-
Хонконгийн засгийн газрын тэргүүн нийгмийн хяналтыг чангатгахаа амлав

Мягмар гарагт Их Британийн зүгээс Хонконгийг БНХАУ-д хүлээлгэн өгсөн түүхэн үйл явдлын 28 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Их Британийн колони байсан Хонконгийг 1997 оны 7-р сарын 1-нд БНХАУ-д хүлээлгэн өгч байсан юм. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг үүсгэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээний үеэр Бээжингээс томилогдсон…
-
Францын ерөнхий сайд Ф.Байру ахин нэг итгэл үзүүлэх эсэх парламентын санал хураалтыг давж гарлаа

Мягмар гарагт Францын ерөнхий сайд Франсуа Байруд итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламентын санал хураалт явагдаж, хангалттай тооны гишүүд дэмжээгүй учраас тэрээр албан тушаалаа хадгалж үлдэхээр болжээ. Ф.Байругийн тэргүүлсэн засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг Социалист намын зүгээс парламентад оруулж ирсэн бөгөөд засгийн газрыг огцруулахад 289 санал шаардлагатайгаас ердөө 189 гишүүн дэмжсэн санал өгсөн байна.…
-
АНУ Украинд үзүүлэх зарим зэвсгийн тусламжаа зогсоолоо

АНУ-ын зүгээс Украинд үзүүлэх зарим зэвсгийн тусламжаа зогсоосныг Цагаан ордон болон Пентагоны зүгээс мягмар гарагт мэдээлжээ. Америкийн зэр зэвсгийн нөөц хэт буурч байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргаад байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Украинд үзүүлсэн зэвсгийн тусламжаас гадна АНУ сүүлийн үед Йемен дэх Хути зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгөх, мөн…
-
Тайландын ерөнхий сайд Петонгтан Чинаватын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарчээ

Тайландын Үндсэн хуулийн шүүх 7-р сарын 1-ний өдөр ерөнхий сайд Петонгтан Чинаватыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгах өргөдлийг хүлээн авч, тухайн өдрөөс эхлэн түүний ерөнхий сайдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Нийт 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн цэцийн 9:0 гэсэн саналаар дээрх өргөдлийг хүлээн авч, 7:2 гэсэн саналаар шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл П.Чинаватыг ерөнхий…
-
Трамп: Израил 60 хоногийн хугацаанд Газын зурваст гал зогсоохыг зөвшөөрсөн

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Израил улсыг 60 хоногийн хугацаанд тодорхой шаардлагатай болзолт нөхцлийн дагуу Газын зурваст гал зогсоохыг зөвшөөрсөн талаар мягмар гарагт мэдэгджээ. Мөн тэрээр нөхцөл байдал цаашдаа улам хүндрэх учраас Ойрхи Дорнодын бүс нутгийн сайн сайхны төлөө Хамас бүлэглэл Израилын энэхүү саналыг хүлээж авна гэж найдаж байна гэжээ. Ирэх даваа гарагт Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяхугийн…
-
АНУ-ын Сенат Д.Трампын татвар болон төсвийн хуулийн төслийг дэмжин баталлаа

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын боловсруулсан “Нэгэн, том, гайхалтай хууль” хэмээн нэрлэсэн татвар болон төсвийн тухай хуулийн төслийг Сенатын танхимын гишүүд санал хураан батласан байна. Сенатын мягмар гарагийн хуралдааны үеэр Трампын хуулийг батлах эсэх асуудлаар санал хурааж, 50-50 гэсэн харьцаагаар санал тэнцэж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийн нэг дэмжсэн саналаар тус хуулийн төсөл дэмжигдэн батлагджээ. Хэдийгээр Бүгд найрамдах…
-
Хятад улс Японы далайн гаралтай хүнсний импортод тавьсан хоригоо цуцлажээ

БНХАУ Япон улсын ихэнх мужаас авдаг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортод тавьсан хоригоо хэсэгчилсэн байдлаар суллах шийдвэрийг гаргажээ. Бээжингийн зүгээс гаргасан мэдэгдэлд Японы 47 мужийн 10-аас бусад мужид тавьсан далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортод тавьсан хоригоо цуцлаж, импортоо сэргээх болно гэжээ. Фүкүшима-гийн атомын цахилгаан станцаас цэвэрлэсэн хаягдал усыг далайд асгасантай холбогдуулан БНХАУ одоогоос хоёр жилийн…
-
Их Британийн эзэн хааны галт тэргийн үйлчилгээг зогсооно

Их Британийн эзэн хаан III Чарльз 19 дүгээр зууны Викторианы эрин үеэс эхлэлтэй эзэн хааны галт тэргийн үйлчилгээг зогсоохоор болсон байна. Төсөв зардал хэмнэх, орчин үетэй хөл зэрэгцэн алхах үүднээс 200 орчим жилийн түүхтэй тус үйлчилгээг зогсоох шийдвэрийг гаргасан байна. Их Британийн эзэн хааны гэр бүлийн санхүүгийн тайланг жил бүр зарлан танилцуулдаг уламжлалын дагуу даваа…
-
USAID-ийн төсөл хөтөлбөрүүдийг зогсоосны улмаас 14 сая хүн амиа алдах аюулд ороод байна

АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг болох USAID-ийн төсөл хөтөлбөрүүдийг зогсоож, төрөөс олгодог санхүүжилтийг нь татсан Трампын засаг захиргааны шийдвэрийн улмаас дэлхийн хэмжээнд 14 сая гаруй хүн амиа алдах аюулд ороод байгаа талаарх сүүлд явуулсан судалгааны дүнг Lancet сэтгүүлд нийтлэгджээ. Мягмар гарагт танилцуулсан дээрх судалгааны дүнгээр амиа алдах аюулд ороод буй дээрх 14 сая гаруй хүний…
