-
Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу Иран пуужин харважээ

Катар улсад байрлах АНУ-ын цэргийн бааз руу Иран улс өнгөрсөн даваа гарагт пуужин харвасан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ираны цөмийн гол гурван байршилд АНУ цохилт үзүүлсний хариуд ийнхүү Ираны тал Катар дахь Америкийн цэргийн бааз руу пуужин харважээ. Катарын нийслэл Доха хотын ойролцоо орших Аль Удэйдийн агаарын цэргийн баазыг онилсон бөгөөд тухайн бааз нь…
-
Будапешт хот “хориглосон” бахархлын парадыг зохион байгуулахаар бэлдэж байна

Унгарын нийслэл Будапешт хотод энэ долоо хоногийн бямба гарагт бэлгийн цөөнхүүдийн бахархлын парадын арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байна. Унгарын цагдаагийн байгууллагаас зохион байгуулахыг хориглож, оролцсон хүмүүст торгууль ногдуулна гэж мэдэгдсэн боловч зохион байгуулагчид болон идэвхтэн, дэмжигчдийн зүгээс тус улсад урьд өмнө болж байгаагүй хамгийн том бахархлын парадыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байгаагаа мэдэгджээ. ЛГБТК+…
-
Оросын тал 360 гаруй дрон болон пуужингаар Киевт цохилт өгч, 5 хүн амь үрэгдлээ

Орон нутгийн цагаар ням гарагаас даваа гарагт шилжих Оросын тал 352 дрон, 16 пуужингаар Украины нийслэл Киев хотод цохилт өгсний улмаас наад зах нь 5 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн бэртэж гэмтсэн талаар Украины агаарын зэвсэгт хүчний зүгээс даваа гарагт мэдэгдлээ. Үүний өмнө буюу ням гарагийн үүрээр мөн Оросын талаас Украин руу 47 дрон,…
-
“Fête de la Musique” наадмын үеэр тариур ашигласан халдлага гарав

Франц улсад жил бүр зохион байгуулагддаг уламжлалт “Fête de la Musique” хэмээх зуны дуу хөгжмийн наадмын үеэр 150 орчим хүнийг тариураар хатгасан халдлага гарчээ. Тухайн хөгжмийн наадам Францын олон хотод зэрэг зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдсан фестивалийн үеэр гудамж талбайд цугларсан олон руу зүү тариураар хатгасан халдлага үйлдсэн 12 сэжигтэнг баривчилсан талаар Францын…
-
Дамаск хотын сүмд гарсан халдлагыг Исламын Улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээжээ

Ням гарагт Сирийн нийслэл Дамаск хотын нэгэн сүмд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 22 хүн амь үрэгдэж, 52 хүн шархадсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мөн Сирийн Дотоод хэргийн яамны зүгээс дээрх халдлагыг Исламын Улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээсэн талаар мэдэгдсэн байна. Тус яамны мэдэгдэлд “Исламын Улс террорист бүлэглэлтэй холбоо бүхий…
-
Испани улс ДНБ-ий 5%-ийг батлан хамгаалах салбартаа төсөвлөхгүй

Испани улсы ДНБ-ий 5%-ийг батлан хамгаалах салбартаа зарж төсөвлөх явдлаас чөлөөлөгдөх гэрээг НАТО-той байгуулсан талаар ням гарагт Испанийн ерөнхий сайд Педро Санчез мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалах салбарын төсөв зардлаа нэмэгдүүлэхийг шахаж шаардаж, дарамт үзүүлсээр байгаа бөгөөд энэ долоо хоногт Нидерландын Гаага хотноо явагдах дээд хэмжээний чуулга уулзалтыг угтаж батлан хамгаалахын…
-
4-р сард улсын хэмжээнд цахилгаан тасарсныг хэт хүчдэлээс үүдсэн гэв

Испанийн Засгийн газраас өнгөрсөн 4-р сард улсын хэмжээнд цахилгаан тасарсан явдлыг “хэт хүчдэл”-ээс шалтгаалсан хэмээн энэ долоо хоногт тайлбарлаад байна. Тухайн үед орон даяар цахилгаан тасарч, интернэт болон үүрэн холбооны сүлжээгүй болж, галт тэрэг, метроны үйлчилгээ зогсон, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлчилгээ саатаж, үдэш нь таг харанхуй болсон билээ. Испани болон Португал даяар цахилгаан тасарсан…
-
Хятад, Их Британид 10 эмэгтэйг хүчиндсэн хятад оюутанд 24 жил хорих ял оноожээ

Их Британийн нийслэл Лондон хотын шүүх тус улсад 3 эмэгтэйг хүчиндсэн Хятадын иргэнд 24 жилээс доошгүй хугацаагаар бүх насаар нь хорих ял оноосон байна. Тус улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байхдаа дээрх хэргүүдийг үйлдсэн БНХАУ-ын иргэн Жэнхао Жоуг Лондон хотын цагдаагийн байгууллага “Бэлгийн хүчирхийлэгч-араатан” хэмээн нэрлэжээ. Түүнийг 2019 оны 9-р сараас 2023 оны 5-р сарын…
-
Трамп “TikTok”-ийн хоригийг 90 хоногоор хойшлууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “TikTok” аппликэйшны эсрэг хэрэгжүүлэхээр болсон хоригийг ахин сунгаж, 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ. Тус улсын Конгресс өнгөрсөн жил “TikTok”-ийг АНУ-д бүртгэлтэй хуулийн этгээд, компанид худалдах, эс бөгөөс тус аппликэйшныг АНУ-д хориглох тухай хууль баталсан. Хууль тогтоогчид тус аппликэйшныг Америкийн олон сая иргэний хувийн мэдээллийг Хятадын Засгийн газарт дамжуулж болзошгүй гэсэн шалтгаанаар АНУ-ын…
-
Орос, Украин улсууд Истанбулын хэлэлцээний дагуу ахин хоригдол цэргүүдийг солилцлоо

Пүрэв гарагт Орос, Украин улсууд Истанбулын хэлэлцээний дагуу ахин хоригдол цэргүүдийг харилцан солилцсон байна. Энэ талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский болон ОХУ-ын батлан хамгаалах яамны зүгээс албан ёсоор мэдээлжээ. Талууд туг далбаагаа нөмөрч, нутагтаа эргэж ирсэн цэргүүдийн зургийг албан ёсоор нийтлэн мэдээлсэн ч хичнээн тооны олзны хоригдол цэрэг солилцсон болохыг тодорхой мэдээлээгүй байна. Украины засгийн газраас…