-
Д.Трамп “Алтан бөмбөгөр” хэмээх пуужингийн довтолгооноос хамгаалах системийн төлөвлөгөөг танилцууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалттай, нэн шинэ үеийн “Golden Dome” буюу “Алтан бөмбөгөр” хэмээх системийн загварыг сонгож, төрийн тэргүүнээр ажиллах хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа амжиж ажиллагаанд оруулна гэдгээ мэдэгдлээ. Тэрээр мягмар гарагт Цагаан ордны Зууван танхимд 175 тэрбум ам.долларын өртөг бүхий пуужингийн довтолгооноос хамгаалах “Алтан бөмбөгөр” системийн төлөвлөгөөг зарлан танилцуулж, энэхүү хөтөлбөрийн…
-
Drake Америкийн шоронд хутгалуулсан нутагт нэгтэндээ өршөөл үзүүлэхийг уриалсан өргөдлийг дэмжив

Канадын реппер Drake өнгөрсөн долоо хоногт Америкийн Калифорни мужийн шоронд хутгалуулсан нутаг нэгт реппер Tory Lanez-д өршөөл үзүүлж, суллахыг уриалсан өргөдлийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсомд реппер Tory Lanez буюу Дэйстар Петерсонд өршөөл үзүүлэхийг уриалсан гарын үсэг цуглуулах change.org вебсайт дээрх өргөдлийн холбоосыг өөрийн Инстаграм хуудсандаа байрлуулан нийтэлж, “гэртээ…
-
Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

Оскарын шагналт жүжигчин Дензель Вашингтон даваа гарагт Каннын кино наадмын хүндэтгэлийн “Алтан далдуу мод” шагналыг хүртжээ. Тэрээр 78 дахь удаагийн Каннын кино наадамд найруулагч Спайк Ли-гийн хамтаар “Highest 2 Lowest” буюу “Оргилоос ёроол хүртэл” хэмээх киногоороо оролцож байгаа бөгөөд даваа гарагт болсон нээлтийн ёслолын үеэр түүнд кино наадмын хүндэтгэлийн шагналыг гэнэтийн байдлаар гардуулсан байна. 2000…
-
Испанийн Ерөнхий сайд Израил улсыг “Eurovision”-д оролцохыг нь хориглохыг уриалав

Испанийн Ерөнхий сайд Педро Санчез өнгөрсөн долоо хоногт болж, өнгөрсөн “Eurovision” дууны тэмцээний талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр Газын зурваст Израил улсын явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбогдуулан Израил улсыг “Eurovision” дууны тэмцээнд оролцохыг нь хориглохыг уриалжээ. Өнгөрсөн бямба гарагт зохиогдсон тус тэмцээний шувтаргын шатанд Израил улсын оролцогч Ювал Рафаэль хоёрдугаар байрт шалгарсан.…
-
Ромын папыг Вашингтонд айлчлахыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч урьжээ

Даваа гарагт Ватиканд Ромын пап XIV Леотой хоёр талт уулзалт хийсэн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс католик шашны тэргүүнийг Вашингтонд албан айлчлал хийхийг урьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын Ромын папыг аль болох ойрын тохиромжтой хугацаандаа” Вашингтонд зочлохыг урьсан урилга бүхий албан захидлыг Ж.Д.Вэнс гардуулан өгснийг Цагаан ордон мэдээлжээ. Католик шашны…
-
Дэлхийн 70 улс өнөөдөр Зөгийн өдрийг тэмдэглэж байна

Өнөөдөр Олон улсын зөгийн өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2017 оны 12 дугаар сард Словени улсын Зөгийчдийн холбооны санаачилгаар энэ өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарлажээ. Зөгийн үржлийг судалж, орчин үеийн зөгийн аж ахуйн суурийг тавьсан Словенийн иргэн Антон Янша энэ өдөр мэндэлсэн аж. Тоос хүртээгч амьтдыг хамгаалах, энэ асуудалд шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой энэ…
-
Б.Нэтаньяху Израил улс Газын зурваст бүрэн хяналтаа тогтоохыг зорьж байгаа гэв

Израил улс Газын зурваст бүрэн хяналтаа тогтоохыг зорьж байгаа тухай тус улсын ерөнхий сайд Б.Нэтаньяху мэдэгджээ. Тэрээр даваа гарагт өөрийн дүрстэй мэдэгдлийг цацсан бөгөөд бичлэгтээ тэрээр ням гарагт эрчимжүүлж эхэлсэн довтолгооны дагуу Израил улс Газын зурвасын бүхий л хэсэгт хяналтаа тогтоох болно гэжээ. Израилын зэвсэгт хүчний зүгээс Газын зурвас дахь стратегийн хувьд маш чухал, түшиц…
-
Трамп, Путин хоёр утсаар яриад ч дорвитой үр дүнд хүрсэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь мэдэгдсэнийхээ дагуу даваа гарагт ОХУ-ын Төрийн тэргүүнтэй утсаар холбогдон ярилцлаа. Украины дайныг зогсоох асуудлаарх тэдний яриа хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн хэдий ч гал зогсоох тал дээр дорвитой үр дүн гаргаж чадаагүй байна. Д.Трамп энэ талаар “Дажгүй сайн яриа өрнөсөн. Ярианы өнгө аяс ч “маш сайн” байсан. Орос, Украин улсууд…
-
Газын зурваст хүнсний тусламж нэвтрүүлэхээ Израил мэдэгдэв

Израилын зэвсэгт хүчний зүгээс Газын зурвасын хойд болон өмнөд хэсгээр хуурай газрын цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа ням гарагт зарлан мэдэгдэв. Үүний өмнөх мэдэгдэлдээ Израилын зэвсэгт хүчин Хамас бүлэглэлийн 670 гаруй байршилд оновчтой цохилт үзүүлснээ онцолсон юм. Өнгөрсөн долоо хоногт үзүүлсэн Израилын агаарын цохилтуудын улмаас Газын зурваст 500 орчим хүн амь үрэгдсэн талаар “Аль Жазира” агентлаг…
-
В.Зеленский АНУ-ын Дэд Ерөнхийлөгч ЖД.Вэнс, Ромын пап нартай уулзжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ням гарагт Итали улсад АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, мөн Ромын пап XIV Леотой уулзсан байна. В.Зеленский, Ж.Д.Вэнс нар өнгөрсөн 2-р сард Цагаан ордонд болсон хэрүүл маргаантай уулзалтаас хойш ийнхүү ахин нүүр тулж уулзлаа. Тухайн үед АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Украины Ерөнхийлөгчийг Д.Трампад “Хүндэтгэлтэй хандаж харьцсангүй”…