-ны ажилтнууд болох эрэгтэй, эмэгтэй хоёр хохирогч нь залуу хосууд байсан бөгөөд тэд Газын…